• Өнөөдөр 2026-09-03

Бадминтончид Төв Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртжээ

     Тажикистан Улсын Хужанд хотноо 2026 оны наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Төв Азийн аварга шалгаруулах тэмцээн болжээ. Монгол Улсын “U16” болон “U19” насны өсвөрийн баг тамирчид амжилттай оролцож гурван хүрэл медаль хүртсэн байна.

Медаль хүртсэн тамирчид:

 “U16” насны эмэгтэй ганцаарчилсан төрөлд О.Амин-Эрдэнэ хүрэл медаль

“U19” насны эрэгтэй ганцаарчилсан төрөлд Ү.Өсөх-Ирээдүй хүрэл медаль

“U19” насны эрэгтэй хосын төрөлд Э.Тэмүүлэн, Ү.Өсөх-Ирээдүй нар хүрэл медаль.


 

 


Бадминтончид Төв Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188