• Өнөөдөр 2026-09-04

Элчин сайд Э.Сонинтогос, Япон Улсаас Канад Улсад суух Элчин сайдын хүлээн авч уулзав

      Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Э.Сарантогос өнөөдөр Япон Улсаас Канад Улсад суух Элчин сайд Масаши Накагомег хүлээн авч уулзав.  Уулзалтаар хоёр тал Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн хүрээнд өргөжин хөгжиж байгаад баяртай байгаагаа нотлов.

     Элчин сайд нар найрсаг харилцаатай Канад Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцсон байна. Элчин сайд Э.Сарантогос уулзалтын үеэр Ази, Номхон далайн бүс нутгаас томилогдсон Элчин сайд нарын хувиар хамтран ажиллахад таатай буйгаа илэрхийлээд Канад Улсад суугаа Ази, Номхон далайн орнуудын Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарын бүлгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөв.


 

 


Элчин сайд Э.Сонинтогос, Япон Улсаас Канад Улсад суух Элчин сайдын хүлээн авч уулзав
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188