• Өнөөдөр 2025-09-23

Гэрт гарсан галын улмаас гурав болон 25 настай эмэгтэй нас баржээ

2025-09-23,   303

“Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд гэр шатаж байна” гэсэн дуудлагыг есдүгээр сарын 22-ны 19:42 цагт ОБЕГ хүлээн авчээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн эзэмшлийн таван ханатай гэр эд зүйлийн хамт бүрэн, зэрэгцээ барьсан иргэн А-гийн таван ханатай гэрийн хойд талын хэсэг хайрагдан шатаж байсныг ажиллаж унтраасан.

Тус гал түймэрт иргэн 25 настай, эмэгтэй Н, иргэн гурван настай, эмэгтэй А нь нас барсан байсныг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шилжүүлэн өгсөн.

 


Гэрт гарсан галын улмаас гурав болон 25 настай эмэгтэй нас баржээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188