• Өнөөдөр 2024-04-30

Л.ЭНХ-АМГАЛАН: Ирэх намраас цэцэрлэгийн камерыг эцэг, эхийнх нь гар утастай холбох ажлыг эрчимжүүлнэ

2024-04-12,   168

     БШУЯ-ы сайд Л.Энх-Амгалан цэцэрлэгийн 80 хувийг камержуулсан. Ирэх намраас эхлэн цэцэрлэгийн камерыг эцэг, эхчүүдийн гар утастай холбох ажлыг эрчимжүүлнэ гэж мэдээллээ.
 
        Тэрбээр "Цэцэрлэг, сургуулийн орчинд хүүхдийн эрх зөрчигдөж байгаа асуудлуудыг дан ганц боловсролын яаманд даатгаж болохгүй. Хүүхдийн боловсрол гэдэг гэр бүлийн боловсролоос их шалтгаалдаг. Мэдээж сургууль, цэцэрлэгийн орчинд асуудал бий. Жишээ нь 309-р цэцэрлэгт гарсан асуудал. Яагаад энэ бүхэн үүссэн бэ гэдгийг тодорхойлохоор оролдож байна. Олон шалтгаан байгаа. Хүүхдүүдийг цоожтой хаалганы цаана үлдээхгүй, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах ажлыг зохион байгуулаад амжилттай хэрэгжээд явж буй. Сүүлийн хоёр жилд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр 1200 орчим туслах багш бэлтгэсэн.  Энэхүү туслах багш нарыг 45 хоногт цахимаар бэлдсэн. Богино хугацаанд, цахимаар бэлдсэний сөрөг үр дагавар болов уу гэж бодож байна. Нийслэлд байгаа 1000 гаруй цэцэрлэгийн 80-90% нь камержсан. Гэхдээ камерын бичлэгийг эцэг эхчүүд утсаар хянах боломжийг бий болгоогүй байна. Тиймээс эцэг эх, асран хамгаалагчдын гар утсан дээр хүүхдээ цэцэрлэгт байх хугацаанд хараад байх боломжуудыг нээж өгнө" гэв.

Л.ЭНХ-АМГАЛАН: Ирэх намраас цэцэрлэгийн камерыг эцэг, эхийнх нь гар утастай холбох ажлыг эрчимжүүлнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-12 14:09:52
    Зочин: Засаг солигдож мэргэжлийн сайд ирэх байлгуй!
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188