Хэдий номын баяр дууссан хойно хүргэж байгаа ч тэдний догдлол одоо ч шинэхнээрээ байгааг үүнийг уншсан та мэдрэх болов уу.
З.ЖАВХЛАН: Зохиолчтой уулзаж, гарын үсэг авах нь яг л дуртай дуучинтайгаа таарах мэт гоё мэдрэмж төрүүлдэг
Тэр МУИС-д сурдаг бөгөөд энэ жил хоёрдугаар курсэд элсжээ. Ном унших тухайд “Би философийн ном унших дуртай учир тэр чиглэлийнхээ номыг судалж, таалагдвал худалдан авдаг. Сүүлийн үед "Цойлогсод" ном их сэтгэлд хүрч, нөлөөлсөн. Ном уншихдаа асар чимээгүй, гэрэл багатай орчинд ганцаараа байх дуртай. Зохиолчтой нүүр тулан уулзаж, гарын үсэг авах нь яг л дуртай дуучинтайгаа таарах мэт гоё мэдрэмж төрүүлдэг” гэв.
СЭЗИС-ИЙН II КУРСИЙН ОЮУТАН Б.БАТБОЛД: УРАН ЗОХИОЛЫН НОМ УНШИХ ДУРТАЙ
Түүний хувьд “Би уран зохиолын ном унших дуртай. Анх гуравдугаар ангидаа үлгэрийн түүвэр уншиж эхэлсэн. Сүүлд ‘Contact’ ном их таалагдсан. Хажуудаа цай, амттан тавиад бүдэг гэрэлд ном унших дуртай. Хүмүүс ном уншихгүй байгаа биш өөрсдийнхөө хэмжээнд уншиж л байгаа. Хамгийн гол нь цахим ном их болсон нь хараа муудахаас эхлээд сөрөг талтай байна” гэж байв.
А.ГЭРЭЛТБААТАР: Ном уншихдаа ганцаараа байх дуртай
Тэрбээр “Энэ жил номын баяр илүү олон ном, шинэ зохиолчтой болсон санагдлаа. Би уран зохиол, түүхийн ном сонирхож ирсэн. Сүүлийн үед уншсан ‘Dune’ ном надад их сонирхолтой санагдсан. Намар эсвэл зуны орой, ер нь сэрүүн агаартай нөхцөлд ном унших таатай” гэнэ.
Х.СЭЛЭНГЭ: Дуртай номын зохиолчтойгоо уулзах шиг сайхан зүйл үгүй
МУИС-ийн шинэхэн элсэгч Х.Сэлэнгэтэй номын баяр дээр таарсан юм. Түүнээс ямар ном сонирхож байгааг нь асуутал “Энэ жилийн номын баяр хамаагүй өргөн хүрээтэй болж байна. Би өнөөдөр түүхийн болон уран зохиолын ном сонирхохоор ирсэн. Хамгийн сүүлд хичээлтэйгээ холбоотойгоор “Шашин судлал” гэдэг ном уншсан. Дуртай номын зохиолчтойгоо уулзах шиг сайхан юм үгүй шүү дээ. Үүнийг унших хүмүүст “The Nicholas Sparks The Guardian” номыг уншихыг санал болгож байна. Ээж надад энэ номыг өгч байсан л даа. Ээжид харин үеэл эгч нь өгсөн гэсэн” гэлээ.
Э.ӨГӨДЭЙ
| “ДУРТАЙ НОМЫН ЗОХИОЛЧТОЙГОО УУЛЗАХ ШИГ САЙХАН ЗҮЙЛ ҮГҮЙ ШҮҮ ДЭЭ" |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |