• Өнөөдөр 2026-09-04

Элчин сайд Д.Даваасүрэн, Фам Хүн Там, Л.Нарангоо нартай уулзлаа

     Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайд Д.Даваасүрэн есдүгээр сарын 3-ны өдөр Австралийн Үндэсний их сургуулийн дэргэдэх Монгол судлалын хүрээлэнгийн захирал Др.Л.Нарангоог Элчин сайдын яаманд хүлээн авч уулзсан байна. Энэ 2027 оны арваннэгдүгээр сард болох “Mongolia Update” эрдэм шинжилгээний бага хурлын бэлтгэл ажлын талаар дэлгэрэнгүй ярилцжээ.

    Өмнөх “Mongolia Update” бага хурлыг 2024 онд “Contemporary Issues in a Land of Climatic Extremes” сэдвийн хүрээнд хийсэн бол энэ удаагийн хурлыг “Cultural Heritage in a Changing World” сэдвийн хүрээнд зохион байгуулахаар ажиллаж байна.

    Элчин сайд Д.Даваасүрэн мөн есдүгээр сарын 3-ны өдөр Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Элчин сайд Фам Хүн Тамтай уулзжээ.  Австрали, Вьетнамын харилцаа, хамтын ажиллагаа болон БНСВУ-ын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён То Лам-ын Австралийн холбооны Улсад хийсэн албан ёсны айлчлалын талаар дэлгэрэнгүй санал солилцсон байна.


 

 


Элчин сайд Д.Даваасүрэн, Фам Хүн Там, Л.Нарангоо нартай уулзлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188