Залуу үеийн уран бүтээлчид дундаа өөрийн зургаараа тодорхой хэмжээнд байр сууриа олоод буй, хүмүүсийн дунд төдийлөн дэлгэрээгүй эротист төрлөөр уран бүтээлээ туурвидаг “Анима” коллежийн оюутан, залуу уран бүтээлч, зураач Б.Хонгорцогтой ярилцлаа.
-Таны уран бүтээлийн үзэл санаа, хандлага юу вэ?
-Би өмнө нь фэшн дизайны чиглэлээр сурдаг байсан юм. Хэдэн жил сурсныхаа дараа надад тохирохгүй, миний мэргэжил биш гэдгийг ойлгосон. Өнөө үед фэшн дизайн гэдэг маш том соёл. Гэхдээ миний хувьд соёл болон урлагийн хооронд асар их зай байсан. Мэдрэмж, дотоод сэтгэлээ илэрхийлэхийн тулд эргээд зураг руугаа орсон. Түүнээс биш анхнаасаа зураач болно гэж яваад зураач болоогүй. Үүнээс хойш аль болох өөрийн зургаа зарахгүй, мэдрэмжээ худалдахгүй байхыг хичээж ирсэн.
-Анх хэзээнээс зураг зурж эхэлсэн бэ?
-Бага байхдаа эмэгтэй хүнээс маш гүн айх мэдрэмж авч байлаа. Тэгээд дараа нь хүүхдийн сэтгэхүйд шууд утгаараа нөлөөлсөн гэмээр зургууд зурж эхэлсэн. Багаасаа зургаар хичээллэдэг, зургийн багштай байв. Анх фэшн дизайнаар хоолоо олж идье гэж бодсон ч тухайн мэргэжил нь миний арга барил биш гэдгийг ойлгоод мэргэжлээ сольсон. Гэр бүлийнхэндээ “архичин” зураач боллоо гэж хэлсэн. Гэрийнхэн маань энэ талаар хүндээр хүлээж аваагүй ч надад хүнд, хэцүү үеүд их тохиолдсон. Гэхдээ миний зурсан ихэнх зураг одоогийн зураач гэх нэрийг авахаасаа өмнө зурсан зургууд.
-Одоо сурч буй “Анима” коллежийнхоо талаар ярихгүй юу?
-“Анима” коллеж нь дүрслэх урлагийн хувийн сургууль. Яг жинхэнэ зураг тал руугаа хандаж хичээлээ заадаг гэж боддог. Олон сургуулийн багш зураг зуруулахдаа, жишээ нь морь зуръя гэж бодоход цаанаас морины дүрс, анатомийг өгч зуруулдаг. Харин “Анима” коллеж маань хөдөө явуулж, морь унах, цаашлаад үйл хөдлөл бүрийг нь ажиглаж, морины талаар сайн мэддэг болохоороо зур гэдэг. Дараа нь гурвалжин, дөрвөлжин ямар ч дүрсийг морь болгон бүтээх талаар сурна. Энэ арга барил нь надад таалагддаг. Ямар ч зурагт мэргэжлийн техник байх ёстой болов уу. Тийм ч учраас зөв газраа байгаа гэж боддог.
-Өөрийнхөө уран бүтээлийн талаар ямар бодолтой байдаг вэ?
-Олон хүнээс садар, донтой, зоригтой гэх зэрэг шүүмж, сэтгэгдлүүд сонссон. Гэхдээ олон нийтэд зориулаагүй учраас бусдын үзэл бодол, сэтгэгдлийг нэг их тоодоггүй. Харин тэдэнд таагүй, тухгүй мэдрэмж төрүүлж чадсанаараа миний сэтгэл ханаж, зорилго биелэх шиг болсон. Сүүлийн үед эротист чиглэлээр зурахаа больсон. Багадаа авсан айдастайгаа нүүр тулаад, ойлгоод ирэхээрээ зурдаг сэдвээ орхих болсон юм. Өнгөрсөн жил үзэсгэлэн гаргасныхаа дараагаар нэг хэсэг зураагүй, саяхнаас эргэн зурж эхэлсэн. Илүү өргөн сэдвийг барьж, өөр төрлүүд рүү чиглэж байгаа. Ямар нэгэн чиглэл барьж зураг зурна гэдэг чинь хэцүү шүү дээ.
-Өнгөрсөн жил үзэсгэлэнгээ гаргасан гэл үү?
- Хөгжим, уран зураг нийлсэн анхныхаа цогц үзэсгэлэнг гаргасан. “Feed the artists” нэртэйгээр “Урц” бүлгэмийнхэнтэй хамтарч, залуу үеийг дэмжих, залуу үеэ таниулах зорилгоор гаргасан юм.
-Сургалтын төв хичээллүүлдэг гэж сонссон. Залуу хүний хувьд бусдад зааж, сургах ямар санагддаг вэ?
-Зураачийн хувьд би царцсан, гацсан байдалтай байсан. Тэгээд зурагтайгаа ойр байя гэж бодоод өнгөрсөн зунаас байр түрээсэлж, урлан болгон тохижуулж уран зурагт дуртай хүмүүсийг сургах болсон юм. Ямар нэгэн байдлаар зургаасаа холдохгүй, мэдрэмж, зургаа худалдахгүй хоолоо олж идэх вэ гэж бодсоны дүнд сургалт нээхээр болсон юм. Сургалтад маань олон хүн суудаг. Тэднийгээ сургаж, тэднээсээ суралцаж байгаа. Ямарваа нэгэн хүнд зааж, сургана гэдэг тухайн хүнээсээ илүү мэдэхийн нэр болохоор, аль болох олон зүйл олж мэдэхийн тулд хичээж, нойргүй хоносон шөнө олон бий (инээв).
-Цаашдын төлөвлөгөөнийхөө талаар яриач?
-Энэ ондоо багтааж бичвэр, зураг бүхий ном хэвлүүлэхээр зэхээд байна. Өнгөрсөн жил бичвэрүүдээ дуусгаад, зургуудаа ч бэлэн болгосон. Одоо номынхоо хавтасны зургийг зурж дуусгаад хэвлэлтэд өгнө. Мөн тус номынхоо нээлтээр ахин нэг үзэсгэлэн гаргах бодолтой байгаа.
-Ярилцсанд баярлалаа.

| Б.Хонгорцог: Хүнд таагүй, тухгүй мэдрэмж төрүүлж чадсанаараа миний сэтгэл ханаж, зорилго биелэх шиг болдог |
|
“АЧИТ-ИХТ” ХХК МОНГОЛ УЛСЫН ТОП-100 ААН-ИЙН НЭГЭЭР 9 ДЭХ УДААГАА ШАЛГАРЛАА
2026-06-17 17:53:45
Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
2026-06-17 12:00:00
П.Энхманлай “Тунис-2026 Гран при”-гээс хүрэл медаль хүртлээ
2026-06-17 07:47:28
“ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ”-ЫН ТЕНДЕРТ “CHINA HYWAY GROUP”-ИЙГ ТӨЛӨӨЛСӨН Б.ЗОЛБОО ГЭЖ ХЭН БЭ
2026-06-17 07:00:00
Б.НАРАНБААТАР: ОДОО ЖИНХЭНЭ ҮЙЛ ЯВДАЛ ЭХЭЛНЭ, ТҮР ХҮЛЭЭ
2026-06-17 07:00:00
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЛБАРТ “ЭЗЭН” СУУСАН Г.САЙХАНБАЯРТ МОНГОЛЫН ТӨР ЯМАР ӨРТЭЙ ЮМ БЭ
2026-06-17 07:00:00
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-06-17 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-06-17 07:00:00
УЛААН ЭРЭГ"-ИЙН МАНГАС МЯГМАРААС УЛАЙССАН ХАР ТАМХИЧИН ЖОЙНТ ХҮРТЭЛХ ДҮРҮҮД ТҮҮНИЙХ
2026-06-17 07:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма'у Пиукалаг хүлээн авч уулзлаа
2026-06-16 16:00:00
Гурван дүүрэгт өнөөдөр цахилгаан хязгаарлана
2026-06-16 12:33:19
23 дахь “АЛТАН ДАГИНА”-ын эзнээр ямар улс тодрох вэ?
2026-06-16 12:17:00
“ХАРАНХУЙГААС СОНСОГДОХ ОРЬ ДУУ” КИНОГ ҮЗЭХ ТАВАН ШАЛТГААН
2026-06-16 11:49:42
ҮЗЭСГЭЛЭНТ ТӨГС
2026-06-16 09:32:09
ТӨРИЙН ДАРХАН С.СУГАРЫН ДҮҮ С.ЭРДЭНЭЭ: АХ МИНЬ НОЁН СЭВРЭЙ ХИЙЦИЙН МӨНГӨ АЯГАНААС ГАДНА ТӨРИЙН ТАМГА, МАРШАЛЫН ОДОН, АЛДАРТ ЭХИЙН ОДОНГ УРЛАЖ ТҮҮХЭНД ҮЛДСЭН ДЭЭ
2026-06-16 09:19:41
Сайд Б.Батцэцэг Германы сэтгүүлчдийн төлөөлөлтэй уулзлаа
2026-06-16 07:31:35
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-06-16 07:27:16
МАН-ЫНХАН НИЙСЛЭЛИЙН СОНСГОЛООР Х.НЯМБААТАРЫН ТОЛГОЙГ ИЛЭЭД ӨНГӨРӨӨХ НЬ
2026-06-16 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ, НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Ж.САНДАГСҮРЭНГИЙН НАЙЗ “ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” ХХК-Д 1.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АВТОБУС НИЙЛҮҮЛЖЭЭ
2026-06-16 07:00:00
БИ ДЕРЕВНИЙ ХҮҮХЭД
2026-06-16 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |