• Өнөөдөр 2026-09-04

Монгол Улс, Глобал сантай хамтын ажиллагаагаа тогтвортой санхүүжилтийн чиглэлээр өргөжүүлнэ

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Глобал сангийн Монгол Улс хариуцсан менежер Филипп Креаш болон тус сангийн багийн төлөөллийг хүлээн авч уулзжээ.

Уулзалтын үеэр Монгол Улс, Глобал сангийн 20 гаруй жилийн хамтын ажиллагаа, ХДХВ, сүрьеэгийн чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийн явц, 2027–2029 оны GC8 буцалтгүй тусламжийн бэлтгэл ажил болон цаашдын тогтвортой санхүүжилтийн асуудлыг хэлэлцсэн байна.

Талууд цаашид Глобал сангийн дэмжлэгээр бий болсон ололт амжилтыг хадгалж, ХДХВ, сүрьеэгийн тусламж, үйлчилгээг тасралтгүй хүргэхийн зэрэгцээ дотоодын санхүүжилтэд үе шаттай шилжих чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал нэгджээ.


Монгол Улс, Глобал сантай хамтын ажиллагаагаа тогтвортой санхүүжилтийн чиглэлээр өргөжүүлнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188