.jpg)
-Монголын бүх ард түмний XVI зуны их наадмын 800 м-ийн зайд 2.16:71 секунд цагийн амжилтаар мөнгөн медаль хүртэж, “Спортын мастер”-ийн болзол хангасанд баяр хүргэе.
-Баярлалаа.
.jpg)
-Миний дүү өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Сайн байна уу, “Эргэлт”.мн сайтын үнэнч уншигч, дэмжигчдэдээ баярлалаа. Энэхүү бяцхан ярилцлагыг маань уншиж буй уншигчдад өглөө, өдөр, оройн мэндийг хүргэе. Намайг Энхмаагийн Хонгорзул гэдэг. Хөнгөн атлетикийн спортоор хичээллэдэг. Хөнгөн атлетикийн спортын мастер цолтой, залуу тамирчин байна аа.
.jpg)
-Дархан-Уул аймгийн деревенд төрсөн хүүхэд үү?
-Би Дархан-Уул аймгийн Дархан суманд төрж, өссөн.
-Тосгоны 4-р дунд сургуулийн Ганболд багшийн шавь юм уу?
-Тийм ээ, миний хөнгөн атлетикийн анхны багш спортын мастер Ж. Ганболд гэж хүн бий.

-Арван жилийн дараа багшийгаа өргөж, баяр хүргэнэ гэсэн байсан. Даах болов уу?
-Санаж, бодож явахад болох байх аа.
.jpg)
-Тосгоны деревенгийн хүүхдүүд хэзээнээсээ хөнгөн атлетикаар сайн байдаг. Бага насныхаа хамгийн сайхан үеийг эргэн нэг дурсахгүй юу?
-Тийм шүү, манай Тосгоны хүүхдүүд дундаас үе, үеийн хөнгөн атлетикийн сайн тамирчид төрөн гарсан байдаг. Миний бага насны сайхан дурсамжууд спорттой л их холбоотой. Хамгийн анх нь кросс гүйлтийн улсын аварга болж байсан үе сайхан дурсамжтай санагддаг.
-Яагаад хөнгөн атлетикийн спортыг сонгож хичээллэх болсон юм бэ?
-Анх сургуулийнхаа намрын спартакиадад оролцож медаль авч байсан. Тэр медаль надад их урам, зориг, хүсэл тэмүүллийг өгч цаашдаа хөнгөн атлетикаар хичээллэх суурь үндэс болсон.
-Хэд дэх жилдээ хөнгөн атлетикаар хичээллэж байгаа вэ?
-Хөнгөн атлетикийн спортоор ерөнхий боловсролын дунд сургуулийн хоёрдугаар ангид байх үеэс эхлэн хичээллэсэн. Одоо 13 дахь жилдээ хичээллээд явж байгаа.
-Хөнгөний 400 м болон 800 м-т гүйдэг гэхээр дундын зайн гүйлтийн тамирчин гэсэн үг үү. Холын зайд гүйдэг үү?
-Өсвөр үеийн тамирчин байхдаа 3000 м, 5000 м-ийн зайд гүйдэг байсан. Харин одоо бол 800 м буюу дундын зайд гүйдэг болсон.
-Одоо ямар клубийн хэн багшийн удирдлага дор бэлтгэл, сургуулилалтаа хийж байгаа вэ?
-Одоо хөнгөн атлетикийн ойрын зайн “ҮЧИМБЭР” клуб дээр спортын мастер Г. Жанцандорж багшийнхаа удирдлага дор бэлтгэлээ хийж байгаа.
-Хөнгөн атлетикаар хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтуудаасаа сонирхуулахгүй юу?
-Хичээллэсэн үеэс хойш гэвэл өсвөр үеийн тамирчин байхдаа олон улсын марафон гүйлтийн тэмцээнд түрүүлж байсан. Энэ жил үзүүлсэн амжилтууд маань хамгийн томоохон амжилтын нэг болж байна даа.
-Сэтгэлд тань хоногшин үлдсэн, хамгийн сайхан дурсамж үлдээсэн ямар тэмцээн байдаг вэ?
-Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээний гүйлтийн гараанд гарах үед бороо ороод, барианд орох үед цас орж байсан нь одоо эргээд бодоход сонин, дурсамжтай сайхан санагддаг. Хамаг бие “царцаж” хөлдөх шахсан их хүйтэнд гүйгээд түрүүлсэн тэр л тэмцээнийг мартдаггүй.
-Чөлөөт цаг гарвал юу хийх дуртай вэ?
-Чөлөөт цагаараа аль болох идэвхтэй зүйл хийх гэж хичээдэг. Гадуур алхах, найзуудтайгаа уулзах гэх мэт.
-Одоо дараагийн оролцох ямар тэмцээн хүлээж байгаа вэ?
-Хөнгөн атлетик гадаа талбайн спорт учраас улирал нь дуусаж, тэмцээн дууссан. Гадны улс орнуудад болох тэмцээнүүдийг судалж байгаа.
| Э.ХОНГОРЗУЛ: Хамаг бие “царцаж” хөлдөх шахсан хүйтэнд гүйгээд түрүүлсэн тэмцээнийг мартдаггүй |
|
С.АМАРСАЙХАН: “Аюулгүй сургууль” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ
2026-08-31 16:50:03
Азийн наадамд өрсөлдөх Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол боллоо
2026-08-31 16:42:59
2027 оны төсвийн алдагдлыг хоёр их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ
2026-08-31 16:35:17
Улс төрийн долоон намд 6.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ
2026-08-31 16:24:03
Непал Улсын сургуулийн захирал үер буухаас 10 минутын өмнө 900 сурагчийг нүүлгэн, амийг нь аварчээ
2026-08-31 15:27:04
Монголын “U20”-ийн баг, Умард Марианы Арлуудыг багийг 7:0-ээр хожлоо
2026-08-31 14:35:45
Ойн хөнөөлт шавжтай дрон ашиглан тэмцэнэ
2026-08-31 14:06:20
ОРОН НУТГИЙН ШТС-УУД ДАХЬ АВТОМАШИНЫ ООЧИР БУУРЧ БАЙНА
2026-08-31 13:59:37
МҮОХ өнөөдөр “МИАТ”-тай хамтран ажиллах гэрээ үзэглэв
2026-08-31 13:47:49
Хөвсгөл аймгийн тарваган тахлын байгалийн голомтод хамтарсан тандалт, судалгаа хийгдлээ
2026-08-31 13:30:01
Н.Учрал: Эмч нарын цалинг 11-р сарын 1-нээс 20 хувиар нэмж, адил тэгш хандах болно
2026-08-31 12:25:26
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛАА ОРГИЛ АЧААЛАЛ ЭХЛЭХЭЭС ӨМНӨ ДУУСГАНА ГЭВ
2026-08-31 12:03:07
Нэрт бүжигчин агсан Ч.Батцэнгэл сангийн тэтгэлгийг Монгол Улсын Консерваторын таван оюутан хүртлээ
2026-08-31 11:21:31
Ш.Энхийн-Од Тайландын эсрэг шийдвэрлэх тоглолтод оролцоно
2026-08-31 11:15:13
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
2026-08-31 10:22:31
Хятад–Киргизстан–Узбекистаны төмөр замын бүтээн байгуулалт ид явагдаж байна
2026-08-31 10:11:49
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2027 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-08-31 10:08:52
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
2026-08-31 10:06:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-08-31 10:05:42
Дуучин Б.Одмандах “Meikin Asia” олон улсын эстрад хөгжмийн наадмыг зорилоо
2026-08-31 09:33:58
Халаалтын улиралд 430 мянган тонн түлш 446 цэгээр борлуулна
2026-08-31 09:30:39
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ БЕНИЛЮКСИЙН ОРНУУДАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
2026-08-31 09:21:31
2026-08-31 08:58:06
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж эхэллээ
2026-08-31 08:29:06
“Hainan”-ий тэмцээнээс 7 алт, 10 мөнгө, 2 хүрэл медаль, “PRO CART” 1-ийг хүртжээ
2026-08-31 08:18:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх (ШХАБ)-ын гишүүн орнуудын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн очлоо
2026-08-31 07:58:40
"Амазонс" багийн Kayleigh Troung-ийн ихэр Кэйлинне “Пиратс” багт тоглоно
2026-08-31 07:10:00
Монгол Улсын шигшээ баг, Фижи Улсын багийг 40:102-оор хожлоо
2026-08-31 07:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, малын гарлагатай
2026-08-31 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |