Сангийн сайд З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг ямартай ч аваад ирье гэдэг шийдэл рүү орсон. Засгийн газраас 2027 оны төсөв дээр Оюутолгойн ногдол ашгийг оруулж ирэхдээ нэг их наяд төгрөгийг Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу Хуримтлалын санд төвлөрүүлнэ. Хуримтлалын санд 2030 он хүртэл мөнгө хуримтлуулах ёстой. Уул уурхайн орлогын огцом өсөлтийг төсөвтөө тусгаад явбал гарах эрсдэл нь энэ улсыг хөмөрнө. Тиймээс уул уурхайн үнийн өсөлтийг төсөвт авахгүйгээр тогтворжуулалтын санд оруулдаг.
Дулааны станц бариад Засгийн газар хэрэглэхгүй. Дулааны зургаадугаар цахилгаан станц буюу "ДЦС-VI"-г бариад Засгийн газар хэрэглэхгүй Монголын ард түмэн хэрэглэнэ. Эрчим хүчний салбарыг эхний ээлжид шийдвэрлэе. Хөрөнгө оруулалтаар дамжаад иргэдэд хүргэж байгаа. "ДЦС-VI"-г төр хувийн хэвшлийн хүрээнд бариад төрийн оруулсан хувь хэмжээгээр иргэдэд хувьцаа олгоно. 10 аймгийн дулааны цахилгаан станцын гүйцэтгэгч компани буюу Солонгосын талын алдаанаас болж Монголын иргэд хохирч болохгүй. Солонгосын зээлээр дуусгая гэхэд төсөвт өртөг нь хоёр дахин нэмэгдэх гэж байна. Оюутолгойн ногдол ашгийг нэг удаагийн шинжтэй хуулиар зохицуулж, эрчим хүчний асуудлаа бүрэн шийднэ. Ногдол ашиг өгнө гэсэн учраас Монголын Засгийн газарт ногдох ногдол ашгаа авна гээд төсөвтөө тусгасан. Хувь нийлүүлэгчдийн гэрээгээр бол 2037 оноос ногдол ашиг хуваарилахаар тусгасан байсан учраас Монголын ард түмэн ногдол ашгаа авч чадахгүй байдалд байсан. Тиймээс хэлэлцээрийн шатанд 2027 оноос ногдол ашгаа авъя гэдгийг наашлуулж чадсан. Тиймээс ногдол ашгаа 2027 оны төсөвтөө суулгаад оруулж ирсэн. Оюу толгойн ногдол ашгийг ямартай ч аваад ирье гэдэг шийдэл рүү орсон. Бид баялгийн эзэн учраас хувь хүртэх ёстой. Иймээс авахгүй, өгөхгүй гэдэг асуудал гарахгүй.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Бид ногдол ашгаа яг аваагүй байна. Авахаар яриа хэлэлцээр явж байгаа гэж ойлгосон. Оюу толгойн ордыг ашиглаж олборлосон хэмжээ буураагүй. Зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр бараг 40 хувиар өссөн. Тэгэхээр тооцоогүй гэнэтийн орлого тухайн компани дээр байгаа учраас бид ногдол ашиг авах нь зүй ёсны асуудал. Ногдол ашиг иргэдийн баялгийн сангийн дансанд орсон ч үүнийг бэлэн мөнгөөр авах боломжгүй. Боловсрол, эрүүл мэнд, орон сууцанд зарцуулах боломжтой. Эргээд мөнгө олох дэд бүтцүүдээ хийх хэрэгтэй. Иргэд Оюу толгойн шууд хувьцаа эзэмшигч биш. Үүнийг Засгийн газар эзэмшиж байгаа. Тэгэхээр иргэдэд бодитой мэдээлэл өгөхгүй бол хүлээлт үүсгэчихэж байгаа юм. Иргэд бэлэн мөнгө авах юм шиг л ойлгоод байна шүү дээ. Гэтэл гурван зүйлд л зарцуулах боломжтой. Үүнийг албаны хүнээс тодруулах нь зөв байх. Шууд бэлэн мөнгө тараавал инфляцыг л өдөөнө. Тиймээс залуучууддаа зориулсан ажлын байр бий болгох, Монголд эргээд мөнгө олж ирэх төслүүдэд л өгмөөр байгаа юм. Нэг удаагийн мөнгийг тараагаад үр дүнгүй явчихаар юунд хүрэх вэ
УИХ-ын гишүүн Батнайрамдал: Олон үйл явдал, тэмцлийн дараа, 17 жилийн хугацаанд үр дүнгүй явж ирсний эцэст энэ гурван их наяд төгрөгийн ногдол ашиг бий болж байна. Тиймээс иргэдээс санал асуулга авч, хөрөнгийг хэрхэн хуваарилахыг шийдэх ёстой. Хэрэв ард түмэн гурван их наяд төгрөгийн гуравны хоёрыг улсын төсөвт, гуравны нэгийг хуримтлалын санд хуваарилъя гэж шийдвэл би энэ асуудлаар дахин эсэргүүцэхгүй. Ард түмэн юу гэж шийднэ, түүнийг л хэрэгжүүлэх ёстой. Ийм учраас 2027 оны төсөв батлагдахаас өмнө Засгийн газар ард түмнээсээ асууна гэсэн амлалтаа биелүүлэх хэрэгтэй. Энэ бол ард түмний өмчөөс бий болсон, олон жилийн дараа ирж буй гурван их наяд төгрөгийн ногдол ашиг. Үүнийг зөв зарцуулж чадвал дараагийн ногдол ашгуудыг ард түмэнд шударгаар хүртээх боломжийн үүд хаалга нээгдэнэ.
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: Ногдол ашгийн 51 хувь нь Хуримтлалын санд орж, 49 хувийг иргэдэд бэлнээр олгоно. “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашиг яаж иргэдэд очдог вэ, ялгаагүй л байх ёстой. Өнөөдөр Монголд 540 мянган хүн банк, банк бус гээд банк бус дотроо дөрвөөс таван давхар зээлтэй. Энэ хүмүүсийн амьдрал зогсож байна. Аппликэйшний зээлийг зэрэг сууж байгаад гурваас дөрвөн газраас авч болдог юм байна. Энэ доголдлыг ашиглаад гурваас дөрвөн газраас зэрэг авсан байна. Гэтэл тэд төлбөрөө төлж чадахгүй, амьдрал нь дампуурч байхад бид сайхан юм ярих боломжгүй байна. Дээрээс нь аймгийн төв, Улаанбаатарт амьдарч байгаа хөгшчүүд идшээ авч чадахгүй. Дөрвөн сая төгрөг гаргаад үхэр авдаг хүнгүй болсон. Иймд Оюутолгойн ногдол ашиг 800 мянган төгрөг очлоо гэхэд тэтгэврийн өвгөн нэг гуя, үхрийн хаа худалдаж авна. Энэ мөнгө дотооддоо эргэлдэж байгаа биз дээ. Одоо байгаа үнийн өсөлтөд ард түмэндээ дэмжлэг өгөх хэрэгтэй.
Иргэдэд бэлнээр өгөхийн эсрэг байдаг гол шалтгаан нь "Төсөл рүү оруулж, дэд бүтэц барья" гэх төрийн хувилбар юм. Гэвч иргэдийн зүгээс төрийн удирдлага, авлига, үр ашиггүй зарцуулалтад итгэх итгэл сул байгаа учар "Төрд үлдээж хулгайд алдсанаас иргэд өөрсдөө авсан нь дээр" гэх байр суурийг илэрхийлж байна.
| “ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ |
|
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |