• Өнөөдөр 2026-10-22

ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Өнөөдөр Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ILO)-аас, БНСУ-ын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны хөтөлбөр(I-KORP) болох Залуучуудын хөдөлмөр, эрхлэлтийг дэмжих төсөл(YEPP)-ийн Ази, Номхон далайн бүс нутаг дахь хөндлөнгийн үнэлгээний баг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажиллалаа.

Тус хөндлөнгийн үнэлгээнд 2024-2026 оны хооронд хэрэгжсэн Монгол Улсын Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл (YEPP) болон Монгол, Тайланд, Вьетнам улсад хэрэгжсэн Азид залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн нэгдсэн хөтөлбөрийг дэмжих төсөл (YEPS) хамрагдаж байгаагаараа онцлогтой аж.

Уг уулзалт, ярилцлагад олон улсын хөндлөнгийн үнэлгээний зөвлөх Иможен Ховеллс, ХХҮЕГ-ын Хөдөлмөрийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга М.Батмагнай, ахлах мэргэжилтэн Н.Алтансувд нар оролцож, дараах агуулгын хүрээнд нээлттэй санал хуваалцаж, хэлэлцүүлжээ.

 


ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188