• Өнөөдөр 2026-09-04

Б.Серик дэлхийн нүүдэлчдийн наадмын хүрэл медаль авлаа

   Киргиз Улсад дэлхийн нүүдэлчдийн наадам үргэлжилж байна. "Дэлхийн нүүдэлчдийн VI наадам" -ын самбо бөхийн +98 кг-ын жинд өрсөлдсөн, самбо бөхийн дэлхийн аварга, "Сүлд" спорт хороо, "Бес Богда" клубийн тамирчин, ОУХМ, улсын заан Б.Серик хүрэл медаль хүртлээ. Ингэснээр тэрбээр нүүдэлчдийн наадмаас хос хүрэл медальтай болов. Өмнө нь Б.Серик тус наадмаас Казах куресын төрөлд хос алтан медаль, Азербайжаны гюлеш бөхийн төрөлд мөнгөн медаль тус тус хүртэж байсан юм.

    Энэ удаа түүний жинд 16 бөх барилдсанаас тэрбээр нэгдүгээр тойрогт Бахрайны бөхийг, хоёрдугаар тойрогт Киргиз Улсын бөх самбо бөхийн насанд хүрэгчдийн 2025 оны дэлхийн аварга Бекболот Тогтогоновыг ялж, хагас шигшээд Казахстан Улсын бөхөд ялагдаж, хүрэл медалийн төлөө Герман Улсын бөх Антон Сейтзийг 6:2-оор ялж хүрэл медалийн эзэн боллоо.


 

 


Б.Серик дэлхийн нүүдэлчдийн наадмын хүрэл медаль авлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188