Өнөөдөр Хятад, Монголын харилцаа түүхэн дэх хамгийн сайн түвшинд хүрч, хоёр улсын хамтын ажиллагаа олон салбарт бодит үр дүнгээ өгсөөр байна. Сүүлийн жилүүдэд санал зөрөлдөөнтэй дуу хоолой хааяа сонсогдож байсан ч хоёр улсын харилцаа тогтвортой, эерэг чиглэлд хөгжих ерөнхий хандлага өөрчлөгдөхгүй.
Энэхүү эрч хүчний гол хөдөлгөгч хүчин зүйлсийн нэг нь Хятад, Монголын хөгжлийн стратегийн уялдаа улам бүр гүнзгийрч буй явдал юм. 2022 онд хоёр улс “Шинэ эрин үед БНХАУ, Монгол Улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг ахиулах тухай хамтарсан мэдэгдэл” гаргасан билээ. Уг баримт бичигт “Бүс ба зам” санаачилгыг Монгол Улсын “Талын зам” хөгжлийн стратегитай, Дэлхийн хөгжлийн санаачилгыг “Шинэ сэргэлтийн бодлого”-той, Хятадын хөгжлийн стратегийг Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлоготой тус тус уялдуулахыг харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх гурван гол хөдөлгөгч хүч хэмээн тодорхойлсон байна.
Түүнчлэн дэд бүтцийн харилцан холболт, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг тэргүүлэх чиглэлээр тодотгож, дээрх бодлого, санаачилгын хүрээнд шинэ үр дүнд хүрэхээр хоёр тал ажиллаж байна.
Монгол Улс төмөр замын бүтээн байгуулалт, төмөр замын боомтуудын нээлтийг эрчимжүүлэхийн зэрэгцээ гадаад худалдаагаа өргөжүүлэх зорилгоор дотоодын логистикийн зангилаа төвүүдийг хөгжүүлэхээр ажиллаж байна. Үүний цаад зорилго нь далайд гарцгүй орны байр сууринаас гарч, олон улсын тээвэр, худалдааны урсгалтай шууд холбогдсон эдийн засаг болгон хөгжүүлэхэд оршино.
2025 оны тавдугаар сард Хятад, Монголыг холбосон эрчим хүч, тээврийн чухал коридор болох Ганцмод–Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт албан ёсоор эхэлсэн. Энэхүү төсөл нь цаашид бусад боомтыг төмөр замаар холбох суурийг тавих ач холбогдолтой юм. Төмөр зам ашиглалтад орсноор жилд ойролцоогоор 30 сая тонн ачаа тээвэрлэх боломж бүрдэж, хоёр улсын харилцан холболт сайжрахаас гадна ашигт малтмал, эрчим хүчний нөөцийг илүү шуурхай, үр ашигтай тээвэрлэх нөхцөл бүрдэхээр байна.
Хамтын ажиллагааны бас нэгэн чухал чиглэл бол ногоон хөгжлийн салбарт орших асар их боломж юм. Монгол Улсын байгалийн баялаг, нөөц боломж нь Хятадын зах зээл, технологийн давуу талтай харилцан нөхөх шинжтэй. Иймээс хамтын ажиллагааны хүрээг салбар бүрд өргөжүүлж, харилцан ашигтай харилцааг гүнзгийрүүлэх нь хоёр улсын хамтын ажиллагааны жам ёсны чиг хандлага болж байна. Уламжлалт салбаруудаас гадна ногоон хөгжил нь хоёр улсын эдийн засгийн өсөлтийг тэтгэх шинэ хөдөлгөгч хүч болон тодорчээ.
Монгол Улсын уламжлалт үйлдвэрлэлийн загвар байгаль орчинд ихээхэн ачаалал учруулж ирсэн. Тиймээс тогтвортой хөгжлийг хангах нь стратегийн чухал зорилт болоод байна. Ашигт малтмал, сэргээгдэх эрчим хүчний арвин нөөцтэй Монгол Улсын хувьд байгальд ээлтэй уул уурхайг хөгжүүлэх, байгаль орчны нөхөн сэргээлт, хамгааллыг сайжруулах, цэвэр эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх шаардлага тулгамдаж буй. Энэ нь Хятад улс технологийн давуу талаа ашиглан хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх, хоёр улс нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах зорилтоо хамтран хэрэгжүүлэх шинэ боломжийг нээж байна.
2020 оны дөрөвдүгээр сард Монгол Улс “Бүс ба зам” санаачилгын Олон улсын ногоон хөгжлийн эвслийн анхны үлгэр жишээ орон болсон юм. Энэхүү санаачилга нь ногоон хөгжлийн талаарх нийтлэг ойлголцол, хамтын ажиллагаа, уялдаа холбоотой үйл ажиллагааг дэмжихийн зэрэгцээ оролцогч орнууд НҮБ-ын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрт туссан байгаль орчин, хөгжлийн зорилтуудаа хэрэгжүүлэхэд чиглэдэг.
