Нэг л өглөө сэрэхэд, Ерөнхийлөгч нь дайн зарлаж, иргэдээ дайчлана хэмээн шийдвэр гаргана гэдэг хэчнээн цочирдом мэдээ болохыг төсөөлөхөд ч бэрх. Төсөөлж, бодоход ийн бэрх байхад бодит байдалд ямар байгаа бол. Орос, Украины иргэд хэчнээн их айж байгаа бол гэж бодож үзсэн үү. Мэдээж бидэнтэй адил хүн болохоор айж байгаа, тэд. Гэтэл бид “Оросууд ихээрээ дүрвэж байгаа гэнэ. Гадуур Оросууд их явах боллоо. Ямар нэгэн хяналт, шалгалт гэж байна уу.Машин тэргийг нь сайн шалгаж байгаа юм уу. Галт зэвсэг тээж явах вий дээ” гээд минь хувиа бодон, довоо шарлуулж суух.
Мэдээж “Тэнд дайн болж байхад бид яах билээ. Муу эр дайнд хөөрнө” гэдэг хэмээж ч байж мэдэх юм. Тэгвэл бидэнд мөнхийн хөршийн иргэддээ туслах зүйл байна. Сэтгэлээрээ, хандлагаараа, аргаа барахдаа манай улсад орж ирэхэд нь ад үзэхгүй байж байгаад буцаах. Үүнээс илүү тус гэж тэдэнд үгүй. Сандарч тэвдэхдээ тэд хөрш орон болох манайхыг зорьсон байх. “Монголчууд халуун элгэн сэтгэлтэй. Ийм үед л бидэнд туслаж, биднийг хоргодуулна даа” гэж горьдсон байх. Гэтэл бид манай улсад ирсэн Орос иргэдийг гэрлэн дохион дээр ч муухай харж, энд тэнд үйлчилгээний газруудад сууж байхад нь шүргэх төдий зөрж байгаа нь ичмээр байхаас гадна хэтэрхий өөдгүй байна уу гэмээр. Уг нь бид хөрш улсдаа ийм л үед элгэн халуун сэтгэлээр хандахгүй бол хэзээ хандах гэж.
Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдэг шиг Оросын дайн дуусаж, тайван цаг мөдхөн хүрээд л ирнэ.
Энэ хооронд л уужуу байж, хүн чанартай байж яагаад болохгүй гэж. Бид нэг л дэлхийн хүмүүс шүү дээ. Юуны тулд мөнхийн хөрш билээ. Хөрш орон гэдэг бүх л талаараа тулж, түших улс биш үү. Түүнээс айж тэвдэж, аюулд орохын цагт хаалгаа түгжээд, хилээ хаагаад суудаг орон байх ёсгүй. Мөн Оросуудыг айж, сандарч байхад нүүрээ бууруулж, хүнд байдалд нь нэмж дэвсэллээ гээд монголчууд ямар хүн чанартай хүн болохоо л харуулна. Тиймээс удахгүй тайван цаг ирж, тэд буцахад, бид хүнээрээ, мөн чанараараа үлдэх нь чухал. Ингэж гэмээнэ Монгол Улс байна, монгол хүн гэж орших учиртай. Түүнээс уурлаж, бухимдаж, хөөж туулаа гээд сайн зүйлд хүрэхгүй. Харин ч бид ханилгаагүй, хүн чанаргүй, эв найрамдалгүй зожиг улс болж харагдана.

Хэрэв Монголд дайн болсон бол, ямар нэгэн аюул тулгарсан бол бид мөнхийн хөрш Орос орноос л тусламж гуйх байсан. Тэгэхэд Оросын иргэд биднийг ад үзэж, хөөж, туугаад байвал ямар байх вэ гэдгийг бодож үзсэн болов уу. Хэрэв гээд өөрийн улс дээр бодоод үзвэл сэтгэл уужирч, нэгнээ, мөнхийн хөршөө хайрлах сэтгэл төрнө. Магад Орос Украины дайн улс гүрний ямар мөн чанартайг шалгаж байгаа сорилт байж ч мэднэ. Тиймээс дайн мөдхөн дуустал уужуу тайван хүлээж, харин харцаараа, итгэлээрээ хөрш гүрний хүн арддаа урам өгч, дэмжих хэрэгтэй. Дахин хэлье. Орос, Украины дайн мөдхөн дуустал манай улс руу орж ирж байгаа иргэдэд уужуу хандах хэрэгтэй.
| ДАЙН МӨДХӨН ДУУСТАЛ МАНАЙ УЛС РУУ ОРЖ ИРЖ БАЙГАА ИРГЭДЭД УУЖУУ ХАНДАХ ХЭРЭГТЭЙ |
|
Чөлөөтийн дэлхийн аваргад манай дөрвөн тамирчин барилдаанаа эхлүүлнэ
2026-10-27 07:20:00
Б.Нарантуяа “World Open” тэмцээнд дэлхийн аваргууд цувуулан хожлоо
2026-10-27 07:15:00
Жүдо бөхийн “CITIES BATTLE – 2026” багийн халз барилдаан эхэллээ
2026-10-27 07:10:00
Зураач П.Байгалмаа: Цэл залуухнаараа өөд болсон аав минь үнэхээр энэ танхимд ирдэг бол “Үүсэхүйн өмнө” бүтээлээ үзүүлнэ дээ
2026-10-27 07:00:00
ЗАРЛАГА НЬ ТЭЛЖ, ОРЛОГО НЬ ДУТСАН ТӨСӨВТӨӨ ЗАСГИЙН ГАЗАР БҮДЭРЛЭЭ
2026-10-27 07:00:00
ИХ ХҮЛЭЭЛТИЙН ЦААДАХ ТООЦОО БУЮУ ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШИГ ИРГЭДИЙН ГАРТ ХЭЗЭЭ ОЧИХ ВЭ
2026-10-27 07:00:00
АСА АВАРГА МОНГОЛ ЦИРКИЙН “АМЬСГАЛЫГ ТАСАЛСАН УУ”
2026-10-27 07:00:00
Ц.Батбаяр олимп, дэлхийн медальт Ираны тамирчинтай барилдлаа
2026-10-26 16:56:11
Нөмрөгийн дархан цаазат газрын нөхцөлд тохирох биотехникийн арга хэмжээ авна
2026-10-26 16:30:50
Л.ЭНХ-АМГАЛАН: 12 хүүхдэд нэг компьютер оногдож байна
2026-10-26 15:34:24
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАНА
2026-10-26 15:25:05
ЯПОН УЛСЫН ЗГХЭГ-ЫН ЕНБД К.МИНОРУ: Японы Засгийн газар Монголын түймэрт өртсөн газар нутгийг сэргээхэд хамтарч ажиллана
2026-10-26 15:05:32
Самбо бөхийн хотын аваргын тэмцээнд “Winner” клубийн тамирчид амжилттай оролцлоо
2026-10-26 15:00:35
"Монгол морь-2026" наадмын тэргүүн байрыг Д.Энхбаяр хүртлээ
2026-10-26 14:59:38
ШИНЭ НОМ: АНИР ГҮМ ДУНДУУР
2026-10-26 14:30:00
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН АЯН – 2026” ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-10-26 13:16:51
"ГОО УЛИРАЛ" -Д СААТАХ ТАВАН ШАЛТГААН
2026-10-26 13:00:00
Ц.Амарсанаа спортын арбитрчаар томилогдов
2026-10-26 12:55:17
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |