• Өнөөдөр 2026-09-04

МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Уугантай, “Куккивон”-ын захирал И Ён Нам уулзлаа

     Өмнөд Солонгосын соёлын өдрүүдийг тохиолдуулан Дэлхийн таеквондо-гийн холбооны “Куккивон” байгууллагын захирал И Ён Нам тэргүүтэй албаны төлөөлөгчдийг МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монгол, БНСУ-ын спортын салбарын хамтын ажиллагаа, таеквондо-гийн хөгжлийн асуудлаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар ярилцав.

    Түүнчлэн таеквондо-гийн спортыг Монгол Улсад цаашид хөгжүүлэх, хүүхэд, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, мэргэжилтэн, дасгалжуулагчдын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо. БНСУ-ын соёлын өдрүүд энэ амралтын өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах юм байна.

 

 

 


 

 


МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Уугантай, “Куккивон”-ын захирал И Ён Нам уулзлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188