“БАЛДОРЖ” шагналт анхны редакц ЭРГЭЛТ.МН мэдээллийн сайтын хамт олон шинэ оны босгон дээр шилдэг бичлэгийн эздээ тодрууллаа. Улиран одож буй оны сүүлийн дөрвөн сард Монголын сэтгүүл зүйд мэргэжлийн мэдээллийн сайтын өнгө төрхийг бий болгох үйлсэд оюун санаа, мэдрэмж, эрэл хайгуул, зогсолтгүй хөдөлмөрөө дайчлан зүтгэж, улс төр, нийгмийг шуугиулж, уншигчдын таашаалд нийцсэн нийтлэл, ярилцлага, сурвалжилга бэлтгэсэн дараах сэтгүүлчид маань 2020 оны шилдэг шагналыг хүртэв.
Хичээл зүтгэлийг авьяас, мэдрэмжтэй зөв хослуулан, цахим сайтын сэтгүүл зүйд эрэн сурвалжлах сэтгүүл зүйн жишгийг бүтээж яваа Дорж овогтой Чанцалдуламыг
-Э.МӨНХГЭРЭЛ: ХУДАГТ БУЛУУЛСАН ЭЭЖИЙГЭЭ ОЛОХ ГЭЖ ДОЛООН ЖИЛ ДҮҮ БИД ХОЁР АМЬДЫН ТАМД БАЙЛАА,
-10 НАСТАЙ ТАЛИЙГААЧ ОХИНЫ ЭЭЖ Х.УРАННАВЧ: 22-ЫН ТОВЧООНЫ ЦААНА ОХИН МИНЬ АМЬСГАЛЫН АППАРАТТАЙ ГУРВАН ЦАГ ТАРЧИЛСАН,
-КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАРТАЙ ИРГЭН Д.МӨНХБАТ:ВИРУС “ЭНХСАРАН” СУВИЛЛЫН ХАЛУУН УСНЫ ГАЗРААС АЖИЛЧДААР НЬ ДАМЖИЖ, ИРГЭДЭД ХАЛДВАРЛАСАН” тэргүүтэй ярилцлага, сурвалжилгуудыг бусдаас түүчээлэн, ул суурьтай туурвисан тул 2020 оны “ШИЛДЭГ СЭТГҮҮЛЧ”-ээр тодруулав.
Үгийн урыг ухааны цартай зөв хослуулан, цахим сайтын сэтгүүл зүйд нийтлэлийн жишгийг бүтээж яваа Баатарцогт овогтой Цогтбаярт
-НЯЛХ ҮРЭЭ ТЭВРЭЭД, 50 КИЛОГРАММ САМАР ҮҮРЭЭД УУЛАНД ЯВЖ БАЙГАА ЭМЭГТЭЙГ ХАРАХ ХАМГИЙН ХЭЦҮҮ БАЙЛАА,
-УГСРАА МЭХТЭЙ Ч ГАР НЬ ДӨНГӨТЭЙ, ХӨЛ НЬ ТУШААТАЙ Х.БАТТУЛГА,
-ЯДАРСАН ИРГЭНДЭЭ БИШ, ЯМААНД МӨНГӨ ЗАРЦУУЛДАГ ЗАСГИЙН ГАЗАР,
-МАН-Д ЗАНГАРАГ, АН-Д ДАРГА ХЭРЭГТЭЙ БАЙНА тэргүүтэй даацтай нийтлэл,
-БОГД УУЛАНД ХУУЛЬ БУСААР ГАЗАР АВСАН Д.ӨНӨРБОЛОРЫГ ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ” зэрэг цуврал бүтээл туурвиж, хөндсөн сэдвүүд нь төрийн байгууллагуудын шаардлагатай бодлого, шийдвэрт тусгагдсан тул 2020 ОНЫ “ШИЛДЭГ БИЧЛЭГИЙН ШАГНАЛ” хүртээв.
Мэдрэмж, авьяас, хөдөлмөрөөрөө бусдыгаа үргэлж хошуучилж, хамт олондоо “ҮНЭ ЦЭН”-тэй, эрхэм хүн байсаар ирсэн Батсуурийн Намсрайд
-БАЛГАС ДОТОР АМЬДРАХ БЯЦХАН ҮРС,
-ГУТАЛ:НАЙЗ ШИГ ЭСВЭЛ ХУУРАМЧ НЭГЭН ШИГ,
-ХАРЦ ЮУ ӨГҮҮЛДЭГ ВЭ,
-МЭС АЖИЛБАРЫН ӨРӨӨ БУЮУ ҮХЭЛ, АМЬДРАЛЫН ЗААГТ,
-УСАНД ЯВАХ ЗАМ ХОЛ, БАРТААТАЙ, БАС АЙДАСТАЙ,
-ЭЗЭДДЭЭ "ЯАРСАН" ЦЭЦЭГС” тэргүүтэй Монголын гэрэл зургийн талбарт шинэ мэдрэмж, залуу гэрэл зурагчдад эрэл, урам бэлэглэсэн агшнуудыг алдалгүй “аргамжиж” чадсаныг нь үнэлж, 2020 оны “ЭРХЛЭГЧИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛ” хүртээв.

Уран бүтээлчийн гэгээлэг, цаг наргүй хөдөлмөрт оюун ухаан, сэтгэл зүтгэлээ бүрэн зориулж, бусдыгаа ямагт үлгэрлэн зүтгэхийн зэрэгцээ Гэрэл зураг, зураглаачдын нүсэр албыг түүртэх зүйлгүй хариуцан, шуурхай мэдээ мэдээллийг уншигч, үзэгчдэд цаг алдалгүй хүргэх үйлсэд хариуцлагатай ажиллаж ирсэн Энхболдын Дашнямд 2020 оны “ШИЛДЭГ АЖИЛТАН” шагнал хүртээв.
Сэтгүүл зүйн адармаатай замаар тууштай замнах хүсэл мөрөөдлөөр жигүүрлэж, мэргэжлийн хувьд богино хугацаанд сайжирч байгаа Алтанбаярын Азсайханд
-АРДЫН ДУУЧИН Б.АЛТАНЖАРГАЛ: БИ ЧИНЬ ӨВӨӨ, ЭМЭЭГИЙН ХҮҮХЭД ШҮҮ ДЭЭ,
-ДУРСАМЖААС УНШИХУЙ ХҮРТЭЛ” тэргүүтэй сонирхолтой ярилцлага, хүүхэд, залуусын сонирхон уншдаг содон тэмдэглэлүүдийг тасралтгүй бэлтгэн хүргэснийг нь үнэлж, 2020 оны “ИРЭЭДҮЙТЭЙ ЗАЛУУ СЭТГҮҮЛЧ” шагнал хүртээв.


Монголын цахим мэдээллийн ертөнцөд мэргэжлийн сэтгүүл зүйн ур чадвар, нийтлэлийн өнгө төрх, эрэл хайгуул, бодит үнэний дуу хоолой болохоор нэгдсэн үүсгэн байгуулагчдаас манай Хариуцлагатай редактор Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг, Бат-Эрдэнийн Бадралмаа нар Эргэлт.мн мэдээллийн сайтын “ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ”-ийн үнэмлэх бүхий тэмдгийн анхны эзэд боллоо.
| ЭРГЭЛТ.МН мэдээллийн сайт ШИЛДГҮҮДЭЭ тодрууллаа |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |