Нийслэлийн Онцгой байдлын газраас Гамшгийн эрсдэлийг бууруулах Нийслэлийн зөвлөлийн дэмжлэгтэйгээр Монголын Улаан загалмай нийгэмлэг, Монголын Оюутны холбоотой хамтран “Оюутан аврагч” арга хэмжээг анх удаа зохион байгуулжээ.
Сургалтад нийслэлийн их, дээд сургуулийн 100 оюутан, Монголын Улаан загалмай нийгэмлэгийн 40 сайн дурын идэвхтэн хамрагдаж, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, үер, усны ослоос хамгаалах, анхны тусламж үзүүлэх болон аюулгүй ажиллагааны чиглэлээр мэдлэг, ур чадвараа дээшлүүлжээ.

Мөн оролцогчид гал түймэр унтраах дадлага сургуулилтад хамрагдаж, онолын мэдлэгээ практикт бататгасан байна.

Сургалтыг нээж Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Галбадрах гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд залуучуудын оролцоо, сайн дурын идэвх санаачилгын ач холбогдлыг онцлон, оролцогчдод амжилт хүссэн аж.

“Оюутан аврагч” арга хэмжээний танхимын сургалт есдүгээр сарын 3-нд эхэлсэн бөгөөд есдүгээр сарын 4-нд Туул голын эхэн дэх “Хар усан тохой” орчимд дадлага, практик сургалтаар үргэлжилнэ.
Тус арга хэмжээ нь оюутан, залуучуудыг гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд татан оролцуулах, өөрийгөө болон бусдыг аюулаас хамгаалах, анхны тусламж үзүүлэх, авран хамгаалах зөв дадал, чадварыг эзэмшүүлэхэд чиглэж байгаа ажээ.
.jpg)


| “Оюутан аврагч” хөтөлбөрийн хүрээнд сайн дурын гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагджээ |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |