• Өнөөдөр 2024-05-06

Энди: Жинхэнэ металл хөгжмийн хувьд би хийдгээ хийсэн. Гэхдээ "Загалмайлсан эцэг" гэх нэрээ сүүлд өгвөл зохилтой

2020-11-12,   2062

1984 онд “Аясын салхи” хамтлагаа үүсгэн байгуулснаас хойш өнөөг хүртэл металл хөгжимд үнэнчээр зүтгэж, түүнийг хөгжүүлэхийг зорьж ирсэн Д.Энхтэгш буюу Эндитэй ярилцлаа. Эдүгээ тэрбээр үхлийн металл урсгалаар идэвхтэй уран бүтээлээ туурвиж яваа юм. Цагдаагийн мөрдөн байцаагч мэргэжилтэй түүний амьдралын зорилго, дур хүслээ өөрийнхөөрөө сонсож явсны 36 жилийн түүхийг уншигч та бүгдэд хүргэж байна.

-Таны уран бүтээл 36 жилийн түүхтэй. Түүнээс ч цааш үргэлжлэх биз ээ. Энэ бүх хугацааг уран бүтээлдээ зориулсны дараа юу мэдрэгдэж байв аа?

-Би одоогийн ОХУ-ын дотоод аюулаас хамгаалах яаманд сурсан, цагдаагийн мөрдөн байцаагч мэргэжилтэй. Гэвч цагдаа мэргэжил маань металл хөгжмөөр уран бүтээл туурвихад зохицдоггүй. Тэр үеийн социалист нийгэмд металл хөгжим хориотой. Цаг үргэлж дарга нартаа зэмлүүлдэг цагдаа байлаа(инээв). Өнөө үед ч мөн ялгаагүй. Аль нэг цагдаа, цэргийн ажилтан металл сонирхоод, хийж бүтээгээд явбал хүмүүст сайхан харагдахгүй л болов уу. Гэтэл ардчилал гарсны дараа мэргэжлээрээ ажиллах, хүсэл сонирхлоо дагах хоёрхон сонголттой үлдсэн. Хэрэв би цагдаагийн мэргэжлээрээ үргэлжлүүлэн ажилласан бол аль нэг газрын дарга, цагдаагийн хурандаа, гавьяат хуульч болсон байж магадгүй. Хэрэв тийм зүйл болсон бол “Аясын салхи” гэж хамтлаг үгүй. Гэвч би хэзээ ч сонирхлоо дагаж, металл хөгжмийг сонгосондоо харамсаж байгаагүй. Цаашид ч харамсахгүй.

-ОХУ-д сурч, цагдаагийн мэргэжлээр ажиллаж байсан дурсамжаасаа манай уншигчдад хуваалцахгүй юу?

-Сургууль маань тухайн үед тагнуулч, мөрдөгчдийг бэлтгэдэг дэлхийд хоёрхон байдаг онцгой сургууль байлаа. Дадлага, даалгавраа хүн амины хэрэг дээр шалгадаг том сургууль юм л даа. Түүнд надтай хамт сурсан дөрвөн оюутны хоёр нь сургуулиа онц үнэлгээтэйгээр дүүргэж, эх орондоо ирж эрүүгийн цагдаагаар ажилласан. Одоо бодох нь ээ социалист нийгмийн цагдаа нар өнөөгийнх шиг биш байжээ. Намын дарга, танил тал гэх мэт зүйлсийг харж шийдвэрээ гаргадаг өнөөгийн цагдаагийн байгууллагыг бодвол нэг намын удирдлага дор байсан ч илүү шударга байсан. Өчнөөн тэрбумаар нь идсэн, залилсан дарга нар суудалдаа одоо ч байсаар байна. Тухайн үед миний мөрдсөн хэргийн гол эзэн нь даргын маань найз байсан ч, хоригдохоос өөр арга байгаагүй үе. Өнөөдөр тийм зүйл болсон бол дарга маань надад тушаал буулгаад, шууд халах биз.

-Мэргэжлээ дагасан болАясын салхихамтлаг үгүй гэж хэллээ. ХаринАясын салхихамтлаггүйгээр өнөөгийн металл хөгжмийн түвшин ямар байх тухай юу гэж боддог вэ?

-Хамтлаг болгон ямар нэг байгууллагын харьяалалтайгаар үүсэж байсан цагт бид бие даан хамтлаг байгуулсан. 1980-аад онд дэлхий дахинд хүнд металл хөгжим эрчээ авсан үе. Одоогийн алдартай металл хамтлагийг үүсээгүй байхад манай хамтлаг Монголд металл урсгалыг оруулж ирсэн. Хамтлагийн гишүүд маань ОХУ-д сурч байсан. Бусдаасаа илүү барууны соёл, хөгжмийн урсгалуудтай ойр байсан болохоор түүнээс суралцаж, Монголд металл хөгжмийг хөгжүүлэхээр болсон юм. Урд хөршийн металл урсгалын түүх гэхэд л 1990-ээд оноос эхэлдэг. Харин бид тэднээс, бусад алдартай хамтлагуудаас түрүүлж металлыг эх орондоо бий болгосноо одоо бодоход сайхан. Тэр үед ах нарын тоглолтод туслахаар техник, хөгжмийг нь зөөж өгдөг байсан. Харин ах нар цайндаа орсон үеийг ашиглаж манай хамтлаг тоглодог. Тэгж явсаар 1985 оны гуравдугаар сард анхны бие даасан тоглолтоо одоогийн “Урт цагаан”-ы байранд “Бид өөр замналаар амьдарна” уриатай зохион байгуулж байлаа. 1990-ээд оны “Бүх хүн гахай цүнх үүрч явсан үед бид л хөгжим үүрч явсан”. Гэтэл бид чинь эмч, цагдаа, багш, гал унтраагчийн ажил, мэргэжилтэй улс. Хариуцлагатай ажилтай болоод ч тэр үү бэлтгэлээ ч сайн хийж чаддаггүй. Удалгүй хүнд металл урсгал уналтад орж, шинэ урсгалууд бий болсон. Бидний дараагийн үеийн металлчид 2000 оноос л гарч ирсэн. Анх залуу үеийнхэн металл урсгалаар тоглолт хийж, бүтээж буйд нь баярлаж байсан ч тэдний хийсэн металл нь таалагдаагүй. Миний зүгээс маш муу “дүн” өгсөн. Дараа нь хамтлагийнхнаа цуглуулж, “Бид л хийхгүй юм бол болохгүй юм байна” гээд түр орхисон уран бүтээлдээ дахин орж, тууштай зүтгэсээр иржээ. Тэр үед дахин металл хөгжимдөө идэвхтэй хандсан манай хамтлагаас залуу үе суралцаж, тэмүүллээ олсон. Хэрэв “Аясын салхи” үгүйсэн бол Монголд металл хөгжим 2000 оны дундуур үүсэж, өнөөг хүртэл хөгжиж чадахгүй байсан болов уу.

-Анх хүнд металл урсгалаар уран бүтээлээ хийж байсан ч үхлийн металлаар урсгалаа сольсон. Яагаад солих болсон талаараа дурдахгүй юу?

-1880-аад оны эхээр Европт маш хурдацтай хөгжсөн хүнд металл урсгал уналтад орсон. “Аясын салхи” цаг үеэ дагаж шинэчлэгдэх хэрэгтэй болсон бөгөөд шинээр бий болсон урсгалуудаас үхлийн металл таалагдсан нь түүнийг сонгож, уран бүтээлээ хийхэд хүргэсэн. Үхлийн металл нь бусдаасаа илүү ур чадвар шаардсан, тоглолтууд нь ч илүү үзүүштэй болох учир хамтлагийнхан маань зөвшөөрсөн. Металл хөгжим хориотой тэр цагт ОХУ-аас “Мартиза” гэх металл хамтлаг ирж таарсан юм. Тус хамтлагийн тоглолтыг үзэх хүн байхгүй тул гутлын үйлдвэрийн ажилчдад үзүүлэхээр болов оо. Эхлээд орос хамтлаг гэж сонсоод баяртай байсан өнөө ажилчид маань тоглолт эхэлсний дараа чихээ дарж, зарим нь бүр гараад зугтаачихдаг байгаа. Өнөө хамтлагийнхан нь уурлаж, металл урсгалын хамтлаг байгаа талаар асуусан аж. Тухайн үед манай хамтлагийг хориглосон үе юм л даа. Оросоос ирсэн хамтлагийнхан нь уурласан болохоор аргагүй эрхэнд биднийг тэдэнтэй хамт тоглуулсан. Манай хамтлагийнхан хамаг байдгаараа хувцаслаж, өөрсдийн хийсэн гоёл чимэглэлээ зүүж очсон юм. Тэгсэн өнөө хэдэд маань жинхэнэ ориг чимэглэлүүд нь байж таарсан даа. Одоо бодоход их ичмээр юм болжээ. Гэхдээ амьд хөгжим хөгжсөн ОХУ-ын хамтлагт Монголд металл хөгжсөн, сонсогчидтой гэдгээ харуулж, таниулсан юм шүү.

-Үхлийн металл урсгалын талаар та ямар бодолтой байдаг вэ?

-Амьд хөгжмийн ноён оргил бол үхлийн металл. Энэ урсгал хүний хөгжмийг тоглох, дуулах хамгийн дээд чадлыг шаардаж байдаг. Бүх төрлийн хөгжим сонсож, түүнээс суралцаж мэдсэн хүн л үхлийн металлыг ойлгож, түүнтэй эвлэрдэг. Түүнээс биш үхлийн металл сонсдог гээд бусад төрлийн хөгжмийг сонсдоггүй биш. Би бүх төрлийн хөгжмийг сонсдог. Энэ урсгалаараа дагнан жил бүр зохион байгуулдаг металл хөгжмийн “Wacken” фестивальд оролцох зорилготой. Өмнө нь яагаад Монгол хамтлаг оролцдоггүй байсан нь ӨМӨЗО-ы “Есөн-Эрдэнэ” хамтлаг Монгол гэж бичүүлж тоглолтод ордог байж. Харин энэ жил тухайн фестивалийн баг руу манай хамтлаг болон “Аравт”, “Гровл оф Кловн” хамтлагийн танилцуулгыг явуулсан. Биднээс нэг нь сонгогдож тус томоохон тоглолтод оролцох юм. Хэрэв түүнд оролцож чадвал амьд явсны, металл хөгжим хийсний хэрэг гарна.

-Цагдаагийн мөрдөн байцаагч байхдаа хүн амины хэрэгт ажиллаж байсан тухайгаа дурдсан. Хуучин ажил мэргэжлийн тань онцлог таны уран бүтээлд нөлөөлдөг үү?

-Мэргэжил болон уран бүтээл маань яав ч нэгэндээ тохирохгүй зүйлс. Мэргэжлийн хүн болохоор үхэл гэдэг ямар аймшигтайг мэднэ. Кинонд буудалцаан, амь насаа алдаж буй зүйлсийг олноор хийдэг. Түүнд би дургүй. Галт зэвсэг бол тоглоом биш. Гох дарахад л өөрийн амьдралыг сүйрүүлээд зогсохгүй өөр хүний, түүний цаана буй гэр бүл найз нөхдийг нь хохироож байдаг. Үхлийн металлчид бол түүнийг маш сайн ойлгосон хүмүүс. Бид тухайн урсгалаар дуу хийлээ гээд үхлийг магтаж, сурталчлаад байгаа юм биш шүү дээ. Аз жаргал, сайн сайхныг магтсан дуу зөндөө байж болох ч бид үхэл гэдэг зүйлийг мартаж болохгүй. Үхэл бидэнд хэзээ ч ирж магадгүй. Тийм учраас амьд байгаа дээрээ юм хий, бүтээ, хэн нэгнийг гомдоосон бол уучлалт гуй. Ийм л зүйлийг дуулж буй болохоос биш хүчирхийллийг сурталчлаад байгаа юм биш.

-Хамтлаг байгуулагдсанаас хойш та болон гоцлол гитарчин Х.Энхбаяраас бусад бүх гишүүнээ сольсон юм билээ. Энэ талаараа дэлгэрэнгүй ярихгүй юу?

-Гишүүд маань ажил мэргэжлийн онцлогоосоо болж гарах болсон. Тэр хүний өөрийнх нь шийдвэр учир миний зүгээс түүнд нь нөлөөлөхгүй. Мөн сонсогчдын хувьд ч ялгаагүй. Гэр бүлтэй болж, ажил мэргэжилтэй болохоороо өнөө урт үсээ засаад алга болдог. Гэхдээ тэр чигтээ алга болдоггүй гэж боддог. Хүүхдээ хөтлөөд алхаж буй сайн аавын зүрх нь одоо ч металл хэвээр байгаа.

-“Аясын салхихамтлаг 1984 онд байгуулагдсан. ХаринХарангахамтлаг 1989 онд байгуулагдсан ч сонсогчидХарангахамтлагийг хамгийн анхны рок, металл хамтлаг гэдэг?

-“Харанга” хамтлаг хүнд рокыг Монголд оруулж ирсэн. Тус хамтлагийг металл урсгалтай андуурдаг сонсогчид бий. Металл дуунууд дуулсан хамтлаг “Харанга”, “Хурд” гээд өчнөөн бий. Гэвч тэд металлд үнэнч байж чадаагүй. Анхны рок гэх нэрний тухайд “Мөнгөн хүрхрээ” хамтлаг бол хамгийн анхных нь байсан. Тэдэнтэй хэн ч маргахгүй болов уу. Харин Монголд хамгийн анх толгойгоо савсан нь манай хамтлаг(инээв). “Харанга” хамтлаг тоглолтондоо толгойгоо савахаар “Та нар болиоч ээ ‘Аясын салхи’-ийг дууриагаад байх юм” гэж билээ.

-Та уран бүтээлчид дундааМонголын металл хөгжмийн загалмайлсан эцэгхэмээн цоллуулах болсон. Сонсогчдын таныг ийн цоллож буйг та хэрхэн хүлээж авдаг вэ?

-Загалмайлсан эцэг гэдэг чинь их том нэр юм шүү дээ. Гэхдээ өнгөрсөн бүх цаг хугацаанд энэ урсгалыг хөгжүүлж, хамгийн сайнаар бүтээж туурвисан хүн Монголд надаас өөр байхгүй. Хэн ч надтай маргахгүй гэж боддог. Гэхдээ загалмайлсан эцэг гэх том нэрээр цоллуулаад байх нь өнөөгийн нөхцөлд дэмий зүйл. Харин нас барсан хойно минь тэгж цолловол зохилтой байх.

-“Хэрэв цагдаагийн мэргэжлээрээ үргэлжлүүлэн ажилласан болгэх бодол танд төрдөг үү?

-Бодогдолгүй яах вэ. Гэвч би мэргэжлээрээ үргэлжлүүлэн ажилласан бол Монгол металл хөгжимгүй ч байж болно шүү дээ. Цагдаа мэргэжлээ орхисон минь шинэ зүйл рүү тэмүүлж, шинийг бий болгоё гэсэндээ шийдсэн зүйл. Харин би Монголд бус аль нэг барууны оронд төрж, 36 жил металл тоглосон бол өдийд саятан болчих байсан.

-Ирээдүйд олны хүртээл болгохоор төлөвлөөд буй уран бүтээлээсээ дэлгэхгүй юү?

-Анх 2008 онд “Coffin town under the moon” цомгоо гаргаснаас хойш хоёр дахь цомгийнхоо ажилд орсон. Эхний цомгийн нэрийг зарим сонсогчид муухай гэж хэлдэг. Харин шинэ цомогтоо гоё нэр өгсөн юм болов уу. “Eastern Wind” цомгийн маань хоолойн бичлэгүүд дууссан ч зарим асуудлаас үүдэн ахин бичлэгт орохоор болсон. Коронавирусийн хөл хорионоос болоод түр завсарласан ч тухайн хугацаандаа шинэ номоо бичиж дуусгасан юм. “Амьд салхины домог-2” нэртэй номоо энэ ондоо багтаан хэвлүүлэхээр зэхээд байна. Ер нь ямар нэгэн юмыг нэрлэх болохоор салхи гэх нэрийг оролцуулмаар санагддаг учир ийн нэрлэсэн. Хамтлагийнхаа дурсамжийн талаар бичсэн уг номын маань эхний боть буюу “Амьд салхины домог-1”-ээ сайн борлуулсан ч дууссаных нь дараа сураглах хүн олширсон. Тиймээс тухайн номынхоо үргэлжлэлийг бичихээр төлөвлөж, уншигч, сонсогчдын гарт хүргэхийг зорьж байна. Миний амьдрал, хувь хүний дурсамж бол “Аясын салхи”-ийн түүх. Би хамтлагтаа амьдралынхаа талаас илүү хугацааг зориулсан шүү дээ.

-Салхи гэдэг үгийг ашиглах дуртай хэрэг үү. Салхины талаар юуг боддог, танд юуг мэдрүүлдэг вэ?

-Салхи бол эрх чөлөө. Би хамтлагаа байгуулахаасаа ч өмнө “Аясын салхи” нэрийг бодож олсон. Юунд ч баригдаж, хаагдахгүй эрх чөлөөг хүсэмжилсэн минь юм болов уу. “Аясын салхи” бол Монгол үг. Монгол металл урсгал Монгол л байх ёстой. Биднийг хамтлагаа байгуулсны дараагаар “Аясын салхи” хэмээх үг орсон зүйлс ихэссэн. “Аясын салхинаас чамайгаа хамгаална”, “Аясын салхи зөөлөн үлээнэ” гэх зэрэг үгтэй дуунууд элбэг болж байлаа. Нэг талаараа бид Монгол хэлээ ч мөн сурталчилсан. Номын нэрний хувьд яруу найрагч Б.Галсансүхтэй ярилцаж шийдэж байв. Өөрсдийн салхи мэт эрх чөлөөг домог болгон буулгасан. Өнөө үеийн сонсогчид мэдэж байж магадгүй ч дараа дараачийн үеийн сонсогчид бидний мартана. Тэдэнд зориулж домгийг бүтээж байна. Манай хамтлаг гурван үеийн металл сонсогчдыг хүмүүжүүлсэн. Цаашид ч хүмүүжүүлэх болно.

-Тайзан дээрхЭндибус Д.Энхтэгш хувь хүнийхээ талаас ямар хүн бэ?

-Ихэвчлэн залууст хэрэгтэй зөвлөгөөг нь өгдөг хүн. “Ухаантайдаа бус, амьдрал үзсэн болохоор хэлж байна” гэдэг. 60 шахуу наслахдаа тэр бүрийг үзэж, мэдэрсэн болохоор залуусыг бүү алдаасай гэсэндээ зөвлөгөө өгдөг. “Блек Сабат” хамтлагийн гоцлол дуучин Оззи Осборныг дэлхий даяар металл хөгжмийн загалмайлсан эцэг хэмээн хүлээн зөвшөөрсөн. Гэтэл Оззи бол бага зэрэг металл мэдрэгдсэн хүнд рок. Харин жинхэнэ металл хөгжмийн хувьд би Оззи Осборноос илүү загалмайлсан эцэг.

 

Энди: Жинхэнэ металл хөгжмийн хувьд би хийдгээ хийсэн. Гэхдээ "Загалмайлсан эцэг" гэх нэрээ сүүлд өгвөл зохилтой
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 8
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-11-13 17:13:59
    зочин: энэ Uugii гсн хоёр юм хуурамч хаягаас хуцаад блгүй ил гарч томорцгоогоорой! наад хүн чинь хэлэх юмаа мэднэ за сдакуудаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-11-12 18:45:04
    METAL: AMID DOMOG SHUU MONGOLIIN METAL HUGJMIIN TANII ACHAAR UDIIG HURTEL HUGJIJ BGAA
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-11-12 14:33:10
    төрөө: ozzy ouzborni гэж сэрүүн зүүдэлжээ хэ хэ.чи тэр хүны хумсанд ч хүрэхгүй шүү дэ юу солиороод байгаан
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-11-12 14:32:52
    Ganaa: 36 jil gdg aguu shvv.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-11-12 14:20:18
    Гомбоо: ХӨӨРЦӨН САДАР ӨВГӨН ШҮҮ. 2004 ОНД НЭГ ПАРИКТАЙ ШАЙМИЙ СДА ГЭНЭТ Л ГАРААД ИРСЭН. ҮХСЭН АЦНЫ ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-11-12 13:26:16
    ka ka : xa xa xa zaa odoo bolioo..
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-11-12 13:03:13
    Uugii: Shaagaal hha. Ozzy g uurteigee haritsuulj ntr hajuud n chi ot horhoishdee . Mongoldoo ch chmg hen ch mdku ******** mine. Hooloi ntr hoshnogo ******** gants duugaa nerledee. Mdkum bnoo chamaig.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-11-12 12:19:36
    Мөнхболд : Godfatner heavy and deatn metal "Ayasiin Salkni " / lider vocal bassist Andy /
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188