• Өнөөдөр 2026-02-07

Ц.ТУВААНЫ ТАВИУЛУУДААС ХЭД НЬ АТГ-ЫН ХААЛГА ТАТАХ ВЭ

2025-12-30,   2640

       АТГ-аас АМГТГ-ын дарга асан Ш.Ганхуягийг яллагдагчаар татсан. Шүүхээс Ш.Ганхуягийг нэг сар цагдах хорих шийдвэр гаргаад буй. АТГ-ын мөрдлөгөөр Ш.Ганхуяг нь АМГТГ-ын даргын албан тушаалаа урвуулан ашиглаж, “Алтжин”-гийн Г.Алтан агсны хүү Эдуард Сүрэнд ашигт малтмалын найман лиценз шилжүүлж өгсний хариуд 2.7 тэрбум төгрөгийн авлига авсан, улсад 148.5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж үзсэн. Товчхондоо, Ш.Ганхуяг нь “дээлээ нөмрөх” нь тодорхой болчихоод буй. 
 
Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Туваан Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд болмогцоо салбарынхаа даргын сэнтий бүхэнд өөрийн тавиулуудаа томилж суулгасны нэг нь өдгөө АТГ-ын хаалга татаж, хорихын “наар”-нд залраад буй Ш.Ганхуяг гэгч. Товч танилцуулбал, Ш.Ганхуяг нь УИХ-ын гишүүн Ц.Тувааны “Туваан сан”-гийн тэргүүн, шадар туслах, сонгуулийнх нь менежерээр ажиллаж ирсэн.  Хөл гарынх нь үзүүрт гүйж, хамаг л хар бор ажлыг нь хариуцаж ирснийх нь хариуд Ц.Туваан туслах Ш.Ганхуягийгаа 2024 оны арванхоёрдугаар сарын 26-нд Б/25 дугаартай тушаалаар АМГТГ-ын даргаар томилсон байдаг. 
Тайлбар: Ц.Тувааны туслах, АМГТГ-ын дарга асан Ш.Ганхуяг
Ингээд туслах Ш.Ганхуяг нь АМГТГ-ын дарга болмоцгоо Эдуард Сүрэн гэгчид найман лиценз шилжүүлж өгөөд, 2.7 тэрбум төгрөгийн авлига халааслачихсан. Ийнхүү халаасандаа 2.7 тэрбум төгрөгтэй болсон Ш.Ганхуягийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан энэ оны тавдугаар сарын 9-нд АМГТГ-ын даргаас нь чимээгүйхэн чөлөөлөөд, оронд нь мөн Д.Оюунцэцэг гэгчийг томилсон байдаг. Өөрөөр хэлбэл, Ц.Туваан туслах Ш.Ганхуягийгаа АМГТГ-ын даргаар томилж, ердөө дөрөвхөн сар л ажиллуулаад 2.7 тэрбум төгрөгтэй болмогц нь чөлөөлчихсөн гэсэн үг. Тэгэхээр Ц.Туваан анхнаасаа Ш.Ганхуягаар дамжуулж авлига авах зорилгоор АМГТГ-ын даргаар томилсон уу, эсвэл Ш.Ганхуяг нь дур мэдэн ганцаараа авлига авч, Ц.Туваан даргынхаа чихийг халууцуулж байгаа гэдэг нь удахгүй тодорхой болох биз. 
 
       Хамгийн ноцтой нь, дээр дурдсанчлан Ц.Туваан Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд байхдаа олон хүн томилсон. Гэтэл эхнээсээ буюу Ш.Ганхуяг нь хоригдчихлоо. Цаашдаа Ц.Тувааны томилсон тавиулуудаас хэд нь АТГ-ын хаалга татах вэ гэдэг асуулт анхаарал татаж байна. Ямартай ч Ц.Тувааны томилсон тавиулуудыг товч танилцуулъя.
 
     УИХ-ын гишүүн Ц.Тувааны хаа ч явсан хөтөлж явдаг, салж хагацдаггүй дотнын найз П.Батцацрал гэж хүн бий. Анх 2012 онд Ц.Тувааныг АН-аас албан тушаалын хэрчим бялуу хүртэж, Хөдөө аж ахуйн дэд сайдаар томилогдох үед П.Батцацрал мэргэжилтнээр нь дагаж очиж байлаа. Дараа нь 2015 онд Ц.Тувааныг Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын даргаар томилогдож, жил гаруй ажиллахад П.Батцацрал мөн л мэргэжилтнээр нь ажилласан. Хожим 2020 онд Ц.Тувааныг УИХ-ын гишүүн болмогц П.Батцацрал шадар туслахаар нь ажиллаж эхэлсэн. Улмаар Ц.Туваан өнгөрсөн онд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд болмогцоо найз, шадар туслах П.Батцацралыгаа  Үндэсний геологийн албаны даргаар томилсон. 
Тайлбар: Ц.Тувааны туслах, Үндэсний геологийн албаны дарга асан П.Батцацрал
       УИХ-ын гишүүн Ц.Тувааны нутгийн дүү буюу Төв аймгийн Баян сумын АН-ын дарга Д.Сагараадорж гэж залуу бий. Өнгөрөгч 2024 оны УИХ-ын сонгуулиар Д.Сагараадорж халаасаа сэгсэрч, АН-д 10 сая төгрөг, Ц.Туваанд 10 сая төгрөг тус тус хандивласан. Сонгуулийн дараа Ц.Туваан Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд болмогцоо нутгийн дүү, хандивлагч Д.Сагараадоржийг яамныхаа Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дарга, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн хэмээн гурван том албан тушаалд зэрэг томилсон байдаг. 
УИХ-ын гишүүн Ц.Тувааны Ц.Тувааны нутгийн найз буюу Төв аймгийн уугуул, АН-ын ҮБХ-ны гишүүн А.Бүдээ гэж бий. Ц.Туваан сайд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд болмогцоо А.Бүдээг яамныхаа Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргаар томилсон. 
 
      2020, 2024 оны УИХ-ын сонгуулиар АН-ын штабт ажилласан Ц.Батцайз гэж бий. Ц.Туваан сайд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд болмогцоо Ц.Батцайзыг яамныхаа Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар томилсон. 
 
       АН-ын гишүүн, Х.Баттулгын МоАХ-ны Бодлого, үйл ажиллагааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Отгонхүү гэж бий. Ц.Туваан сайд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд болмогцоо Б.Отгонхүүг яамныхаа Инновац, түншлэл, хамтын ажиллагааны хэлтсийн даргаар томилсон. 
 
      Эхэнд дурдсанчлан, Ц.Туваан туслах Ш.Ганхуягийгаа АМГТГ-ын даргаар томилж, дөрвөн сар ажиллуулаад чөлөөлсөн. Түүний оронд АМГТГ-ын даргаар Д.Оюунцэцэгийг томилсон. Д.Оюунцэцэг нь өнгөрөгч 2024 оны УИХ-ын сонгуульд АН-ын жагсаалтаар нэр дэвшээд унасан. АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Дэд ерөнхийлөгчөөр ажилладаг. Тэгээд болоогүй, Ц.Туваан, Д.Оюунцэцэг хоёр “Монголын тэргүүлэн удирдагч хүрээлэн” ТББ-ыг 2009 онд хамтран байгуулж, удирдаж ирсэн. 
 
       УИХ-ын гишүүн Ц.Туваан, С.Эрдэнэболд хоёр Төвийн бүсийн тойрогт хөтлөлцөж гүйсээр хамтдаа сонгогдсон. Сонгуулийн дараа Ц.Туваан Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд болмогцоо намын, тойргийн хамтрагч УИХ-ын гишүүн С.Эрдэнэболдын дотнын найз, бизнесийн хамтрагч, төрд нэг ч өдөр ажиллаж үзээгүй, “түй” гэх туршлагагүй Б.Энхтөр гэх залууг “Геологийн судалгаа, шинжилгээний төв” ТӨҮГ-ын захирлаар томилсон. 
 
Энэ мэтээр, УИХ-ын гишүүн Ц.Тувааны Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд байхдаа томилсон тавиулууд олон бий. Харин хэд нь АТГ-ын хаалга татах бол…
 

Ц.ТУВААНЫ ТАВИУЛУУДААС ХЭД НЬ АТГ-ЫН ХААЛГА ТАТАХ ВЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 16
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-01-01 00:26:25
    Алтанбаяр: Шанаган тавыхан цүнх барихаас өөр чадваргүй. Хэдэн үеийн гуйлгачин уд амтай Миеэ, Туваа мэтийн онигооны лидерүүдээ дагаж далбиганаад л Дондог нтр шигээ шоронгийн тав болцгоодог доо !
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-30 22:44:43
    Идэрболд : Ганхуягийн ар гэр Туваанд маш их гомдолтой байгаа шүү, дүүгээр маань авилгалын мөнгөө авахуулчаад өөрийнхөө өмнөөс шоронд явуулчлаа. Туваан Өөрөө ичихчгүй шударга царайлаад гишүүний бүрэн эрхээ эдлээд ордонд нуугдаж байна. Туваанаа миний дүү чиний өмнөөс ял эдлэх ёсгүй, мөнгийг чи авсан шүү дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-30 22:40:44
    Уламбаяр: Ганхуяг дураараа өөрөө мэдэж авилгал авах залуу бишээ, Тувааны өмнөөс шоронд орсон шүү, мөнгийг нь Туваан авсан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-30 11:49:24
    а: энэ явдаг жорлон нэг хоригдох байх да
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-30 11:49:23
    а: энэ явдаг жорлон нэг хоригдох байх да
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-30 08:56:44
    АМГАЛАН: МУУ АРЬСНЫ ТУВААН ГЭЖ ЧЕНЖ БАЙЛАА
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-30 08:45:25
    Төрийн албанд 25 жил ажиллаж байна. Олон ч идэж уух гэж ирсэн дарганцаруудыг харлаа: Ардчилсан намын тавиулууд өс хонзонтой юм шиг, авлигыг авах ёстой гэж ойлгочихсон хэдэн халтарууд ирж төрийн албыг авлигын алба болгодог. тэр болгонд мөрөөрөө төрийн албан хаагчид авлигчин юм шиг харагддаг. Тэд цаг хугацаатай ирж идэж уучаад төрийн албаны нэр хүндийг унагачаад буцаад гудамжиндаа лаазаа өшиглөдөг.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-18 15:17:31
    Арай юу: Бас сан байгуулаад амжжээ хохохо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-18 15:16:50
    Өт цацаж ээ: Энэ чинь харин батгана шиг ямар их өт цацаа вэ. Нөгөө данхын засагт сайд байхдаа тарьсан балаг уу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-17 10:03:55
    Иргэн : Туваан гэж гэдсээ чирсэн луйварчин гүйээ мөн олон арван хулгай луйвараар цолуулах юмаа!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-16 20:13:43
    Иргэн: Өлөн Туваан ч их л хол явлаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-16 08:14:02
    Тунгалаг: Ямар эргүү вэ Туваан гэж...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-14 12:23:59
    Зочин: Геологийн Төв лабораторийг энэ мэт хүмүүсийн тавиулууд сөнөөж байна. Оргилын Ганбаатар нэг тавиулаа тавьж бсан, энхбаярын нэг саарал үстэй хөгшин бас очиж бсан, бүгд туршлагагүй, шинжилгээний а үсэг ч байхгүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-13 21:12:18
    BOROO: MUU BUDUUN GAHAI TUBAAN NAMIIN NER HUNDIIG SHOROOTOI HUTGALAA MUU GAHAIG DAA ALJ IDEHEES UUR ARAGUI
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-12 10:39:27
    Зочин: SEXSEER VANXANI BIEE UNELELN MERGJLN SEKSEER ODOOGCH UILCHLGE ALNI SEKSDEX ANUSN BOOB XOXOJ BOOW DOLOOJ80955877XUCHINDUULI
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-12 07:59:49
    Хх: Туваан Одбаяр хоёпын авлигын түүх цуврана. Жэнког долоосон гарууд шоронгоор дуусдаг жамтай юмда
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188