• Өнөөдөр 2026-10-22

ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ

Улсын хэмжээнд он гарсаар гол мөрөн, нуурын мөс цөмөрсөн нийт 17 дуудлага мэдээлэл Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн байна.

Мөн энэ сард гол, нуурын мөс цөмөрсөн нийт хоёр дуудлага бүртгэгдсэн ба 20-ний өдөр Архангай аймгийн "Ноогт" нуурын мөс цөмөрч суудлын автомашин живсэн тухай дуудлагын дагуу ажиллаж живсэн автомашиныг татан гаргаж иргэн Ч.Э-д хүлээлгэн өгсөн бол 21-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд бага насны хоёр хүүхэд мөсөн дээр тоглож байхад нь мөс цөмөрсөн бөгөөд голын эрэг рүү буцаад гарч чадахгүй байсныг эсэн мэнд гаргаж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Гол, усны гадарга бүрэн хөлдөж амжаагүй, аюулгүй мөсөн бүрхүүл тогтоогүй энэ үед иргэд ухамсар хариуцлагагүй байдлын улмаас эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирох, эрсдэлтэй нөхцөл байдалд орж байна.

Иймд, эцэг эхчүүд та бүхэн:

Хүүхдүүдээ гол, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх;

Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах;

Эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирол амсахгүй байхад онцгой анхаарч, үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхааруулж байна.

 


ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188