Монгол эрдэмтэд хамгийн эртний цул толгойт үлэг гүрвэлийн олдворыг олж, палеонтологийн салбарт шинэ нээлт хийлээ гэх мэдээлэл гарсан. Тус олдворыг хаанаас хэрхэн олж, судалгааны шинэ нээлт болгосон талаар ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн Палеозоологийн салбарын эрхлэгч Б.Манайбаяртай ярилцлаа.
-“Цул толгойт” үлэг гүрвэлийн ямар шинжээрээ нэн ховорт тооцогдож, палеонтологийн салбарт шинэ нээлт боллоо гэж үзсэн бэ?
-"Цул толгойт" үлэг гүрвэл нь хөх тээгийн цаг үе буюу хамгийн эртний цаг үед хамаарах газар нутгаас олдсон гэдгээрээ онцлогтой. Тухайн үлэг гүрвэлийн бүрэн хэмжээний олдвор өмнө нь хаанаас ч олдож байгаагүй. Тухайн амьтан 100 орчим сая жилийн өмнөх зузаан толгойт үлэг гүрвэлийн бүлэгт хамаарч байгаа. Олдвор нь гавал болон биеийн хэлхээ яснаас бүрддэг. 80см орчим урттай, 5.85кг жинтэй, өвсөн идэшт “цул толгойт” үлэг гүрвэлийн чулуужсан үлдвэр. Тус олдвор нь дал, бугалга, нурууны үеүд, аарцаг, хойд мөч, нарийн шөрмөсөөр бүрхэгдсэн сүүлний үеүд, ходоодны чулуу зэргээс бүрдэж байгаа бөгөөд палеонтологийн шинжлэх ухаанд бүртгэгдсэн “цул толгойт” үлэг гүрвэлүүдээс хамгийн сайн бүрдэлтэй олдворт тооцогдож байгаа юм.
“Цул толгойт” үлэг гүрвэл гэж нэрлэсний учир нь юу вэ. Энгийн хүмүүс бол гавлын ясгүй үлэг гүрвэл юм байна гэж ойлгож мэднэ?
-Махан идэштэй, хуягтай, ивэртэй, гүрвэл хөлтэй, шувуун аарцагтай, зузаан толгойтой гэх мэт үлэг гүрвэлийг долоон бүлэгт хувааж үздэг. Цул толгойт бол зузаан толгойтой бүлэгт хамаарч байгаа. “Цул толгойт” хэмээн нэрлэгддэг үлэг гүрвэлийн толгойн орой буюу зулайн хэсэг нь овойж, бөмбөгөр хэлбэртэй болон хөгжсөн нь бусад үлэг гүрвэлийн бүлгүүдээс ялгардаг. “Цул толгойт” үлэг гүрвэлийн биеийн хөгжил, анатомийн бүтэц нь өнөөг хүртэл тодорхойгүй байсан. Энэхүү шинэ үлэг гүрвэлийг судлаачид ховор олдвор, амьдарч байсан геологийн цаг үе, хээрээс олдсон байдал зэргийг илэрхийлж Zavacephale rinpoche (Завасефале ринпочи) буюу “анхны цул толгойт” , “ховор, нандин” хэмээх утга бүхий үгсийн нийлэмжээр нэршүүлэн шинжлэх ухаанд бүртгүүлсэн. Zavacephale нь “цул толгойт” үлэг гүрвэлийн гарын хэсгүүд, ходоодны чулуу зэрэгтэй олдсон хамгийн анхны олдор гэдгээрээ онцлог юм. Тус амьтны толгой, биеийн хэсгүүдийн анатомийн шинжүүд болон чөмөгний ясанд хийсэн эдийн түвшний судалгаагаар тус бодгаль нь насанд хүрсэн болохыг илтгэж байгаа аж. Геологийн цаг хугацааны хувьд Zavacephale нь “цул толгойт” үлэг гүрвэлүүдийн хамгийн эртний төрөлд тооцогдож байна.
.jpg)
(23).jpg)
-"Цул толгойт" үлэг гүрвэлийг хаанаас хэдэн онд олсон бэ. Ямар шинж байдалтайгаар олдсон бэ?
-2019 оны намар Дундговь аймгийн Баянжаргалан сумын Хүрэн дух хэмээх газраас олж байсан. Хамгийн анх манай багийн ахлагч Чинзориг судлаач олсон. Энэхүү олдвор нь хайрган дотор чулуунаас ялгарахааргүй байсан. Баргийн хүнд анзаарагдахааргүй бөөрөнхий чулуу шиг харагдаж байсан. Бид хээрийн судалгааны аргачлалаараа олдворыг гаргаж авсан. Тэгээд зургаан жилийн турш нарийн судалж, шинэ төрөл зүйл болохыг нь тогтоогоод дэлхийн хамгийн нэр хүндтэй “Nature” сэтгүүлийн есдүгээр сарын 17-ны дугаарт хэвлүүлсэн. Судалгааны үр дүнд дэлхийн үлэг гүрвэл сонирхогчид болон палеонтологич нарын анхаарлыг татаж байна. Монгол орны түрүү цэрд буюу өнөөгөөс 108-115 сая жилийн тэртээ хуримтлагдсан нь олдворыг илүү үнэ цэнтэй болгож байгаа.
-Олдворыг хаана хадгалж байгаа вэ. Судалгааны багт ямар хүмүүс оролцсон бэ?
-Палеонтологийн хүрээлэнгийн сан хөмрөгт хадгалж байгаа. Газрын хэвлийгээс олдсон олдвор учир Үндсэн хуулиараа хэн бүхэн ашиглаад байх боломжгүй. Холбогдох газруудаас зөвшөөрөл авч байж судалгааны ажлуудаа хийдэг гэсэн үг. Тус судалгааг Шинжлэх Ухааны Академийн Палеонтологийн хүрээлэнгийн судлаач, доктор Ц.Чинзориг ахалсан. Б.Буянтэгш, доктор Х.Цогтбаатар бид хэд гадаадын судлаачидтай хамтран ажилласан.
(51).jpg)
-Өнгөрсөн хугацаанд ямар ямар сонирхолтой олдвор олж, судалгааны ажлыг нь гардаж байсан бэ?
-2007 онд сургуулиа төгсөөд Палеонтологийн хүрээлэнд ажиллаж эхэлсэн. 18 жил тасралтгүй ажиллаж байна. Эртний амьтан, ургамал дотроо би сээр нуруутай, нугламт амьтдын судалгааг хийдэг. Харин сүүлийн үед үлэг гүрвэлийн мөр судлаачаар ажиллаж байгаа. Монгол орны 24 олдворт газраас 20 мянга орчим үлэг гүрвэлийн мөр олдсон. Тэднийг үлэг гүрвэлийн зүйл ангиар нь ялгаж байгаа. Зарим нь монголоос олдоогүй амьтдын мөр хүртэл байгаа. Үүнчлэн миний гар бие оролцсон онцлох олдворуудаас хамгийн анхны бөгөөд өндөр түвшинд хэвлүүлсэн материал бол нисдэг гүрвэл олсон. Үлэг гүрвэл амьдарч байсан хамгийн сүүлийн үеийн цаг буюу Нэмэгтийн цаг үед үлэг гүрвэлтэй зэрэгцэн амьдарч байсан нисдэг гүргэлийн хүзүүний ясыг олж байлаа. тэрхүү олдворыг Өмнөговь аймгийн Бүгийн цав хэмээх газраас олж байлаа. 1940-оод оноос судалгаа шинжилгээний эргэлтэд орж байсан. Маш сонин бөгөөд хамгийн сайн хөгжсөн үлэг гүрвэлүүд болон нисдэг гүрвэл, цэнгэг усны загас, яст мэлхий зэрэг амьтад олддогоороо онцлогтой.
| Б.МАЙНБАЯР: 115 САЯ ЖИЛИЙН НАСТАЙ “ЦУЛ ТОЛГОЙТ” ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ХОДООД ЧУЛУУТАЙ, НУРУУ, ААРЦАГ НЬ ШӨРМӨСТЭЙГӨӨ ОЛДСОН НЬ ШИНЭ НЭЭЛТ БОЛЛОО |
|
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
Б.БАЯРМАА: Би хэвлэлийн бага хурал зарлаж, Эрүүл мэндийн яаманд гомдол гаргана
2026-08-28 18:50:14
“FOODEX MONGOLIA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД НЭГДЭН ОРОЛЦОНО
2026-08-28 17:11:30
Жүдогийн дасгалжуулагчид Япон дахь сургалтаа амжилттай дүүргэлээ
2026-08-28 17:05:24
ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
2026-08-28 16:51:17
Н.Давааням: Өөрөө эмч хүн байж, жил гаруйн өмнө өвчнөөр өөд болсон ээжийн минь тухай мэдээллийг олон нийтийн сүлжээнд дэлгэж байгаад нь би гомдолтой байна
2026-08-28 16:46:15
Элчин сайд Д.Даваа, “РОССОТРУДНИЧЕСТВО”-гийн И.Ю. Чайкатай уулзалт хийв
2026-08-28 16:33:37
Ерөнхий сайд Н.Учрал Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллаж байна
2026-08-28 16:21:12
COP17 ХУРЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЖИЛЛАГААНД ИНТЕРПОЛ ХАМТРАН АЖИЛЛАЖЭЭ
2026-08-28 16:19:29
Буркина Фасо Улсын Байгал орчны дэд сайд Оуэдраого Памуссатай уулзлаа
2026-08-28 16:15:35
“UNCCD”-ийн төлөөлөгч Ксения Сканлон "Талархлын гэрчилгээ" гардууллаа
2026-08-28 15:58:10
“Цэнхэр бүс” дэх НҮБ-ын Хүүхдийн Сан, Усны газрын павильон хаалтаа хийлээ
2026-08-28 15:33:55
Есдүгээр сарын 1, 2-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2026-08-28 15:26:56
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Европын хөрөнгө оруулалтын банкны захиралтай уулзлаа
2026-08-28 14:27:46
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тушаалаар С.Молор-Эрдэнийг шалгаж эхэлжээ
2026-08-28 13:55:31
“УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЖ, ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ НЭМЭГДҮҮЛЬЕ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЖЭЭ
2026-08-28 13:54:38
ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ДАРГА Т.ОЮУТБОЛДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ
2026-08-28 13:31:52
Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоо байгууллаа
2026-08-28 13:28:48
COP17 өндөрлөж байна
2026-08-28 13:25:50
Элчин сайд Д.Бямбадорж Египетийн “GRAND EGYPTIAN MUSEUM” захиралтай уулзав
2026-08-28 11:29:19
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОРОО ОРЖ, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРОХ ТӨЛӨВТЭЙ БАЙГААГ АНХААРУУЛЛАА
2026-08-28 09:56:04
Өнөр хорооллын гудамжинд явган хүний гүүрэн гарц угсрах тул өнөөдрийн 22:00 цагаас тухайн хэсгийн авто замыг түр хаана
2026-08-28 09:37:28
Залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
2026-08-28 07:49:10
Ц.Сандаг-Очир сайд, Рут Дэвис тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2026-08-28 07:40:00
Монгол, Люксембургийн харилцаанд шинэ ахиц гарлаа
2026-08-28 07:35:00
Шугаман дэд бүтэцийг зэрлэг амьтанд ээлтэй байгуулах асуудлыг хэлэлцлээ
2026-08-28 07:30:00
Б.Батцэцэг сайд Африкийн төлөөлөгчидтэй санал солилцов
2026-08-28 07:20:00
МҮОХ-ноос НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын 17 дугаар бага хуралд оролцлоо
2026-08-28 07:10:00
Уул уурхайн нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийг багасгах боломжийг ярилцлаа
2026-08-28 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-08-28 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |