• Өнөөдөр 2026-09-03

Усны ослын дуудлага өнгөрсөн оноос 28.3 хувиар өсжээ

   Улсын хэмжээнд он гарсаар есдүгээр сарын 2-ны өдрийн байдлаар усны ослын 118 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 28.3 хувиар өссөн үзүүлэлт юм.

   Усны ослын улмаас нийт 82 хүн амь насаа алдсаны 25 нь хүүхэд байжээ. Амь насаа алдсан иргэдийн 14.6 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, усанд орсны улмаас осолдсон байна.

Иймд иргэдийг дараах сэрэмжлүүлгийг мөрдөхийг ОБЕГ-аас зөвлөж байна. Үүнд:

  • Сэрэмжлүүлэг, анхааруулга бүхий самбар дээрх зөвлөмжийг дагаж мөрдөх;
  • Цүнхээл, гүн болон эрсдэлтэй хэсэгт усанд орохгүй байх;
  • Бага насны хүүхдийг гол, усны эрэг орчимд хараа хяналтгүй орхихгүй байх;
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, усанд орохгүй байх;
  • Цаг агаарын мэдээ болон мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, заавар, зөвлөмжийг дагаж мөрдөхийг анхаарууллаа.

 


Усны ослын дуудлага өнгөрсөн оноос 28.3 хувиар өсжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188