Нувакот мужийн Трибхуван Тришули дунд сургуулийн захирал Ражендра Давади орон нутгийн цагаар 09:10 цагийн үед үерийн аюулын талаар дөрвөн өөр хүнээс дараалан сэрэмжлүүлэг хүлээн авчээ. Тэрбээр нөхцөл байдлыг үнэлээд сурагчдыг нэн даруй өндөрлөг газар руу гаргах шийдвэр гаргасан байна.
Мөн сурагч тээвэрлэж явсан автобуснуудад буцаж, аюулгүй бүс рүү явахыг үүрэг болгожээ. Түүний хэлснээр, нүүлгэн шилжүүлэх шийдвэрийг ердөө 10 минутын өмнө гаргасан бөгөөд багахан хугацааны саатал гарсан бол олон хүүхдийн амь нас эрсдэх байжээ.
Тэрбээр “Хэрэв бид хурдан шийдвэр гаргаагүй, 10 минут хожимдсон бол сурагчид болон би өнөөдөр та бүхэнтэй ярьж чадахгүй байх байсан” хэмээн ярьжээ.
Тэрбээр мөн эцэг, эхийн нэг нь сургууль дээр ирж, “их үер ирж байна” хэмээн охиноо авахаар ирснийг хэлжээ. Эцэг эхчүүд ямар нэгэн ноцтой шалтгаангүйгээр хүүхдээ хичээлээс нь авч явах гэж яарахгүй тул энэ нь аюулын талаарх сэрэмжлүүлгийг баталгаажуулсан гэж үзсэн байна.
Үерийн ус маш богино хугацаанд хүчтэй нэмэгдэж, сургуулийн байрнаас 100 орчим метрийн зайд байсан дотуур байр хүртэл ус, шавар, нурангид автаж, сургуулийн барилга их хэмжээний шавар, хог хаягдалд дарагджээ.
.jpg)
2026 оны эхэн үе, Непалийн Трибхуван Тришули дунд сургууль

Үерийн дараах зураг буюу наймдугаар сарын 29-ний өдөр
16 настай сурагч Юниша Аматягийн ярьснаар, үер буухаас хэдхэн секундын өмнө найзуудынхаа хамт сургуулийн арын нарийн зам, шат ашиглан өндөрлөг газар руу зугтсан байна. Тэрбээр “Би найзуудынхаа хамт ердөө 10 секундын зөрүүгээр үерээс амьд үлдсэн” хэмээн ярьжээ.
Сурагчид болон багш нар эхлээд сургуулийн ойролцоох өндөрлөг газар руу гарч, улмаар хөрш тосгон руу шилжсэн байна. Үерийн улмаас зам, тээврийн хэрэгсэл тасалдсан тул олон хүн хоёр өдрийн турш аврах ажиллагааны ажилчдыг, тусламж ирэх хүртэл гацжээ.
Непалын үер, хөрсний нуралтын улмаас наад зах нь 794 хүн амиа алдаж, 2,426 хүн сураггүй болсон талаар BBC мэдээлжээ.
| Непал Улсын сургуулийн захирал үер буухаас 10 минутын өмнө 900 сурагчийг нүүлгэн, амийг нь аварчээ |
|
Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой
2026-10-14 16:48:49
НАРУТО ЭРГЭН ИРНЭ
2026-10-14 16:48:27
Макао нээлттэй тэмцээнээс Б.Солонго алт, Ц.Мөнххэрлэн мөнгөн медаль хүртжээ
2026-10-14 16:43:44
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
2026-10-14 15:52:21
Пап лам уушгины хорт хавдартай гэж оношлогджээ
2026-10-14 15:44:00
Ш.БАТБАЯР: ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР ДӨРВӨН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ САНАЛ БОЛОВСРУУЛЖ, ХҮРГҮҮЛЛЭЭ
2026-10-14 15:26:01
Берлин хотод Чингис хаан судлалын олон улсын хурал зохион байгуулна
2026-10-14 15:23:33
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
2026-10-14 15:21:08
5.5 САЯ ТӨГРӨГИЙН ШАГНАЛЫН САНТАЙ “МӨНГӨН МОРЬ” ХҮҮХДИЙН ЯРУУ НАЙРГИЙН НААДАМ ЗАРЛАГДЛАА
2026-10-14 14:23:54
Хил хамгаалах ерөнхий газар Нөмрөгийн түймэртэй холбоотой цахим мэдээллийг үгүйсгэв
2026-10-14 14:00:23
Харбины цас, мөсний ертөнц энэ өвөл талбайгаа тэлж, шинэ дээд амжилт тогтооно
2026-10-14 12:48:55
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
2026-10-14 12:44:21
АҮЭБЯ-НД “ГАН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЦОГЦОЛБОР” ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ХОЁРДУГААР ШАТНЫ ҮНЭЛГЭЭ ЭХЭЛЛЭЭ
2026-10-14 12:36:33
ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭХ ТАЛААР БНСУ-ЫН “KOICA” БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ САНАЛ СОЛИЛЦОВ
2026-10-14 12:30:11
МУБИС-ийн БТС-ийн оюутнууд МҮОХ-ны үйл ажиллагаатай танилцлаа
2026-10-14 12:26:34
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ
2026-10-14 11:34:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-10-14 11:18:15
ОХУ-д суралцагч оюутны хөнгөн атлетикийн тэмцээн болжээ
2026-10-14 11:13:44
Монгол, Хятадын хамтарсан зөвлөлдөх уулзалт болов
2026-10-14 10:46:05
“Мөрөөдлийн гоол” хөл бөмбөгийн тэмцээн боллоо
2026-10-14 10:22:55
Цогтцэций сум 30 тоннын хог нягтруулагч машинтай боллоо
2026-10-14 10:09:24
Б.ГҮНЗАЯА: Гоо сайхны стандартад нийцэхийн тулд амьдарна гэдэг утгагүй
2026-10-14 07:59:38
Л.ГАВААСҮРЭН ХУРАНДААГИЙН ГЭРГИЙ Д.ЦЭЦЭРЛЭГ: ХАНЬ МИНЬ БИЧСЭН ШҮЛГЭЭ ТӨГӨЛДӨР ХУУРАН ДЭЭР ҮЛДЭЭГЭЭД, НАМАЙГ АЯ БИЧИХИЙГ ХҮЛЭЭДЭГ БАЙЛАА
2026-10-14 07:52:28
Баавгайн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчны талаар санал солилцлоо
2026-10-14 07:00:00
ЖИНХЭНЭ “ЗЭВҮҮН ГАР” БОЛ ЧӨЛӨӨТИЙН “ЗИДАН” БАЯРАА
2026-10-14 07:00:00
Э.ЗОЛБОО БУЮУ O.Z: ДУУ БИЧМЭЭР САНАГДСАН ӨДӨР ОГТ ӨӨР ЭХЭЛДЭГ
2026-10-14 06:55:46
“ФОРТУНА” Н.БАТБАЯРЫН ЗАЛГАМЖЛАГЧ Б.ЖАРГАЛАН ХӨРӨНГӨӨ НУУСАН УУ
2026-10-14 06:50:08
ХӨГЖЛИЙН БАНКНЫ “ХӨӨТЭЙ” Б.НАЙДАЛААД П.НАРАНБАЯРЫГ ЗОДОЖ, НАМЫН ДАРГЫНХАА ҮЕЭЛ ГЭЖ ТОМРОХООС ӨӨР ЧАДАХ ЮМ АЛГА
2026-10-14 06:49:41
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан байна
2026-10-14 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |