Хөлдүү мах шулахаар гарын хуруу хайрагдаж, голд хүйт орчихно. Заримдаа хутгаа хий дараад, хөл, гараа зүсэх, гэмтээх тохиолдол ч бий.
Тэрбээр “Ах нь Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд төрж, өссөн. Гэргий бид хоёр нэг нутгийнх. Манайх чамлалтгүй тооны малтай, сайхан амьдарч байгаад 2000 оны зуднаар хамгийг нь алдсан. Хэдэн жил үлдсэн цөөхнийг нь өсгөх гэж хэрэндээ хичээгээд барахгүй 2008 онд Улаанбаатарыг бараадаж байлаа. Улаанбаатарт амьдарна, дасна гэдэг малчин бидэнд эхэндээ хүнд сорилт байсан” гэсэн юм.
Түүний хийж чадах, хамгийн дөхөм ажил нь мах шулах байж. Гэсэн ч эхний хоёр, гурван жил бусад шулаач шиг хурдан шулж чадахгүй, ажилдаа түүртэж, гараа эсгэх, хутгаа буруу барьж, гараа цэврүүтүүлэхээс эхлээд шантармаар өдөр олон байсан гэнэ. Эхнэр, нярай охиноо дагуулаад хөдөөнөөс ирчихсэн, уулын оройд айлын хашаа бараадаж, хэсэгтээ зүдрүү амьдарсан ч өөртөө “Ингэж амьдрах гэж хот бараадаагүй шүү. Хүмүүс амьдарч чадаад байхад би яагаад чадахгүй гэж” гэж хэлсээр хотын амьдралд дасаж, шулааны ажилдаа ч дадсан гэнэ. Гэхдээ түүний ийн зориглож, зүтгэх шалтгаан, гол хүч нь гэргий нь гэсэн.
.jpg)
Тэр өдөрт 15-20 бог малын мах шулдаг гэсэн. Нэгийг нь 5000 төгрөгөөр шулдаг гэхээр өдөрт дунджаар 75-100 мянган төгрөг олдог аж. Тэр нэг махыг 500 төгрөгөөр шулдаг байсан цагаас л “Дэнжийн мянга”-д мах шулаачаар ажилласан аж. Тэрбээр “Мах шулах эхэндээ хэцүү байсан бол одоо миний гарт орчихсон гэж болно. Нэг малын махыг 5-10 минутад л жиргэчихнэ. Нэгэнт энэ ажлаараа хоолоо олж байгаа болохоор аль болох цэвэрхэн, өөх, махыг нь тэнцүүлээд, гологдолгүй эвдэхийг хичээдэг. Бас олон хүн шулаа хийдэг болохоор тэднээс өрсөж нэг ч болтугай мах илүү шулах сан гэж тэмцдэг. Ингэж тэмцэж, ядарсны эцэст өдөрт хамгийн ихдээ 100-аад мянган төгрөг олдог. Энэ нь амьдралд болоод л байдаг юм. Доороосоо даарч, нуруу, бөөр өвдөх бол наад захын асуудал. Хөлдүү мах шулахаар гарын хуруу хайрагдаж, голд хүйт орчихно. Заримдаа хутгаа хий дараад, хөл, гараа зүсэх, гэмтээх тохиолдол ч бий. Гэлээ гээд шантрах эрх байхгүй, надад. Яаж ч ядарч, зүдэрсэн амьдрал, хүүхдүүдийнхээ төлөө эцсийг нь үзнэ гэж боддог, зорьдог болохоор тэсэж, тэвчээд л явдаг. Том охин энэ жил арванхоёрдугаар ангиа төгсөнө. Ямар мэргэжил сонгож, аль сургуульд орохыг нь сайн мэдэхгүй л байна. Хоёр охиныхоо гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүртэл энэ ажлаа хийх байх. Эрүүл саруул, ажил төрлөө хийгээд байвал болохгүй зүйл байхгүй гэж боддог” гэсэн юм.
Тэрбээр таван настайдаа хүүхдүүдтэй тоглож байгаад нэг нүдээ хадаасаар хатгуулснаас болж юм харахаа больсон гэсэн. Хэдийгээр орчлонг өрөөсөн нүдтэй туулж байгаа ч түүний гэр бүлийнхнээ гэх сэтгэл бүтэн, дүүрэн. Тэрбээр “Ах нь хайртай хүмүүсийнхээ төлөө энэ амьдралаа зориулж, чаддаг ажлаа хийж байгаа болохоор сэтгэл өндөр байдаг. Ер нь жаргалтай амьдарч байгаа гэж болно, ахыгаа” гэсэн билээ.
| БИ “ШУЛААЧ” |
|
УИХ-ын дарга С.Бямбацогт Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович-д бараалхана
2026-09-08 15:40:48
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ
2026-09-08 14:27:38
Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
2026-09-08 14:23:32
О.ЦОГТГЭРЭЛ ЛИ ГАНЬЖЕТЭЙ УУЛЗАЖ, ХОЁР НАМЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-09-08 14:04:48
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ 225 САЯ АМ.ДОЛЛАРЫН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-08 13:51:23
ВЬЕТНАМЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГА ЧАН ТАНЬ МАН МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-08 13:03:26
БНАСУ, ОХУ-ыг холбосон авто замын гүүрийг нээлээ
2026-09-08 12:28:26
ШАДАР САЙД Т.ДОРЖХАНД ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА
2026-09-08 12:17:32
ГАМШГИЙН ҮЕИЙН ХҮМҮҮНЛЭГИЙН ЗОХИЦУУЛАЛТ, ЭРЭН ХАЙХ, АВРАХ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЖЭЭ
2026-09-08 11:49:02
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
2026-09-08 11:42:53
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-08 10:19:43
“Хүүхдийн зүрхний долоо хоног” аян эхэллээ
2026-09-08 10:14:02
Явуулын оффис өнөөдөр Хан-Уул дүүрэгт ажиллана
2026-09-08 09:42:18
Сурах бичгийн нийлүүлэлтийг аравдугаар сард бүрэн хангахаар ажиллаж байна
2026-09-08 09:37:31
ХОВОР ДҮР, ХОСГҮЙ АВЬЯАСЫН ЭЗЭН БАЙЛАА, ТЭР
2026-09-08 08:26:07
ТАЙЖИЙН ХҮҮГИЙН ӨМНӨӨС СУРГУУЛЬД СУРЧ, ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН “ГЕРМАН” Б.СОДНОМ
2026-09-08 07:41:33
"УУЛЫН Б.ТӨМӨР"-ИЙН ДҮҮ Д.ОЮУНГЭРЭЛ: АХЫН ХӨВСГӨЛИЙН ТАЙГАД 10 ЖИЛ БҮГСЭН НЬ ЦЭРГЭЭС ХАЛАГДААД БУЦАХДАА НАЙЗТАЙГАА АЙЛЫН АРГАМЖААТАЙ МОРЬ УНАЖ, ЗУГТААД ТУВА РУУ ГАРЧИХСАНААС ЭХЛЭЛТЭЙ
2026-09-08 07:37:08
ТОЙРГИЙНХОНДОО БИДОН ӨГЧИХӨӨД, ӨӨРӨӨ “ЁМКОСТЬ” АВЧЭЭ, ТЭР
2026-09-08 07:00:53
ТАНИЛЦ: “ОЮУ ТОЛГОЙ”-Н АВТОРУУДЫН БЭЛ, БИЗНЕСҮҮД
2026-09-08 07:00:00
Э.АМИРЛАН: "ХАДАМ ЭЭЖ" КИНОНЫ ЭМЭЭТЭЙ ХЭСГИЙН ЗУРАГ АВАЛТ БҮР ДЭЭР ӨӨРИЙНХӨӨ ЭМЭЭГ САНАЖ, ОЛОН ЗҮЙЛ ХИЙЖ ӨГӨХИЙГ ХҮССЭН
2026-09-08 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан
2026-09-08 06:00:00
Зөвшөөрөлгүй хадгалсан 1185 мөнгөн зоос, 29 ембүүг хураан авчээ
2026-09-07 16:40:57
Сүхбаатарын талбайн автобусны төв зогсоол маргааш түр хаагдана
2026-09-07 16:27:41
С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөсөн байгууллагыг 1,000 нэгжээр торгожээ
2026-09-07 16:20:19
Оюутолгойн уурхайд 61 ажилтан өргүүрт гацаж, таван цагийн дараа гарчээ
2026-09-07 16:07:45
Дүүжин замын бүтээн байгуулалт 85 хувьтай байна
2026-09-07 14:38:18
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
2026-09-07 12:46:07
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Иргэдийнхээ амьдрал ахуй, эрх ашгийг нэгдүгээрт тавьж, ажил хэрэгч, хариуцлагатай, алсын хараатай хандахыг хүсье
2026-09-07 10:52:08
ХҮСЭЛ МӨРӨӨДЛИЙН ЖИГҮҮР
2026-09-07 07:00:00
ШИЛИЙН САЙН ЭР Т.ЁНДОНГИЙН ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ДАРГА БОЛСОН ТҮҮХ
2026-09-07 07:00:00
ХОРИОД ЖИЛ НОМЫН ХУДАЛДАА ЭРХЭЛЖ ГУРВАН ХҮҮХДЭЭ ИХ, ДЭЭД СУРГУУЛЬД СУРГАСАН А.БАЙГАЛЬМАНДАХ
2026-09-07 07:00:00
О.ЭНХ-ЭРДЭНЭ: ААВЫН МИНЬ АВЧ ӨГСӨН ГИТАР МИНИЙ АМЬДРАЛЫН ЭРГЭЛТИЙН ЦЭГ БОЛСОН
2026-09-07 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-09-07 07:00:00
2026-09-07 07:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал үргэлжид ирнэ
2026-09-07 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |