“Тэсо” группыг үүсгэн байгуулагч, төрсөн ах О.Сайнбуян нь Увс аймгийн Ардчилсан намын тэргүүлэгч, анхдагчдын нэг. Тийм ч учраас О.Цогтгэрэл АН-ын гишүүн. О.Цогтгэрэл 2008 оны УИХ-ын сонгуулиар Увс аймагт Д.Дорлигжавын штабыг удирдсан. Дараа нь 2012 оны УИХ-ын сонгуулиар төв АН-ын штабт хүчин зүтгэж, хариуд нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөх болж байлаа. Ингээд 2015 онд Увс аймгийн АН-ын даргаар томилогдож, улс төрд орох бүрэн бэлтгэлээ базаасан гэж болно. Гэвч 2016 оны УИХ-ын сонгуульд Увс аймагтаа нэр дэвшсэн ч Б.Чойжилсүрэнд ялагдсан. Ингээд яалт ч үгүй “Тэсо”-гийнхоо Ерөнхийлөгчөөр дөрвөн жил ажиллаж байгаад 2020 онд даагаа нэхэн дахин нэр дэвшиж, Төрийн ордны босго давсан түүхтэй. 2020 оны сонгуулийн дараа АН хоёр хуваагдаж, 2021 онд Х.Баттулга, Ц.Туваан нарын фракцаас АН-ын даргаар О.Цогтгэрэлийг сонгосон ч Дээд шүүх түүнийг батламжлаагүй юм. Ингээд О.Цогтгэрэл 2022 онд УИХ дахь АН-ын бүлгийн даргаар томилогдож, “шарх”-аа нөхөж, улс төртэй бүр мөсөн холбогдоод байна. Олон нийт О.Цогтгэрэл болон “Одон”-гийнхны бизнесийг “Бамбар” зайрмаг, “Милко” сүү, “Зөв” аарцны ундаа, “Сакура” будаа, “Лапша” гоймонгоор төсөөлдөг. Гэвч О.Цогтгэрэл, түүний ах, дүү нарын бизнес өдгөө уул уурхай, барилгын салбарт хүчээ авсан. Тэр тусмаа О.Цогтгэрэлийн уул уурхай, барилгын бизнесүүд нь нутгийн ах, Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавтай холбогддог “гэмтэй”.
Уул уурхайн тухайд, 2013 онд УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, түүний төрсөн ах О.Сайнжаргал, төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан О.Сайнбуян агсан нарын “Ай Пи Ди Ар” ХХК болон Худалдаа хөгжлийн банкны эзэн, “сахал” хочит Д.Эрдэнэбилэг, Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын төрсөн дүү Д.Баатар нарын хамтран эзэмшдэг “Империалс майнинг корпорэйшн” ХХК нь хамтран “Баюуд майнинг” ХХК-ийг байгуулсан байдаг. Улмаар “Баюуд майнинг” ХХК-ийн нэр дээр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт байрлах XV-007674 дугаартай 5026.8 га талбай бүхий “Шивээт улаан уул” хайгуулын тусгай зөвшөөрлөөс эхлээд алт, нүүрс, газрын ховор элементийн асар олон орд газрын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг “хамсан” байдаг.
.jpg)
Барилгын тухайд, О.Цогтгэрэлийн “Тэсо констракшн” ХХК, “Грийн групп” ХХК, “Бэгдү пропертиз” ХХК тэргүүтэй барилгын компаниуд нь нийслэлийн 21 дүгээр хороололд “Содон” хороолол, “Маршал таун”-ы хажууд “Скай гарден”, Нисэхийн тойргийн хажууд “Актив гарден”, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойно “Alpha zone” хотхон зэрэг олон мянган айлын хотхон, хороолол барьж, зах зээлийн үнээр борлуулсан байдаг. Сонирхуулахад, “Скай гарден” хотхоны газар Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын гараар дамжин нэг үгээр бол “дээрэм”-ийн замаар О.Цогтгэрэлд ирсэн гэлцдэг. Түүнчлэн, О.Цогтгэрэлийн “Экспокс” ХХК нь Дархан цаазат Богдхан уулын Жаргалантын аманд УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат нарын хаус, хотхонуудтай айлсуулан 45 айлын тансаг зэрэглэлийн “Palm Springs Resort and Villa” хотхон барьж буй. О.Цогтгэрэлийн “Palm Springs Resort and Villa” хотхоны хамгийн жижиг буюу 126 м2 талбайтай хаус нь л гэхэд 700 сая төгрөгөөр зарагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, санхүүгийн энэ сүлжээг нь Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав гарган өгч, хамгаалж, ашгаас нь хуваалцдаг бололтой. Ингээд зогсохгүй хамгийн сүүлд гэхэд л О.Цогтгэрэлийн мэдлийн компанийн Дархан цаазат Богдхан уулын Жаргалантын аманд барьж буй “Palm Springs Resort and Villa” хотхон руу улсын төсвөөр цахилгаан, авто зам татсан байж болзошгүй ноцтой мэдээлэл бий. Эрх мэдэл, албан тушаалаа ашиглан төсвийн мөнгөөр хувийн хаус хороолол руугаа цахилгаан, засмал зам татсан нь тогтоогдвол тэр хуулийн хариуцлага хүлээхээс аргагүй болно. Өөрөөр хэлбэл, энэхүү хууль бус үйлдлийн талаар хууль, хяналтын байгууллагад хэн нэгэн өнөөг хүртэл гомдол, мэдээлэл гаргаагүй, хүргээгүй байгаа байж мэдэх юм.
.jpg)
Улс төрийн нөлөөллийн хувьд, О.Цогтгэрэл АН-ын хууччуулаар араа хамгаалуулдаг гэхэд хилсдэхгүй. Тухайлбал, О.Цогтгэрэл дээр дурдсанчлан 2008 онд Д.Дорлигжавын сонгуулийн штабыг удирдаж, хариуд нь улс төрийн ивээлд нь орж, төрсөн дүүтэй нь уул уурхайн компаниар халаас нэгтгэсэн. Дараа нь Н.Алтанхуягийн зөвлөхөөр гурван жил ажиллаж, түүний дэмжлэгээр улс төрд орох замаа бүр мөсөн зассан. Сүүлд Х.Баттулгын дэмжлэгээр түүний фракцын АН-ын даргаар сонгогдож байв. Түүнчлэн О.Цогтгэрэлийн хүү Ц.Ганзориг, төрсөн ах О.Дамжингийнх нь хүү Д.Ганбаяр нар нь АН-ын хууччуулын нэг, алдарт “нүүрсчин” Ш.Адьшаагийн хүү А.Биндэрьяатай “ИКЮ сөрвэй” ХХК, “Голден эйж юнайтед” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Гэлээ гээд “Баюуд майнинг” ХХК-ийн нэр дээрх хайгуул, ашиглалтын талбайнууд, томчуудаар хамгаалуулсан хаус хорооллуудын цаадах бодит үнэн цаг хугацааны эрхээр олон нийтэд ил болох нь дамжиггүй.
| О.ЦОГТГЭРЭЛИЙН БИЗНЕС ЕРӨНХИЙ ПРОКУРОР АСАН Д.ДОРЛИГЖАВ, “САХАЛ” Д.ЭРДЭНЭБИЛЭГ НАРТАЙ ИНГЭЖ ХОЛБОГДДОГ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |