• Өнөөдөр 2026-09-04

Байгаль хамгаалагчид 50 орчим иргэнийг уулнаас буулгалаа

      Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас морьт эргүүл, гүний хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж байна. Байгаль хамгаалагчид, Улсын байцаагч нар 2026 оны есдүгээр сарын 3-ны өдөр Богдхан уулын Дугуй цагаанаас Зүүн ширээ, Тэнгэр хад, Их тэнгэр амны дээд эхийн чиглэлд эргүүл хийж, самар түүж бэлтгэхээр гарсан 50 орчим иргэнтэй уулзан, холбогдох хууль, хамгаалалтын дэглэмийг танилцуулж, баримтжуулан уулнаас буулгав.

     Самар бэлтгэхэд ашиглаж байсан муна, шигшүүр болон бусад багаж хэрэгслийг эвдүүлж, хог хаягдлыг түүлгэн цэвэрлүүлж, ил задгай галыг унтраалгав. Хуульд зааснаар дархан цаазат газрын хамгаалалтын дэглэмийг зөрчиж, самар түүх, бэлтгэх, байгалийн баялгийг зөвшөөрөлгүй ашиглахыг хориглодог бөгөөд зөрчил гаргасан этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцох зохицуулалттай.


 

 


Байгаль хамгаалагчид 50 орчим иргэнийг уулнаас буулгалаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188