• Өнөөдөр 2026-09-04

Н.Мөнхбаяр дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв

       Киргиз Улсад дэлхийн нүүдэлчдийн наадам үргэлжилж байна. "Дэлхийн нүүдэлчдийн VI наадам" -ын самбо бөхийн -79 кг-ын жинд өрсөлдсөн, “Женко” клубийн тамирчин, самбо бөхийн ОУХМ Нэргүйн Мөнхбаяр хүрэл медаль хүртлээ.  Тэрбээр эхний тойрогт АНУ-ын бөхийг, дараагийн тойрогт Армен Улсын бөхийг ялж, хагас шигшээд Беларусь Улсын бөхөд ялагдсанаар дагах барилдааныг БНХАУ-ын тамирчинтай хийж 8:0 оноогоор яллаа.

 


Н.Мөнхбаяр дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188