Үеийн үед МАН-ын томчуудын эрх мэдлийн төлөө багачуудаа зодолдуулж, өөрсдөө ард үлдээд улс төрийг зохиомлоор идэвхижүүлж ирсэн арвин туршлагатай. Нэг ёсондоо МАН-ын дарга нарын “зодоон” багачууддаа халгаатай явсаар ирсэн нь ч бодит үнэн.
Энэ жишиг одоо ч давтагдаж байна. МАН-ын даргад нэр дэвшигчид энэ намар улс төрийг зохиомлоор идэвхжүүлснээр үг дуугардаг юм уу гэмээр чимээгүй суусан УИХ-ын гишүүд эхнээсээ амь орж, чуулганы хуралдаанд хуурай агсамнаж, хэвлэлээр нэгнээ муулж, баалж, сошиалд попрох нь ч хэрээс хэтэрсэн. Цаашлаад нам доторх баривчилгааг багачуудаасаа эхлүүлж, томчуудаа сугалж үлддэг МАН-ын ээлжилт улс төрийн “жүжиг” зохиолын дагуу өрнөж байна.
“ЭЛСНИЙ 13”-ААС ЭХЛЭЛТЭЙ БАГАЧУУДЫН ТАЛЦАЛ
МАН-ын томчуудын зодоон үеийн үед ингэж л өрнөж ирсэн. 2007 онд “Элсний 13” –ын бүлэглэл ингэж л тухайн үеийн МАХН-ын цагаан байрнаас мэндэлж байлаа. Өөрөөр хэлбэл, МАХН-ын гишүүн асан Ч.Улаан, Л.Пүрэвдорж, Т.Ганди, Д.Тэрбишдагва, Д.Арвин, Л.Одончимэд, Д.Одбаяр, Ц.Шаравдорж, А.Цанжид, Ц.Мөнх-Оргил, Ч.Авдай, Р.Нямсүрэн анр “Элсний 13”-ыг байгуулж, улс төрд дуулиан тарьсан ч түүний ард Ерөнхий сайд асан М.Энхболд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нарын улс төрийн зодоон өрнөж байсан. М.Энхболдын Засгийн газрыг унагаах улс төрийн зохиолыг “Элсний 13”-хан бичиж байсан гэсэн үг. Тухайн үедээ томчууд нь санасандаа хүрч, багачууд нь улс төрийн карьеараа өндөрлүүлснээр сүр дуулиантай зарлагдсан “Элсний 13”-ы тарж байсан удаатай.
ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРЭГТ Ё.БААТАРБИЛЭГ, НҮҮРСНИЙ ХУЛГАЙН ХЭРЭГТ Т.АЮУРСАЙХАН НАР Л ХӨЛ ЧИРЭГДСЭН ДЭЭ
Дараа нь МАН 32, 33-ын бүлэг болж хуваагдсан нь мөн л эрх мэдлийн төлөөх томчуудын зодоон байлаа. Парламентын танхимд 65-уулаа сууж байсан МАН-ынхан энэ тэнцүү хуваагдчихаад гишүүд нь хоорондоо үзэлцэж, “томчууд” нь чимээгүй ажиглаж байсан. ЖДҮХС, 60 тэрбумын хэрэгтэй жинхнээсээ тэмцэж байгаа юм шиг сүр дуулиан болгон зарласан улс төрийн хэргүүд өнөөдөр загасны ой санамжинд үлдэж, Монгол Улс хохироод үлдсэн гашуун түүх ч бий.
Хөгжлийн банкыг хуу тоносон гэх гэмт хэрэгтнүүдийн олонх нь цагаадаж, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгээр туг тахиад өнгөрсөн. Нүүрсний хулгайн гэмт хэргийн мөн л Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нараар түрүй барьж, туг тахиад өнөөдөр таг чиг мартагдчихсан байгаа нь ч нууц биш юм.
МАН-ЫН ДАРГЫН "ЗОДООН"-НЫ БАЙ НЬ Ц.ЧУЛУУНЗАГД БОЛЧИХЛОО
Хамгийн ойрын жишээгээр үзэхэд МАН-ын даргын “зодоон” томчуудын дунд ширүүсч, нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдыг цагдан хорьсноор улс төр улам бүр идэвхжсэн. МАН-ын байрнаас төрсөн учраа мэдэхгүй төөрч явсан УИХ-ын шинэ гишүүд улс төрд хөлд орж, фракц фракцынхаа талд чимээгүй хэрнээ үнэнчээр үйлчлэж байлаа. Гэтэл багачууд нь хөнжилдөө хөлөө жийлцэж эхэлмэгц ах нар нь учраа олсон уу гэмээр нам жим болчихсон байгаа нь улс төрийн бодит үнэн байна. Үндсэндээ улс төрийн “зодоон” дунд багачуудаараа туг тахиад томчууд нь суга дээшилдэг МАН-ын тавилттай жүжиг одоо ч ил цагаан өрнөж байна.
Шинэ, залуу улстөрчиддөө улс төрийн луужин болох ёстой атал улс төрийн золиос болгодог муу түүхээсээ салсан нь дээр биш үү дээ МАН-ын дарга нар аа.
| БАГАЧУУДАА ТАЛЦУУЛЖ, ТОМЧУУД НЬ ЭВЛЭРДЭГ МАН-ЫН УЛС ТӨР |
|
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |