• Өнөөдөр 2026-09-04

Г.Энхбилэг нүүдэлчдийн наадмын морьт харвааны төрөлд алтан медаль хүртэв

     Бүгд Найрамдах Киргиз Улсад зохион байгуулагдаж буй дэлхийн нүүдэлчдийн VI наадмын морьт харвааны тэмцээний Киргиз эмэгтэй төрлийн харваа хоёр дахь өдрөө үргэлжилж байна.  Монгол Улсын эмэгтэй харваач Ганбаатарын Гүнбилэг 32 орны 45 тамирчидтай хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдөж тэргүүн байр эзлэн, аваргаар шалгарлаа.

    Тэрбээр Монголын баг тамирчдын гурав дахь алтан медалийг ийнхүү авч, манай улсын баг тамирчид наадмын нэгдсэн дүнгээр 106 орноос дөрөвдүгээр байрт жагсах боллоо. Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тавцанд өндөрт өргөж, морьт харвааны ур чадвар, тэсвэр хатуужил, монгол хүний хийморийг дэлхийд харуулсан байна.


 

 


Г.Энхбилэг нүүдэлчдийн наадмын морьт харвааны төрөлд алтан медаль хүртэв
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188