• Өнөөдөр 2026-10-22

Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ

     Дэлхийн хамгийн том өндөр хурдны төмөр замын сүлжээтэй Хятад Улс орчин үеийн төмөр замын дэд бүтцийн тогтолцоог бүрдүүлэх ажлаа эрчимжүүлж байна. 2026 оны эхний гурван улиралд Хятад Улс нийт 1625 км шинэ төмөр замыг ашиглалтад оруулжээ. Хятадын Төмөр замын корпорац (China State Railway Group Co., Ltd.)-аас мэдээлснээр, тайлант хугацаанд тус улсын төмөр замын салбарт нийт 601.2 тэрбум юанийн (ойролцоогоор 89 тэрбум ам.доллар) үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт хийгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 1.3 хувиар өссөн үзүүлэлт юм.

 Эх сурвалж: “MN.CCTV.COM”.


 

 


Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188