Энэ оны наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын дөрөвний өдрүүдэд Улаанбаатар хотноо Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлсэн RAS6101 “Анагаахын физикчийн боловсрол, сургалтаар дамжуулан цацрагийн эмчилгээний чанар, аюулгүй ажиллагааг сайжруулах” төслийн хаалтын хурал болжээ.

Тус хуралд ОУАЭА болон Ази, Номхон далайн бүсийн 18 орны төлөөлөл, үндэсний зохицуулагч, анагаахын физикчид оролцож, төслийн хэрэгжилтийн үр дүн, анагаахын физикчийн боловсрол, сургалт, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр бүсийн хэмжээнд хэрэгжүүлсэн ажлын үр дүнг хэлэлцэж байгаа аж. Төслийн хэрэгжилтийн хугацаанд бүс нутгийн 20 гаруй орны 200 гаруй анагаахын физикчийг мэргэшүүлэх сургалт, тэтгэлэгт хөтөлбөрт хамруулжээ. Мөн мэргэшсэн анагаахын физикч бэлтгэх академик болон резидентурын 15 хөтөлбөрийг шинээр эхлүүлсэн байна.

Үүний зэрэгцээ эмнэлгийн физикийн мэргэжлийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр бүс нутгийн улс орнуудын хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрч, харилцан туршлага солилцон, дэмжлэг үзүүлж ажиллаж байгааг онцолжээ. Анагаахын физикч нь цацрагийн анагаах ухааны тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангахад чухал үүрэгтэй мэргэжилтэн юм. Туяа эмчилгээ, цөмийн анагаах ухаан, дүрс оношилгооны техник, технологи эрчимтэй хөгжиж буй өнөө үед өндөр мэдлэг, ур чадвартай эмнэлгийн физикчдийн хэрэгцээ улам бүр нэмэгдэж байна.

Монгол Улсын хувьд төслийн хүрээнд МУИС, АШУҮИС, ЭМХТ, ШНГТЭ, УХТЭ, ХСҮТ-ийн мэргэжилтнүүдийг бүсийн сургалтад хамруулсан байна. Түүнчлэн Тайландын Чулалонгкорны их сургуулийн резидентурын цахим хөтөлбөрт ХСҮТ болон ШНГТЭ-ээс нийт зургаан эмнэлгийн физикч суралцаж байгаа нь үндэсний чадавхыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр болж байна. Мөн анагаахын физикийн академик хөтөлбөрийг эхлүүлэхээр АШУҮИС, МУИС хамтран ажиллаж байгаа бөгөөд уг мэргэжлийг эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн тогтолцоонд хүлээн зөвшөөрүүлэх чиглэлээр тодорхой ахиц гарчээ.

Эдгээр үйл ажиллагаа нь Монгол Улсад анагаахын физикийн мэргэжлийн тогтолцоог бэхжүүлж, цацрагийн оношилгоо, эмчилгээний тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг олон улсын түвшинд хүргэхэд чухал ач холбогдолтой юм. Хурлын үеэр Монгол Улс анагаахын физикчдийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр АНУ, Австрали, Япон, Тайланд, БНСУ зэрэг улстай хамтран ажиллаж байгаа нь бүс нутгийн хэмжээнд үлгэр жишээ болохуйц туршлага гэдгийг төсөлд оролцогчид онцлон тэмдэглэжээ.

| Цацрагийн эмчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах анагаахын физикчдийн чадавхыг бэхжүүлж байна |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |