• Өнөөдөр 2026-09-04

"Гачуурт"-ын Л.Чинбат машинаараа адуу мөргөж, өөрөө гэмтжээ

        "Гачуурт"-ын Л.Чинбат тээврийн хэрэгсэл жолоодож яваад таван тооны адуу мөргөж, өөрөө гэмтжээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт "Цагааннуур сумд төв зам дагуу таван тооны адуу мөргөчихлөө" гэх дуудлага есдүгээр сарын 1-ний 23:00 цагийн орчимд ирсэн байна. Тус цагдаагийн газраас дуудлагын дагуу шалгахад, 64 настай Ч  нь "Toyota Land-300" маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад таван тооны адуу мөргөж, өөрөө гэмтсэн байжээ. Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгааг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас мэдээллээ.


"Гачуурт"-ын Л.Чинбат машинаараа адуу мөргөж, өөрөө гэмтжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188