Түүнчлэн Монгол Улсын газрын ховор элементийн нөөц олон улсын анхаарлыг улам ихээр татах болсон. Эдийн засгийн тогтвортой байдлаа бэхжүүлж, ашигт малтмалын экспортын бүтцээ төрөлжүүлэх, тэр дундаа нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхийг зорьж буй Монгол Улсын хувьд газрын ховор элементийн нөөцөө эдийн засгийн эргэлтэд оруулах нь ногоон хөгжлийн салбарт хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх шинэ боломж болж байна.
Хоёр улсын хамтын ажиллагааны өөр нэгэн тулгуур бол хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсүүдийг байгуулах ажил тогтвортой урагшилж буй явдал юм. Хятад, Монголын эдийн засаг, худалдааны харилцаа нягт холбоотой. 2024 онд хоёр улсын худалдааны эргэлт 18.26 тэрбум ам.долларт хүрсэн нь 2013 оны түвшнээс гурав дахин өссөн үзүүлэлт бөгөөд төрийн тэргүүнүүдийн дэвшүүлсэн 20 тэрбум ам.долларын зорилтод ойртсон хэрэг байв.
Өнөөдөр Хятад улс Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн ойролцоогоор 60 хувийг бүрдүүлж, хоёр улсын худалдаа Монголын нийт гадаад худалдааны 70 орчим хувийг эзэлж байна. Түүнчлэн Монгол Улсын экспортын 90 орчим хувь нь Хятадын зах зээлтэй холбогдож буй нь эдийн засгийн харилцан хамаарал ямар өндөр түвшинд хүрснийг илтгэнэ.
2024 оны гуравдугаар сард Хятадын Төрийн зөвлөлөөс Хятад, Монголын Эрээн–Замын-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг байгуулахыг зөвшөөрсөн. Ингэснээр уг бүс нь Хятад улс хөрш оронтойгоо хамтран байгуулж буй хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны гурав дахь бүс болсон юм.
Энэхүү бүс нь газарзүйн байршлын хувьд стратегийн давуу талтай. Өвөр Монголын Өөртөө Засах Орон нь Хятадын дотоодын олон бүс нутагтай холбогдох боломжтой бөгөөд Эрээн хот Хятад, Монголын хоорондох хуурай замын хамгийн том боомтыг түшиглэн хөгжиж байна. Нөөц баялаг, үйлдвэрлэлийн хүчин зүйлсийг татахад чиглэсэн таатай бодлогоор дэмжигдэж буй тус бүсийн хөгжил нь Хятад улсын хойд зүгт чиглэсэн нээлттэй бодлого, Хятад–Монгол–Оросын эдийн засгийн коридор, “Бүс ба зам” санаачилгын хүрээн дэх өндөр чанартай хамтын ажиллагаанд үлгэр жишээ болох ач холбогдолтой.
Эдийн засгийн хамтын ажиллагааны ийм бүсүүдийг хамтран хөгжүүлж буй нь аж үйлдвэрийн уялдаа холбоог гүнзгийрүүлэх, хилийн бүс нутгийн хөгжлийг эрчимжүүлэх гэсэн хоёр улсын олон жилийн зорилгыг бодитоор хэрэгжүүлж буй хэлбэр юм. Эдгээр платформоос үүдэх эдийн засгийн эерэг нөлөө нь Монгол Улсын хилийн боомтуудын үйл ажиллагааг сэргээж, хөгжүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд ч шууд дэмжлэг үзүүлэх юм.
Дүгнэж хэлэхэд, Монгол Улс нь Хятадтай “Бүс ба зам” санаачилгын хүрээнд өндөр чанартай хамтын ажиллагаа хөгжүүлэхэд чухал түнш юм. Хоёр улс хөгжлийн стратегиа уялдуулж, Засгийн газар хоорондын төслүүд бодит үр дүнгээ өгсөөр байна.
Цаашид Хятадтай урт хугацааны найрсаг харилцаагаа хадгалж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын чухал зорилтын нэг хэвээр байх болно. Нийтлэг ашиг сонирхол, нэгдмэл зорилгод тулгуурлан хоёр улс иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаагаа тогтвортой хөгжүүлж, хамтын ажиллагааны нөөц боломжоо бүрэн ашиглан, харилцан уялдаж нийлэх шинэ чиглэл, өсөлтийн шинэ боломжуудыг нээх болно.
| МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД |
|
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |