Цар тахлын голомтод ажиллаж байгаа эмч, сувилагч, ариутгагч, асрагч нар туйлдаж, хэзээ мөдгүй сөхөрч унах нь. Нэг л өдөр голомтод ажиллах хүн, хүчгүй ч болж мэдэхээр байна. Тэд өдөржин хамгаалалтын хувцастай, цай, хоол ч идэх завгүй шахуу бүтэн нэг жилийг ардаа үдлээ. Одоо үнэндээ сөхөрч байна гэнэ. Өдөрт илрэх шинэ тохиолдлын тоо хэд дахин нэмэгдэж, 500, 600-аас буухгүй байгаа нь тэднийг туйлдуулж байна. Ой хүрээгүй нялх үрээ ах, эгчид нь даатгаад үлдээсэн гэр бүлийн хоёр эмч, дөрвөн хүүхэдтэй өрх толгойлсон сувилагч, байнгын асаргаанд байдаг өндөр настай аав, ээжтэй асрагч эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй ханиа, гурван хүүхэдтэйгээ орхисон ариутгагч гээд ХӨСҮТ-ийн ажилтнуудын ар гэр хэцүү байна.
.jpg)
Тэд голомтод 14 хоног ажиллаад, долоо хоног тусгаарлагдаад, 14-30 хоног гэртээ байх ёстой ч үнэндээ горимын дагуу ажиллаж байгаа хүн алга гэнэ. Өвчтөнүүдээ эмчилж, өөрөө халдвар авах нь холгүй тусгаарлалтын байр руу шилжиж, арай чүү гэртээ очоод хоёр хонохгүй шуурхай хариу арга хэмжээний бүлэгт ажиллаж, халдвар авсан иргэдийг ХӨСҮТ рүү зөөвөрлөх ажилд хамцуй шамлан ордог аж. Ингээд эргээд л голомтод ажиллах хугацаа нь болчихдог юм байна.
Бид ХӨСҮТ-д ажиллаж буй хэд хэдэн эмч, сувилагчтай холбогдож, нөхцөл байдлыг тодруулахад тэд ам уралдан хэцүү, ядарч байгаагаа хэлсэн ч өргөсөн тангаргаасаа ухрахгүй гэдгээ учирлаж байв.
Хөнгөн халдвар авсан иргэдийг гэрээр нь эмчилж байгаа ч ХӨСҮТ дэх ачааллын тоо хэд хэд дахин нэмэгджээ. Одоогийн байдлаар нэг тасагт 30-35 хүн эмчлүүлж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, нэг эмч 30 түүнээс дээш хүний биеийн байдлыг өглөө, өдөр, орой үздэг гэсэн үг. Мөн нэг сувилагч 30 түүнээс дээш хүнд цагийн тариа, дусал, эмчийн бичиж өгсөн шаардлагатай эмчилгээг хийдэг байна. Харин асрагч, ариутгагч нар эмч, сувилагчийг эмчилгээ хийсний дараа үүрэгт ажлаа хийдэг гэнэ. Ингэхдээ тэд байнгын хамгаалалтын хувцастай, ам, нүүрний хаалттай байдаг аж.
Энэ талаар ХӨСҮТ-ийн их эмч Г.Х хэлэхдээ “Стандартаар нэг эмчид ногдох өвчтөний тоо 12 байх ёстой. Гоц халдварт цар тахлын үед үүнээс ч бага байх болов уу. Гэтэл одоо энгийн үеийнхээс гурав дахин олон хүн эмчилж байна шүү дээ. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэгт маш хүнд, хүнд, хүндэвтэр хүмүүс ирдэг. Өвчтөнүүдийнхээ биеийн байдлыг үзэж, шаардлагатай эмчилгээг хийсээр байгаад 23:00 цагийн үед платныхаа гэрлийг унтраадаг юм. Эмч нар хүмүүсийнхээ биеийг үзээд гарахаар сувилагч цагийн тариа, дуслыг нь хийнэ. Үүний дараа асрагч цэвэрлэгээгээ, ариутгагч ариутгалаа хийгээд өдрийн ажил дуусна гэсэн үг. Гэхдээ шөнө өвчтөн ирэх юм бол амин үзүүлэлт, даралт зэргийг нь үзнэ. Тэгэхээр шөнө байсан ч дахиад л нөгөө хамгаалалтын цагаан хувцсаа өмсөөд эмчилгээний өрөө рүү орох хэрэгтэй болно. Багт ажиллаж байгаа бүх хүн ингэж ажилладаг. Агааргүй битүү орчинд 14 хоног, дахиад л буудлын өрөөнд долоо хоног тусгаарлагдаж, гэртээ дөнгөж хариад л шуурхай хариу арга хэмжээний багт дуудагдаж, ажиллаж байна.
Эмчилгээний 14 хоногт арай ч памперс зүүхгүй байгаа. Эрүүл байгаа бид яаж ч памперс зүүгээд ажлаа хийх билээ. Харин онгоцонд явах бүрэлдэхүүн памперс зүүдэг гэсэн. Бид өдөр уух, идэх хоолоо багасгасан. Ачаалал ихтэй үед байн байн ариун цэврийн өрөө орох боломжгүй, хамгаалалтын хувцсыг амархан тайлах боломжгүй учраас тэр. Үнэндээ бол нөхцөл байдал чанга, хэцүү байгаа. Гэлээ гээд өнгөрсөн тангаргаасаа няцахгүй, ард олныхоо төлөө ар гэрээ орхиод амаргүй нөхцөлд ажиллаж байгаа хүн олон байна” гэсэн юм.

Мөн тэрбээр “Хөнгөн хүмүүс нь гэртээ хүнд, хүндэвтэрүүд нь ХӨСҮТ-д ирж байгаа учраас ачаалал хэд дахин нэмэгдэж, өвчтөнөө сахиж хонох тохиолдол гарч байгаа. Өвчтөнүүдийн олонх нь өндөр настан, хавсарсан суурь өвчтэй, зовиур ихтэй байна. Өмнө нь хөнгөн өвдсөн хүмүүсээс ч эмнэлэгт хэвтүүлж байсан учраас нэг эмчид оногдох хүндэвтэр, хөнгөн хүний тоо адилхан байсан. Энэ нь ажлын ачааллыг багасгадаг байсан” гэлээ.
Эмч нар өвчтөнүүдтэй ажиллахаас илүүтэй шуурхай хариу арга хэмжээний бүлэг буюу халдвар илэрсэн иргэдийг зөөвөрлөх, гэрийн хаягийг нь олж тусгаарлахад хүндрэлтэй байгаагаа хэлж байлаа. Гараа улцайтал нэг удаагийн бээлий өмсөж, нүүрэндээ гүн гэгчийн зураас гартал, сорви тогттол маск, нүүрний хаалт зүүж, биеэ хөштөл хамгаалалтын хувцастай, толгойгоо өвдтөл өдөржин ажилладаг тэд оройн хоол ч идэхгүй үе байдаг гэнэ. Энэ талаар ХӨСҮТ-ийн Г.Х эмч ийн ярив.
Тэрбээр “Би тусгаарлалтаас гэртээ ирээд хоёр хоногийн дараа шуурхай хариу арга хэмжээний бүлэгт дайчлагдан ажиллаж байгаа. Хамгаалалтын хувцастай 24 цаг ажиллаж байгаа учраас ачаалал нэмэгдэж, ядарч байна.
(4).jpg)
Хэдийгээр долоо хоног буудлын өрөөнд ганцаараа тусгаарлагдаж байгаа ч стресс нэмэгдэж, сэтгэл санаа тогтворгүй болдог. Өвчтөнүүдтэй ажиллаж байхад ар гэрээ ч бодох завгүй байдаг учраас стресс бага. Харин тусгаарлалтын долоо хоногт завтай болохоор ар гэрт болж байгаа зүйлээс эхлээд санаа зовох, бодох зүйл маш их байдаг. Бид шуурхай хариу арга хэмжээний бүлэгт 24 цаг ажиллахдаа өдөрт хоёр удаа л ариун цэврийн өрөө ордог. Хүнээ зөөвөрлөнө, хаягийг нь олно гээд өдөржин машинд явдаг юм. Өдрийн хоолоо идээд, оройн хоолондоо орох ч зав заримдаа олдоггүй. Эрсдэлтэй бүлэгт ажиллаж байгаа болохоор айл, албан байгууллагын ариун цэврийн өрөөнд орох боломжгүйгээс эхлээд асуудал мундахгүй. Гүрийхээс өөр сонголт байхгүй” гэлээ. Мөн “24 цагийн хугацаанд хариуцаж авсан хүнээ дуусгаагүй бол маргааш нь дахиад ажиллана. Өөрөөр хэлбэл, өдөрт зөөвөрлөх 50 хүний нэр аваад, 24 цагтаа зөөвөрлөж амжаагүй бол маргааш нь үлдсэн хүмүүсээ зөөвөрлөнө” гэлээ.
ХӨСҮТ-ийн бүх тасагт коронавирусийн халдвар авсан өвчтөнүүдийг эмчилж байгаа гэнэ. Орон нутаг, дүүргийн эмнэлгийн эмч нар гээд шаардлагатай хүмүүсийг голомтод ажиллуулж, хүний нөөцийг нэмэгдүүлж байгаа аж. ХӨСҮТ тэр дундаа тус эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийнхан хамгийн хүнд нөхцөлд ажиллаж байгаа гэнэ. Учир нь, биеийн байдал нь маш хүнд хүний тоо өдөр ирэх тусам нэмэгдэж, нас баралт бүртгэгдэж байгаа учраас эмч нарын ачаалал нэмэгджээ. Өвчтөнүүдийнхээ амьсгалын аппарат залгах, салгах, сувилагч нар зааврын дагуу цаг тутам эмчилгээ хийх, асрагч нар өвчтөнүүдийн памперсийг солих, сахиж хонох гээд ачаалал их байгаа аж.

Голомтод ажиллаж байгаа эмч, сувилагч, асрагч, ариутгагч болгон ардаа амьдралтай. Тэдний амьдрал энэ цар тахлын үед “хаягдсан” гэж хэлэхэд нэг их буруутахгүй. Энэ талаар ХӨСҮТ-ийн сувилагчдаас тодруулахад “Ар гэр бол орхигдсон гэж болно. Өвөл бүр хэцүү байлаа. Хэдэн хүүхдээ харах хүнгүй орхиод 28 хоног ажилдаа явчихаар тэд минь зутарч, өлсөх, даарах, өвдөхөөс нь эхлээд санаа маш их зовж байлаа. Ганцхан би биш, манай эмнэлэгт хоёр ой хүрээгүй хүүхэдтэй олон эмч, ажилтан байгаа. Аав, ээжийгээ байхгүй хугацаанд хүүхдүүд нь өвдөж, эмнэлэгт хэвтэнэ. Өндөр настай аав, ээжийнх нь бие муудна. Ах, дүү нар бурхан болно гээд ар гэрийн амьдрал үнэхээр хэцүү байна. Ар гэр нь асуудалгүй ажилтан алга. Манай охин өнгөрсөн жил сурагч болоод цахим хичээл үзэж байгаа. Үсгээ ч мэдэхгүй байна. Хүүхдүүдийн минь боловсрол маш муудсан” гэлээ.
Эрүүл мэндийн салбарынхан, тэр дундаа ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэгт ажиллаж байгаа эмч, ажилтнуудыг нөхцөл байдал тун ч хүнд байна.
| ЭМЧ НАР ТУЙЛДАЖ, СУВИЛАГЧИД СӨХӨРЧ, АСРАГЧ, АРИУТГАГЧ НАР ЯДАРЧ БАЙНА |
|
Б.ПҮРЭВДАГВА: Хотын иргэдэд хамгийн түрүүнд юу тулгамдаж байна гэдгээс ажлаа эхэлнэ
2026-05-26 15:07:46
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар Б.Пүрэвдагвыг томиллоо
2026-05-26 14:41:33
Банкны салбар 2.5 их наяд төгрөгийн ногоон зээл олгоод байна
2026-05-26 13:00:00
Иргэдийн инфляцын хүлээлт тогтвортой байна
2026-05-26 12:00:00
Н.УЧРАЛ: Хуучин хотын захиргаа байсан барилгыг Хүүхдийн хөгжлийн ордон болгоно
2026-05-26 11:46:40
ХУУР Music Festival x “Улаанбаатар марафон – 2026”: Хотын хэмнэлийг хөгжмөөр хөглөсөн өдөр
2026-05-26 11:02:28
Банкны салбар гадаад зах зээлээс урт хугацаат эх үүсвэр татахыг дэмжих шийдвэр гаргав
2026-05-26 11:00:00
НАС БАРСАН ИРГЭДИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ ЧӨЛӨӨЛЬЕ
2026-05-26 10:06:51
"ШИНЭ ҮСГИЙН БАГШ" КИНОНЫ ЛАГСАГ ТЭРГҮҮТЭЙ ДҮРИЙН ЭЗЭН МУГЖ Д.ХҮРЭЛХҮҮГИЙН БҮТЭЭЛҮҮД
2026-05-26 08:49:32
У.СҮРЭНЖАВ: Эргэлттэй өшиглөлт надад олимпын алтан медаль авчирсан
2026-05-26 07:01:00
Э.ДӨЛГӨӨН:“РОМЕО ЖУЛЬЕТТА ХОЁР” ЖҮЖГИЙН РОМЕОГИЙН ДҮРД ШУНАЖ, ДУРЛАЖ ТОГЛОЖ БАЙЛАА
2026-05-26 07:00:00
АН-ЫН ДАНСТАЙ МАН-ЫН ТАМГАТАЙ “ХУДАГ” Б.ПУНСАЛМААГИЙН БИЗНЕСИЙН ХҮСЭЛТЭЙ ТАНИЛЦ
2026-05-26 07:00:00
МУГЖ, ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Г.ТЭРБИШ: АЛТАЙН СҮРЛЭГ УУЛСААС ОМОГШЛЫГ, ЗАВХАН ГОЛООС УЯРЛЫГ ОЛСОН БОЛОХООР СЭТГЭЛЭЭ МЭЛТЭЛЗҮҮЛЖ ДУУГАА БИЧДЭГ ДЭЭ
2026-05-26 07:00:00
Х.НЯМБААТАР: Шинээр томилогдсон хүн, агаарын бохирдол болон түгжрэлийг багасгах ажлыг үргэлжлүүлэх байх
2026-05-25 15:22:14
Төв банкны үндсэн зорилтыг “Үнийн тогтвортой байдал” болгон өөрчилнө
2026-05-25 14:00:00
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хаврын чуулганд багтаан батална
2026-05-25 13:00:00
Монголбанкны санхүүгийн тайланг зөрчилгүй гэж дүгнэжээ
2026-05-25 12:00:00
2026-05-25 12:00:00
ХӨВСГӨЛ АЙМГИЙН “ЭРДМИЙН ДАЛАЙ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН НИЙГМИЙН АЖИЛТАН Д.УНДАРМАА: Манай сургуулийн арванхоёрдугаар ангийн хүүхдүүд хоорондоо зодолдсон нь үнэн
2026-05-25 11:29:56
Улсын хэмжээнд 12,306 ээж энэ жил алдарт эхийн одон хүртэнэ
2026-05-25 10:54:02
Чингэлтэй дүүргийн 300 өрхөд эрчим хүчний хэмнэлттэй дулааны насос төхөөрөмж туршиж, агаар, орчны бохирдлыг бууруулахад эерэг үр дүнд хүрчээ
2026-05-25 10:30:00
ХАЙРЛАСАН БҮХНИЙХЭЭ СЭТГЭЛД ҮҮРД МӨНХ…
2026-05-25 07:00:00
ЗУРГААН НАСТАЙ ХҮҮГЭЭ БАТСҮМБЭРИЙН ДАВААН ДЭЭРЭЭС АЛДАЖ, 60 ЖИЛ ХАЙСАН ААВ, ЭЭЖИЙН ГУНИГТ ТҮҮХ
2026-05-25 07:00:00
“ТАВАНБОГД”-ЫН Ц.БААТАРСАЙХАНЫ ДҮҮ Ц.ОТГОНБААТАР АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗУРГААН ХУВИЙН ЗЭЭЛНЭЭС ДОЛООН ТЭРБУМЫГ АВЧЭЭ
2026-05-25 07:00:00
МОНГОЛ УЛСЫН БААТАР Л.АЮУШИЙН ДҮҮ Г.ДОРЖЖАНЦАН: АХ МИНЬ 23 НАСТАЙДАА ЖАНЧХҮҮГИЙН ДАВААНД БАЙЛДАЖ, ДАЙСНЫ ЦЭРГҮҮДТЭЙ ТУЛГАРАХДАА 11 УДАА ШАРХАДСАН Ч БААТАРЛАГААР ТУЛАЛДСААР АМЬ ҮРЭГДСЭН ДЭЭ
2026-05-25 07:00:00
ААВ, АВГА АХ ХОЁРЫНХОО МӨНХИЙН ХҮСЛИЙГ ГҮЙЦЭЭСЭН М.САРНАЙ
2026-05-25 07:00:00
THUNDER БУЮУ Б.ӨЛЗИЙ-УЧРАЛ: Хэн нэгнийг ганцаардсан үед миний дуу хань болоосой гэж хүсдэг
2026-05-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |