• Өнөөдөр 2026-09-04

Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ

   Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас морьт эргүүл болон гүний хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж байна.

   Тухайлбал, 2026 оны есдүгээр сарын 3-ны өдөр байгаль хамгаалагч, улсын байцаагчид Дугуй цагаанаас Зүүн ширээ, Тэнгэр хад, Их тэнгэр амны дээд эхийн чиглэлд эргүүл хийжээ.

   Энэ үеэр самар түүж, бэлтгэхээр ууланд гарсан 50 орчим иргэнтэй уулзаж, холбогдох хууль тогтоомж болон дархан цаазат газрын хамгаалалтын дэглэмийг танилцуулсан байна. Улмаар илэрсэн зөрчлийг баримтжуулж, иргэдийг уулнаас буулгажээ. Мөн самар бэлтгэхэд ашиглаж байсан муна, шигшүүр болон бусад багаж хэрэгслийг эвдүүлж, хог хаягдлыг түүлгэн цэвэрлүүлсэн байна. Түүнчлэн ил задгай гаргасан галыг унтраалгажээ.

   Хуулиар дархан цаазат газрын хамгаалалтын дэглэмийг зөрчиж, самар түүх, бэлтгэх, байгалийн баялгийг зөвшөөрөлгүй ашиглахыг хориглодог бөгөөд зөрчил гаргасан этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцохоор зохицуулсан байдаг. Иймд иргэдийг хууль тогтоомж, дархан цаазат газрын хамгаалалтын дэглэмийг чанд мөрдөж, зөрчилд холбогдох болон болзошгүй эрсдэлд өртөхөөс сэрэмжлэхийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас анхаарууллаа.


Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188