“Хавтаст хэрэг-2" кинонд эгч, дүү хоёрын хамт тоглосон нэг анги байдгийг үзэгчид мэднэ дээ. Нэг нь сэжигтэн, нөгөө нь мөрдөгч. Энэ бол Монголын нэрт найруулагч, жүжигчин С.Сугарын хүү, охин хоёр. Аль аль нь урлагт олон сайхан дүрээрээ өөрсдийгөө дархалж яваа том уран бүтээлчид. МУГЖ С.Болд-Эрдэнэ хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Эгчтэйгээ тоглох их содон мэдрэмж байдаг. Зарим нөхцөлд биеэ барих, жаахан эвгүйрхэх мэдрэмж төрнө" гэж ярьсан байдаг.

Харин С.Болормаа жүжигчин "Хавтаст хэрэг-2" кинонд охиныхоо өмнөөс хэрэг хүлээгээд шоронд ордог ээжийн дүрд анх тогломооргүй санагдсан. Анх зохиолыг нь уншихад хэцүү байсан. Гэхдээ нэгэнт тоглоно гэж хэлсэн болохоор тоглохоос өөр арга байхгүй. Жүжигчин хүн айж ичээд, "Би гоё л дүрд тоглоно" гэж хэлэх эрх байхгүй" гэсэн байна лээ. Ийн тэдний талаар дурдаад буйн учир бид Сугарын Болормаа жүжигчнийг энд онцлохыг зорьсон юм.
Найруулагч Ж.Сэнгэдоржийн "Диваажингаас амьдралд хүрэх зам" киноны залуухан дүрээс хойш "Ядуугийн зовлон”, “Зугтаарай", "Хайрын эрэлд”, “Алсын удирдлага", "Хөтөч", "Содура", "Хүний цаана", "Саран хийл", “Ганц үнэн" тэргүүтэй олон кинонд дүр бүтээсэн.
Ихэнхдээ ээжийн дүр түүнийх. Өөрөө ч өөр, өөр ээжийн дүрийг гаргах гэж хичээдэг гэсэн. Мөн онцлох нэг дүр нь "Содура" киноны удган. Энэ тухай тэрбээр "Удганы дүрд тоглоно гэдэг надаас тэс өөр ертөнц байв. Бид бөө мөргөл гэдгийг зах зухаас нь л ойлгож, мэдэж байсан. Тиймдээ ч дэлгэрэнгүй мэдээлэл байдаггүй байлаа. Мөн би өмнө нь Хөвсгөл аймагт ээж, аавтайгаа хүүхэд байхдаа л очиж байсан. Энэхүү киног хийхэд ер нь бол анх удаа л тайгад очсон доо. Миний тоглосон дүр сонирхолтой хэдий ч нэлээд ажиллагаа шаардсан дүр. Жишээлбэл, наад зах нь удган хүн ямар байх ёстой юм гэдгээс эхэлнэ. Дотроо олон янз байдаг юм билээ. Тиймээс хүмүүстэй уулзаж ярилцах, ном зохиол унших, зөвлөгөө авах гэх мэтээр нэлээд судалгаа хийсэн. Жүжигчин хүн судалгаагүйгээр дүр бүтээнэ гэж бараг л байхгүй. Тэр дундаа “Содура” туульсын кино учраас судалгааг илүү их хийх шаардлагатай болж байв" гэж ярьсан байдаг. Энэ мэтчилэн олон сайхан дүрийг тэр авьяас билиг, хөдөлмөрөөр бүтээж, үзэгчдийн сэтгэлд хүргэж чадсан.
Харц, дуу хоолойны өнгө, үгээ хэлж буй байдал нь тоглосон уран бүтээлийг нь үзэж байхад илэрхий содон мэдрэгддэг. Тэр үргэлж дүрийнхээ гүнд, дотоод мөн чанарт зогсож тэндээс хамтран тоглогчтойгоо харилцан ярьж байдаг. Сүүлийн үед цөөнгүй эсрэг дүрд ч тоглож буй.
"Надад ирээгүй хайр" киноны хатуухан хадам ээжийн дүр одоо яг үзэгчдэд хүрч буй.
Хүүгийнхээ ирээдүйг бодож, түүнд санаа чилээж буйг ойлгож байгаа ч нэг тийм хүйтэн хөндий. Ингээд харахаар С.Болормаа гэх хүний үндсэн зөөлөн, аядуу араншингийн цаанаас найруулагчийн оноосон ямар ч дүрд илэрч болох авьяас билиг, нөөц бололцоо, араншин бий аж. Магадгүй бүр ч зэвүүн эсрэг дүрээр бидэнтэй уулзаж ч мэднэ.
Үнэн байхыг эрхэмлэн дүрээ бүтээж яваа түүний үнэн, хүн чанар, хүнлэг сэтгэл дүүрэн дүрүүд улам арвин байна байна гэдэгт итгэлтэй байна.

| ТИЙМ ЗӨӨЛӨН АРАНШИНГИЙН ЦААНА... |
|
С.АМАРСАЙХАН: “Аюулгүй сургууль” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ
2026-08-31 16:50:03
Азийн наадамд өрсөлдөх Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол боллоо
2026-08-31 16:42:59
2027 оны төсвийн алдагдлыг хоёр их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ
2026-08-31 16:35:17
Улс төрийн долоон намд 6.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ
2026-08-31 16:24:03
Непал Улсын сургуулийн захирал үер буухаас 10 минутын өмнө 900 сурагчийг нүүлгэн, амийг нь аварчээ
2026-08-31 15:27:04
Монголын “U20”-ийн баг, Умард Марианы Арлуудыг багийг 7:0-ээр хожлоо
2026-08-31 14:35:45
Ойн хөнөөлт шавжтай дрон ашиглан тэмцэнэ
2026-08-31 14:06:20
ОРОН НУТГИЙН ШТС-УУД ДАХЬ АВТОМАШИНЫ ООЧИР БУУРЧ БАЙНА
2026-08-31 13:59:37
МҮОХ өнөөдөр “МИАТ”-тай хамтран ажиллах гэрээ үзэглэв
2026-08-31 13:47:49
Хөвсгөл аймгийн тарваган тахлын байгалийн голомтод хамтарсан тандалт, судалгаа хийгдлээ
2026-08-31 13:30:01
Н.Учрал: Эмч нарын цалинг 11-р сарын 1-нээс 20 хувиар нэмж, адил тэгш хандах болно
2026-08-31 12:25:26
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛАА ОРГИЛ АЧААЛАЛ ЭХЛЭХЭЭС ӨМНӨ ДУУСГАНА ГЭВ
2026-08-31 12:03:07
Нэрт бүжигчин агсан Ч.Батцэнгэл сангийн тэтгэлгийг Монгол Улсын Консерваторын таван оюутан хүртлээ
2026-08-31 11:21:31
Ш.Энхийн-Од Тайландын эсрэг шийдвэрлэх тоглолтод оролцоно
2026-08-31 11:15:13
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
2026-08-31 10:22:31
Хятад–Киргизстан–Узбекистаны төмөр замын бүтээн байгуулалт ид явагдаж байна
2026-08-31 10:11:49
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2027 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-08-31 10:08:52
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
2026-08-31 10:06:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-08-31 10:05:42
Дуучин Б.Одмандах “Meikin Asia” олон улсын эстрад хөгжмийн наадмыг зорилоо
2026-08-31 09:33:58
Халаалтын улиралд 430 мянган тонн түлш 446 цэгээр борлуулна
2026-08-31 09:30:39
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ БЕНИЛЮКСИЙН ОРНУУДАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
2026-08-31 09:21:31
2026-08-31 08:58:06
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж эхэллээ
2026-08-31 08:29:06
“Hainan”-ий тэмцээнээс 7 алт, 10 мөнгө, 2 хүрэл медаль, “PRO CART” 1-ийг хүртжээ
2026-08-31 08:18:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх (ШХАБ)-ын гишүүн орнуудын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн очлоо
2026-08-31 07:58:40
"Амазонс" багийн Kayleigh Troung-ийн ихэр Кэйлинне “Пиратс” багт тоглоно
2026-08-31 07:10:00
Монгол Улсын шигшээ баг, Фижи Улсын багийг 40:102-оор хожлоо
2026-08-31 07:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, малын гарлагатай
2026-08-31 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |