Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO)-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Д.Булган 2026 оны есдүгээр сарын 3-ны өдөр НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан (IFAD)-ийн ерөнхийлөгч Алварио Лариод итгэмжлэх захидлаа гардуулав. Уулзалтын үеэр Элчин сайд Д.Булган Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат нарын мэндчилгээг ерөнхийлөгч Алварио Лариод уламжилж, Монгол Улсын Засгийн газраас хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй үндэсний хөтөлбөрүүдийн талаар танилцуулав.
Түүнчлэн Монгол Улсын хөдөө болон мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих, малчдын амьдралын нөхцөлийг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөлд дасан зохицох чадавхыг бэхжүүлэхэд IFAD-тай хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд чухал хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэж, цаашид хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх, хөдөө аж ахуйн салбарын боловсон хүчнийг бэхжүүлэх, Монголын залуу мэргэжилтнүүдийг IFAD-д дадлагажуулах, мэргэжил дээшлүүлэх боломжийн талаар санал солилцов.

IFAD-ын Ерөнхийлөгч Алварио Ларио Элчин сайд Д.Булганд амжилт хүсэж, Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэв. Тэрээр Монгол Улстай хөгжүүлж буй хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгдгөө онцолж, хүний нөөц, боловсон хүчин бэлтгэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж байгааг тэмдэглэв.
Монгол Улс нь 1994 онд IFAD-ын гишүүнээр элссэн бөгөөд “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжлийн төсөл”-ийг Монгол Улсын Засгийн газар болон Хөдөө аж ахуйн хөгжлийн олон улсын сан (IFAD)-гийн хамтарсан санхүүжилтээр Архангай, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Хэнтий аймгуудад үр дүнтэй хэрэгжүүлж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжил, бэлчээрийн зохистой менежментийг дэмжихэд бодит хувь нэмэр оруулж байна.
| Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Булган итгэмжлэх захидлаа гардуулав |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |