• Өнөөдөр 2026-10-22

Ж.Соёлмаа АНУ-ын Төрийн департаментын бүсийн захирал Жон Чойтой уулзав

    Монгол Улсаас Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Ж.Соёлмаа 2026 оны дугаар сарын 21-ний өдөр АНУ-ын Төрийн департаментын Гадаадын дипломат төлөөлөгчийн газруудын асуудал эрхэлсэн албаны Сан Франциско дахь бүсийн захирал Жон Чойтой танилцах уулзалт хийв. Уулзалтын үеэр талууд консулын үйл ажиллагаа болон хоёр байгууллагын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

    Уулзалтаар дипломат төлөөлөгчийн газартай хөгжүүлэх харилцаа, хамтын ажиллагаа, тэдгээрийн эрх, үүрэг, эрх ямба, дархан эрхтэй холбоотой асуудлыг түлхүү ярилцаж, төлөөлөгчийн газрын хэвийн үйл ажиллагааг хангахад чиглэсэн хамтын ажиллагааны талаар санал солилцов. Мөн АНУ-ын холбогдох байгууллагатай уялдаа холбоог бэхжүүлэх, мэдээллийн уулзалт, арга хэмжээнд идэвхтэй оролцох талаар ярилцсан байна.


 

 


Ж.Соёлмаа АНУ-ын Төрийн департаментын бүсийн захирал Жон Чойтой уулзав
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188