• Өнөөдөр 2026-10-22

Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв

2026-10-22,   103

Бүгд Найрамдах Франц Улсад амьжиргааны зардал өсөж байгааг эсэргүүцэн жагссан “шар хантаазтан”-уудын жагсаал ширүүсэж, тус улсын хэд хэдэн хотод гал гарч, жагсагчид дэлгүүр, худалдааны төвүүдийг “дээрэмдэж” байгаа талаар бид мэдээлсэн. Тэгвэл эсэргүүцлийн жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд даатгалаас нөхөн олгох төлбөрийн хэмжээ 1.2 тэрбум евро хүрч байгаа гэнэ.

Тухайлбал, нөхөн олговрын хэмжээ нь 2023 оны зун дэгдсэн эмх замбараагүй байдлын улмаас учирсан хохирлыг барагдуулахаар олгосон 700-800 сая еврогийн даатгалын нөхөн төлбөрөөс давж байгаа юм. “Morningstar” компанийн шинжээч Маркос Альварес хэлэхдээ “эмх замбараагүй байдал, үймээн самуун нь байгалийн гамшгийг санагдуулж байна” гэлээ. Түүний үзэж байгаагаар, хэдэн зуун сая еврогийн хохирол учруулах томоохон үймээн самуун жил бүр дэгдэх магадлал маш өндөр болжээ.

Францын Худалдааны сайд Серж Папены тооцоолсноор, улс орон даяар 3000 гаруй аж ахуйн нэгж хохирол амссан байна. Парис, Марсель, Лимож болон бусад хотод галдан шатаах, дээрэм тонуул хийх явдал гарч, зөвхөн бямба гарагт 2400 гаруй хүнийг баривчилжээ. 

Үймээн самуунаас үүдэлтэй хохирлыг нөхөн төлөх төрийн албан журмын даатгалын тогтолцоог бий болгохоор Францын эрх баригчид төлөвлөж байгаа бөгөөд уг тогтолцоонд төрийн өмчит “Caisse Centrale de Réassurance” давхар даатгалын компанийг хамруулж, төрөөс дөрвөн тэрбум еврогийн баталгаа гаргах юм.

 

 


Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188