“Татар” хамтлагийн энэ дууг мэдэхгүй хүн бараг байхгүй байх. Бусдын хайрыг хүндэлж, бусдыг хайрлаж байж хүн бусдаар хайрлуулж, хүндлүүлж явна гэсэн энгийн мөртлөө гүн гүнзгий агуулгатай энэ дууны утгыг Б.Батдэлгэр найруулагч “Татар” киноны амин гол санаа болгон шингээж чаджээ.
Ерээд оны сүүлчээр анхлан байгуулагдаж, 2000 оны эхээр эрчээ авч, хүмүүсийн сонсох дуртай хамтлаг болсон “Татар”-ынхан өдгөө хэдийнэ 20 гаруй жил уран бүтээлээ хийж, өнөөдөр ийнхүү өөрсдийн амьдрал, уран бүтээлийн бодит түүхийг кино болгон үзэгчиддээ хүргэжээ.

Зах дээр ундаа, бараа зарж, халаасны хулгайч, гудамжны хулгиануудтай зодолдох сахилгагүй хөвгүүдийг борог ахуй, бодол хөврүүлсэн олон асуудлаас нь чөлөөлж, зүрх сэтгэлийг нь соронздон татсан зүйл бол хип хоп хөгжим. Эхлээд зүгээр л сонсох дуртай байж байгаад дараа нь түүн шиг хөгжим бүтээвэл болох юм шиг мэдрэмж бодол, сэтгэлд нь бууж, үг холбож, түүнийгээ аялах гэж оролдсоор өөрсдийн үзэл бодол, хөг аялгуу шингэсэн дууг тайзнаас хүргэх болсон нь тун товчоор “Татар”-ын эхлэл.
Тэгээд бүр давтагдашгүй байхыг эрхэмлэсэн нь тэдний өнөөдрийг хүртэлх хүмүүст хүрсэн гол мөн чанар, зарчим байна. Энэ бүхнийг тус кинонд багтаан “боосноороо” бидэнд хамтлагийн гишүүдийг, тэдний дуу хоолойг улам ойртууллаа.
Киноны продюсер, “Татар” хамтлагийн дуучин Д.Мөнхчулууны дүрд “Бидний гэр бүл”, “Хүлээх өрөө”, “Мөрч” тэргүүтэй олон киноны гол дүрд тоглосон жүжигчин Х.Сумъяадорж, хамтлагийн гишүүн Б.Батзаяагийн дүрд “Gangbay” хамтлагийн дуучин, жүжигчин Д.Гангаа, Ч.Жаргалсайханы дүрд залуу жүжигчин Н.Түвшин, Байндаагийн дүрд жүжигчин Б.Тэмүүжин нар тоглосон нь төрх байдлын хувьд тун төстэй байхаас гадна дүрдээ ч амжилттай ажилласан гэдгийг үзсэн хүмүүс мэднэ байх.

Хүний хүсэл мөрөөдөл хязгааргүй, хүн хаана, ямар нөхцөлд байгаагаас үл шалтгаалан мөрөөдөж, түүндээ хүрэх гэж тэмүүлдгийн нэгэн жишээ эл хамтлагийнхан юм. Амьдралын уналт, өсөлт, шантралтын дунд түр зогсолт хийсэн ч бүдрэхгүйгээр урагшилж, дахин эхлэхдээ улам чангарч, хэнд ч дийлдэхгүйгээр босож чаддаг нь мөрөөдлийнхөө эхлэл дээр зогсож буй, өөдөө өгсөн яваа хэн бүхэнд урам өгнө гэдэгт итгэлтэй байна. Мөн аливааг хийхээр зорьж яваа хэн бүхнийг тодруулж, чиглүүлж, үзүүрлэдэг хүмүүс ямагт байдаг. Тэдний тийм нэг ах Майдарын дүрийг жүжигчин Н.Ялалт бүтээжээ. Түүний дүр дэггүй залууст хэчнээн нөмөр түшигтэй, хань бараатай байв аа. Үзэж суугаа үзэгчид хүртэл тайвшрал, "За студийн энэ ах нь л тэднийг нэг юманд хүргэнэ дээ" гэх итгэлийг төрүүлж байв.
Хамгийн гол нь авьяас билиг, нөөц бололцоо хүнд байж болох ч хандлага буруу бол ахихгүй. Ерөөсөө л тухайн зүйлд хэрхэн хандаж байгаагаас цааш олон юм хамаардаг гэдгийг ч залуус харуулсан.
Хэрэв тэд киноны эсрэг дүрийн хулгиан Кубана шиг бусдыг дуурайж, аливааг аргацааж, танил талаараа ярьж амжилтын өөд зүтгэсэн бол өдийд “Татар” гэх хамтлаг магадгүй байхгүй байж ч мэдэх юм. Байлаа ч хүмүүсийн хайр талархлыг хүлээж чадах нь эргэлзээтэй. Харин өөрсдийнхөөрөө хийж, бүтээж, үнэн байх гэж хичээж, бусдыг хүндэлж, хайрласан нь тэднийг өнөөдрийн амжилтад хөтөлж, Монголын урлагийн нэрт хамтлагийн нэгт зүй ёсоор багтаажээ. Тэдний зарчим бол их энгийн, гэхдээ хүн бүрийн барьж, мөрдөж чаддаг зүйл биш. Энэ бол хайрлах, хүндлэх, үнэн байх. Энэ гурван зарчмаар жигүүр хийж, олон сайхан хит дууны эзэн болсон тэдэнд баяр хүргэе.
Энэ хүртэл барьж ирсэн зарчим, гол философи, амьдрал, хүсэл мөрөөдлийг нь киноноос нь тун тодорхой ойлголоо. Дуунууд нь улам ч амьтай боллоо. Дахиад ч түүх, дурсамж, хайр, хүндлэл агуулсан уран бүтээлүүд тасрахгүйгээр хөвөрнө гэдэгт итгэлтэй байна.
| БУСДЫН ХАЙРЫГ ХҮНДЭЛ... |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
2026-09-24 08:32:25
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-09-24 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |