• Өнөөдөр 2025-12-19

Эрлийн ажиллагаанд “могойн нүдэн дуран” ашиглаж байна

2025-09-23,   570

Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт алга болсон хүүхдийг эрэн хайх ажиллагаа өчигдөр хоёр үе шаттайгаар зохион байгуулагдаж, шөнөдөө дулаан мэдрэгчтэй дроноор хайх ажиллагаагаар үргэлжилсэн.
 
Өнөө өглөө эрлийн ажиллагааг дахин эхлүүлээд байна.
 
Эрэн хайх ажиллагаанд эрэлч ноход, дулаан мэдрэгчтэй дрон ашиглахаас гадна нурангинаас эрэн хайх ажиллагаанд ашигладаг “могойн нүдэн дуран” гэх төхөөрөмжийг ашиглаж, амьтны нүх, хад асганы зай завсар, модны хонгил зэргийг шалгах ажиллагаа явуулж байгаа юм.
 
Эрлийн ажиллагаанд Хөвсгөл, Орхон, Булган, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, Агаараас эрэн хайх 111 дүгээр анги, Үндэсний аврах бригад, Цагдаагийн байгууллагын алба хаагчид, Зэвсэгт хүчний 321 дүгээр тусгай салбар, Хилийн цэргийн 0257 дугаар анги, Орхон аймгийн Зэвсэгт хүчний 186 дугаар анги, ХГБХХГ, Тариалан сумын ЗДТГ, ЕБС, ар гэр, сайн дурын иргэд оролцож байна

Эрлийн ажиллагаанд “могойн нүдэн дуран” ашиглаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188