...Төрийн ордны хойхно “Мишка, Сугараа гараарай, болохоо болилоо шүү. Арван хүн угаартаад нас барчихжээ. Очоод юу болсныг нь тодруулаарай. Адрина, Төрөө Төрийн ордон руу яваарай. Ордны баруун хаалган дээр иргэд үгээ хэлэх гээд жагсаж байна гэнэ. Ажлын утсаа аваарай, тасралтгүй дуугараад байна шүү. Театр руу явж дуучнаас яриа авах чинь хэдэн цагаас вэ. Төгөлдөр өө, эвлүүлгээ хийсэн үү” хэмээн шуугилдаж байгаа амь халуун редакцийн хаалгаар яваад орлоо. Сэтгүүлч, зураглаачид мөргөлдөх нь холгүй мэдээнээс мэдээний хооронд гүйлдэх ажээ. Энэ бол ард түмний мэдэх эрхийн төлөө тэдний элч шиг ажиллаж, долоо дахь хавартайгаа золгож байгаа Зариг.мн мэдээллийн сайтын редакц. Хүнээр бол хөл, хэлд ороод, сургуулийн босго алхаж байгаа Заригийнхны түүхийг сурвалжилж яваа минь энэ.
“ЗАРИГ.МН”-ИЙН МЭНДЭЛСЭН ТҮҮХ

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг долоон жилийн өмнөх энэ өдөр телевиз гэх их айлаас өрх тусгаарлаж, “Зариг.мн”-ээ өлгийдөж авчээ. Гар утаснаас өөр “хань”-гүй эхэлсэн тэр Монголын сэтгүүл зүйд шууд дамжуулалтыг “нутагшуулсан” сэтгүүлчдийн нэг. Үүргэвчээ үүрээд, гар утсаа асаагаад, “Та яагаад ажлаасаа хоцроод байгаа юм бэ. Хоцрох ёстой юу” гэдгээс л түүний цаг эхэлсэн. Тэр хараат бус сэтгүүлзүй хэнд хэрэгтэй вэ, улс оронд ямар чухал үүрэгтэй байдаг вэ гэдгийг харуулах том зорилготой ажлаа эхлүүлсэн гэдэг. Сайтынхаа нэрийг толь бичгээс хоёр сар хайж, эгэл энгийн гэсэн утгатай үгийг сонгож, одоо та бидний сайн мэдэх “Зариг.мн” мэдээллийн сайтаа байгуулжээ. Эрх чөлөөний жимээр алхаж, цахим сэтгүүл зүйд салхи сэвэлзүүлэх хүсэл түүнийх байлаа.
АРД ТҮМНИЙ “ЛАВЛАХ”

Биднийг “Зариг.мн” мэдээллийн сайтын редакцад очиход эрхлэгч нь эзгүй, сэтгүүлч, зураглаачид нь өөр өөрсдийн мэдээ, сурвалжилгаа “үйлдвэрлээд” түмэн завгүй байв. Заригийн утас таван чөлөөгүй хангинадаг юм байна. “Байна уу, Зариг.мн сонсож байна” гээд л эхэлдэг ажээ. “Барилгын компанид урьдчилгаа өгөөд, орон сууцандаа орж чадахгүй байна. Гоо сайхны эмнэлгээр үйлчлүүлээд эрүүл мэндээрээ хохирчихлоо. 1072 хувьцааны мөнгө хэзээ орох вэ. Хүүхэд маань хүнд өвчин тусаад, эмчилгээнд явах гэсэн юм аа. Хандивын мэдээ хийгээд өгөөч” гээд л асуудал, амьдрал ярьсан ард түмэн тасралтгүй ханддаг аж. Өөрсдөд нь итгээд хандаж байгаа учраас тэд иргэн бүрд хариуцлагатай хандана. Энэ мэтчилэн өдөрт 100 гаруй иргэн асуудлаа ярьж, залгадаг талаар “Зариг.мн”-ийнхан хэлнэ лээ. Тэд “Зариг яг л ард түмний лавлах шиг ажилладаг. Өглөө 09:00 цагтай зэрэгцээд ажилдаа орж ирэхэд ч, орой гарахад ч ялгаагүй утас дуугарч л байдаг. Утас дуугарахгүй өдөр гэж байхгүй. Хэрэв тийм өдөр байвал цахилгаан тасарсан, сүлжээнд саатал гарсан л байх магадлалтай” гээд инээлдэж сууна. Тэдний эх сурвалж нь ард түмэн.

Өнөөдөр бол Заригийнхны хувьд онцгой өдөр. Тэдний алдаа, оноогоо дүгнэж, баяр, жаргал, гуниг, харууслаа дэнслэх төрсөн өдөр нь тохиож байна. Үдээс өмнөхөн эл хуль байсан редакц дүүрч, сэтгүүлчид нь болжмор шиг энд тэндээс үүрэндээ цугларлаа. Шуурхай хурлаа хийж, хийсэн мэдээ, сурвалжилгынхаа чанар, ач холбогдолыг дүгнэж, маргаашийн эрэлдээ гарахаар зэхэв. Сэтгүүлч Н.Мижидмаа, зураглаач Э.Сугарсүрэн нар арван хүн угаартаж нас барсан айлаас сурвалжилга бэлтгээд иржээ. Айлаа олох гэж, эх сурвалжаа яриулах гэж тэд байдгаа барсан ч эцсийн дүндээ хүнээ яриулаад, сонсох үгээ сонсчихоод л ирж. Харин сэтгүүлч Ш.Адъяамаа Төрийн ордноос мэдээлэл бэлтгэж, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс яг энэ асуудлаар тодруулаад ирсэн гэнэ. Ингээд газар дээрээс нь хийсэн сурвалжилгатай, хохирогчийн ярилцлагатай, төрийн түшээ, албаны хүний тодруулгатайгаар мэдээллээ цацахад бэлэн боллоо. Заригийнхан яг л ийм зарчмаар ажилладаг гэнэ. Эх сурвалж, эх сурвалж, дахин дахин эх сурвалж тэдний хамгийн үнэтэй “зэвсэг” нь.
ЗАРИГИЙН “ГАЛ ТОГОО”-НЫ ЛУУЖИН

Эрхлэгч нь “Эрх чөлөө үнэтэй” гэж бичээд арванхоёрдугаар сарын 04-нд редакцаасаа гарсан. Хэдийгээр хорих ангиас суллагдсан ч эрүүл мэндийн үйлчилгээ авах, шүүх, хууль хяналтын байгууллагаас бусад газарт очихыг нь түр хугацаагаар хязгаарласан учир эзгүй. Ерөнхий редактор Ш.Адъяамаа Заригийн мэдээний “гал тогоо”-ны гол чиглүүлэгч, луужин. Ямар үйл явдлын араас хөөх, хэнээс ярилцлага авах, хаанаас шууд дамжуулалт хийх, сурвалжилга бэлтгэх зэргийг тэр чиглүүлнэ. Тэр Хөдөө аж ахуйн сургуулийг “хаяж”, сэтгүүлч болж байжээ. Дөрвөн жилийн өмнө Заригийн багт нэгдэж, өнөөдрийг хүртэл хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа Ерөнхий редактор нь юм.
Тэрбээр “Видео мэдээллийн сайтад өөрийгөө сорьж, нээхийн тулд “Зариг.мн”-д ажилд орж байлаа. Би өөрийгөө оносон гэж боддог. Хэдийгээр манай сайтынхан гал, усан дундуур явж байгаа ч хүн байхыг, хүн чанартай байхыг, мэргэжлийн редакц байхыг эрхэмлэж байгаа. Ард түмний мэдэх эрхийг хангахын тулд бид өдөр, шөнийн алинд ч ялархахгүй ажилладаг шүү дээ. Сэтгүүл зүйн төлөө хичээж байгаа бүх л редакц бидэнтэй адилхан байх. Сэтгүүлч болгон л өөр өөрийн өнгө аястайгаар мэдээ, сурвалжилгаа бэлтгэнэ. Миний хувьд улс төрийг албыг хариуцаж, Төрийн ордноос мэдээ бэлтгэдэг. Өглөө бүр хэнээс, юуны талаар тодруулах вэ гэж бодно. Тэгээд л зураглаачтайгаа гараад “давхичихна”. Ордон дотор “загасчин” шиг л зогсож байна. Тэр болгон амархан яриа өгөх улстөрч олдохгүй. Бүгд л зугтана, хаалгаа хаагаад алга болно. Ямар ч л байсан асуултаа асууна, хариултаа авна гээд гүрийгээд суучихдаг юм. Ийм л зарчмаар бид ажилладаг” гэлээ.
ЗАРИГИЙН ТЭРГҮҮН ЭГНЭЭНИЙ СУРВАЛЖЛАГЧИД

“Зариг.мн”-ийн тэргүүн эгнээнд “байлдаж” байгаа сурвалжлагчид бол яах аргагүй Н.Мижидмаа, зураглаач Э.Сугарсүрэн нар. Тэд гэгээн сайхан бүхнийг түүхийг, харанхуй бүхнийг ханз татахыг хүсэгчид.
Сэтгүүлч Н.Мижидмаа “Өглөө босоод л сэдэв боддог. Юу хийх вэ, хаашаа явах вэ, хэнээс ярилцлага авах вэ гээд л эрж эхэлнэ. Гэхдээ бараг миний, бидний сэдэв тодорхой. Зариг.мн өнөөдөр долоон нас хүрч байна. Би бүх л цаг хугацаанд хамт олонтойгоо хамт байжээ. Анх мэдээ ч бичиж чаддаггүй хүн ирж байсан. Хаанаас, юунаасаа эхлэхээ ч мэддэггүй байлаа. Бүүр ажилд орох редакцаа хайж өдөржин явсан гээд л бод. Миний эрж, хайж онгойлгосон Заригийн хаалга хамгийн зөв нь байсан гэж итгэдэг. Эрх чөлөөтэй, эзэнгүй редакц хэрхэн ажилладгийг өнгөрсөн долоон жилийн хугацаанд харж, суралцлаа. Сэтгүүлчээр ажиллахын хамгийн сайхан нь хийсэн сурвалжилга, мэдээ маань үр дүнд хүрэх. Самарт явсан дөрвөн иргэн төөрч, сураггүй болоод 18 хоног болсон мэдээллийг бид анх бэлтгэж байсан юм. Гэрт нь очоод сурвалжилга хийхэд, дөрвөн настай охин нь над руу итгэл тээсэн харцаар “Ээж ирнэ, тийм ээ” гэж хэлсэн. Эндээс л “Ээжийг нь олоод өгчих юм сан. Үүний төлөө бид юу хийж чадах вэ” гээд зүтгэсэн. Хэдхэн цагийн дотор охиныг ээжийг эсэн мэнд олоод ирсэн. Тийм уулзалтыг харах л сэтгүүлчийн хамгийн том жаргал нь юм байна лээ” гэлээ.

Сэтгүүлчийг зураглаачгүйгээр төсөөлөх аргагүй. Н.Сугарсан бол “Зариг.мн”-ийн долоон жилийн түүхийг бичилцсэн туршлагатай зураглаач. Өдгөө сэтгүүлч Н.Мижидмаа, М.Төгөлдөр, Ц.Цэрэнбадам, О.Шүрэнцэцэг нарын гол хамтрагч нь. Өөрөөр хэлбэл, монголчуудын амьдралыг сурвалжилдаг Заригийн мэдээний албаныхан юм.
Ийн биднийг ярилцаж байх зуур редакцийн утас дуугарлаа. Ерөнхий эрхлэгч Н.Өнөрцэцэг залгаж байна. Тэр ойн баярынхаа баярын хурлыг хийхээр цаг зарлав. Ерөнхий редактор Ш.Адъяамаа “15:00 цагт Эрхлэгчийнд баярын хуралтай юм байна. Сэтгүүлч, зураглаач, ажилтан та бүхэн өнөөдрийн ажлаа хурдхан дуусгаад, эрхлэгчийнх рүү явахад бэлтгээрэй” гэснээр дахиад л бужигнаж эхлэв. Өглөө орж ирэхэд мэдээндээ явах гээд завгүй байсан хүмүүс одоо мэдээгээ түгээх гээд бужигнах ажээ.
ТЭДНИЙ БҮТЭЭСЭН ДОЛООН ЖИЛ...

Тэдний бүтээсэн долоон жилийн ойн баярын хурал Ерөнхий эрхлэгч Н.Өнөрцэцэгийн гэрт эхэллээ. Уулзахын баяр, хүлээхийн жаргалаар учирсан багийнхан инээлдсээр хурлаа эхлүүлэв.
Ерөнхий эрхлэгч Н.Өнөрцэцэг “Ойн баярынхаа хурлыг редакцийнхаа ширээн дээр хийсэн бол сайхан байлаа. Даанч онцгой нөхцөл байдлын улмаас хэдүүлээ энд сууж байна. Бусдад хар буруу санаагүй, муу, муухай үйлдэл хийж яваагүй учраас энэ бүх зүйл ус, тосоороо ялгарна гэж итгэж байна. Сайтаа хаалгаж, талбай дээр хонохоос бидний туулсан хүнд өдрүүд эхэлсэн. Тэр өдрөөс хойш багаас минь нэг ч хүн урваж, няцаагүйд баярлаж байна. Бүгдээрээ л туйлдаж, зовж, шаналж байсан ч атгасан гар шиг байж, урагшилж байна. Бүх ажилтныг минь шалгаж, залхаан цээрлүүлж, зовоосон, үүндээ хүлцэл өчье. Энэ бүх зүйл бидний туулах ёстой даваа, зам гэж харсан та нараараа бахархаж байна. Бид өнгөрсөн долоон жилийн хугацаанд ядарсан иргэдээ өмгөөлж, өмөлзөж, хайрлажээ. Харин задарсан хүмүүстэй эргэмгий, хурцаар тэмцэж ирлээ. Чанга, хатуу, зарчимч, бурууд хурц байсныхаа төлөө бид чанга “зодууллаа”. Хэрэв аль нэг намын мэдээллийг дамжуулагч, хэвлэлийн төлөөлөгч шиг ажилласан бол ийм замыг туулахгүй байсан. Тийм ч учраас бид зөв зам дээрээ явж байна гэдгийг ойлгоорой. Өнгөрсөн хугацаанд ажилтнуудынхаа цалинг чадлынхаа хэрээр нэмэх гэж зүтгэлээ. Мөн таван хүний нийгмийн асуудлыг шийдэж, орон сууцны урьдчилгаа олголоо. Зарим хүнээ гадаадад сургаж, боловсрол дээшлүүлэх замыг судалж байна. Мэдээж, бидний нөхцөл байдал хүнд, хэцүү байгаа ч хийж хэрэгжүүлэх ажилд маань саад учрахгүй, энэ эрчээрээ урагшилна. Олон сайхан мэдээ, сурвалжилгаа үр дүнд хүргэчихээд инээж суух өдөр олон байгаа. Энэ бүхний хичээл, итгэл, зүтгэл нь та бүхэн минь юм шүү. Хариуцлагатай нийгмийг бүтээхийн төлөө бүгдээрээ хамтдаа хичээе. Та бүхэндээ долоон жилийн ойн мэнд хүргэе” гэлээ.

Тэдний бүтээсэн 2450 хоног. Тэдэнд хичээгээгүй, хөдөлмөрлөөгүй нэг ч өдөр байхгүй. Энхүүлээ, Мөнхүүлээ гэх хоёр хүүг ард түмний хандиваар орон сууцанд оруулах гүүр нь Заригийнхан байлаа. Үүний дараа хөгжлөөс “арчигдаж” байсан Хөгжлийн банкийг хөл дээр нь босгож, сэхээний тасагт тийчилж байсан Боловсролын зээлийн сангийн муу зээлдэгчдийг мэдээлж, үр дүнд хүргэсэн. Гурван хүүгээ орхиод хорвоогийн мөнх бусыг үзсэн эмэгтэйн хэргийг сурвалжилж, донорын асуудлыг анхаарлын төвд хүргэлээ. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу үлдсэн гурван хүүг орон сууцанд оруулах ажлыг ард түмэнтэй хамт тэд хийж гүйцэтгэлээ. Гэх мэтээр тоочоод байвал “Зариг.мн”-ийнхны байгуулсан гавьяа дуусахгүй.
“ЭРХ ЧӨЛӨӨ ҮНЭТЭЙ”...

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг хэлнэ лээ. “Ажлаа их санаж байна. Би хамгийн уналтын цэг дээрээ зогсож, давчдаж, бачуурч байна. Бид гоё, зөв, хурц сэтгүүл зүй хийхийг хүссэн. Энэ хэрээр өөрсдөдөө олон дайсан бэлджээ. Эрх чөлөө ямар үнэтэй гэж санана. Ус, агаар, хоол, унднаас үнэтэй зүйл бол эрх чөлөө юм байна. Би одоо хамгийн үнэтэй зүйл алдчихаад, гэртээ “хоригдож” байна. Гэхдээ би хичээнэ. Сэтгүүлч бид мэдээгээ бэлтгээд, ард түмний мэдэх эрхийг чадахынхаа хэрээр хангаж чадаж байна. Анхаарлын төвд асуудлыг хүргэж байна. Гэхдээ одоо бид өөрсдийнхөө хууль эрх зүйн орчныг сайжруулж байж дараагийн түвшинд гарна. Ингэж байж эрсдэлгүй, баталгаатай замаар ирээдүй рүү алхаж, том тоглогч болно” хэмээн ярьсан.
Ийн тэдний баярын хурал өндөрлөж, бид хөдлөхөд бэлэн боллоо. Тэд алдаа, онооны чиг шугамаар тэнцүүхэн алхаж яваа. “Зариг.мн” гэх галын шугам шиг, түргэний машин шиг, цагдаагийн тасаг шиг ажиллаж байгаа редакцийнхан камераа мөрлөж, микрофоноо барьсаар иргэдийн мэдэх эрхийн төлөө зогсолтгүй хөдөлмөрлөж байна. Утас нь тасралтгүй жингэнэдэг, энэ хэрээр ард түмний элч шиг ажилладаг Зариг.мн мэдээллийн сайтын хамт олонд ард түмний талд үргэлж байдагт ямагт талархана.

| ЗАРИГИЙН 2450 ДАХЬ ӨДӨР... |
|
МОНГОЛ УЛСЫН ОЙН НӨХӨН СЭРГЭЭЛТ, ТҮЙМРИЙН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ 1.08 САЯ АМ.ДОЛЛАРЫН ТӨСӨЛ БАТЛАГДЛАА
2026-10-30 13:46:52
Хятадын Коммунист нам 33 гишүүнээ хөөжээ
2026-10-30 12:27:40
НӨАТ-ын буцаан олголтыг олгож эхэллээ
2026-10-30 12:09:04
"Дарханы дулааны цахилгаан станц"-д гэмтэл гарч, үйл ажиллагаа нь түр зогсжээ
2026-10-30 11:59:38
ҮҮРИЙН ГЭГЭЭНЭЭР УУРГА СУНАЛЗУУЛАН МОРДОХЫН САЙХАН
2026-10-30 11:58:42
АТГ-аас Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
2026-10-30 10:44:46
Н.УЧРАЛ: УСНЫ САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НӨӨЦ ХУРИМТЛУУЛАХ, ЭКОСИСТЕМИЙГ ХАМГААЛАХ НЭГДСЭН БОДЛОГО БОЛГОН ХЭРЭГЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ
2026-10-30 10:30:49
“Улаанбаатарын бахархал” хүндэтгэлийн ёслол боллоо
2026-10-30 10:09:21
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
2026-10-30 09:55:25
БААВГАЙД БАРИУЛСАН ЭМЭГТЭЙН ДҮҮ: ЭГЧИЙН МИНЬ ЧАМАРХАЙ, ЗУЛАЙН АРЬС ХУУЛАРЧ, ЭРҮҮНИЙ ЯС НЬ ХУГАРСАН Ч АМЬД ҮЛДСЭН НЬ ЗОЛ ГЭЭД СУУЖ БАЙНА
2026-10-30 07:58:22
Сайд Ж.Алдаржавхлан олон улсын киноны уран бүтээлчдийг хүлээн авч уулзав
2026-10-30 07:10:00
СУРАГГҮЙ БОЛСОН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГААНЫ ЭРГЭН ТОЙРОНД
2026-10-30 07:00:27
МАН-ЫНХАНД БУРУУТАН, АН-ЫНХАНД ХЭРЭГ ХИЙГЭЭГҮЙ ХҮН ОЛДОХОО БАЙЛАА
2026-10-30 07:00:00
СОН ЖИН-ЧО: ТӨГӨЛДӨР ХУУРЧИЙН АМЬДРАЛ БОЛ ЭЦЭС ТӨГСГӨЛГҮЙ АЯЛАЛ
2026-10-30 07:00:00
2026-10-30 07:00:00
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-10-30 07:00:00
ТАНИЛЦ: “ОЮУ ТОЛГОЙ”-Н АВТОРУУДЫН БЭЛ, БИЗНЕСҮҮД
2026-10-30 07:00:00
2026-10-29 18:15:43
Х.Болортуяа Энэтхэгийн Манишад 6:0-ээр ялагдлаа
2026-10-29 17:03:13
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
2026-10-29 16:49:47
Испанид зорчигч тээврийн хоёр галт тэрэг мөргөлдөж, 68 хүн амиа алджээ
2026-10-29 15:10:58
ЗАМЫН ОСЛООР ДӨРВӨН ХҮН НАС БАРСАН ХЭРЭГТ 396 САЯ ТӨГРӨГИЙГ ЗАМЫН КОМПАНИАС ХУВЬ ТЭНЦҮҮЛЭН ГАРГУУЛАХААР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ
2026-10-29 14:53:53
Д.АМАРБАЯСГАЛАН: Стратегийн ордыг хувьчлах зохицуулалт байхгүй, тэгэх ч боломжгүй
2026-10-29 13:46:58
Т.МӨНХСАЙХАН: Зургаа долдугаар ангийн сурагчдыг үдийн хоолонд хамруулна
2026-10-29 13:41:46
АҮЭБЯ: Шатахуунд оочерлож байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэхийг хуурамчаар хийх тохиолдол гарч байна
2026-10-29 13:27:59
Б.МӨНХТАМИР: Шатахуун түгээх станцууд дээр өнөөдрөөс зохицуулалт хийнэ
2026-10-29 13:18:35
Малчин руу баавгай дайрч, биед нь гэмтэл учруулжээ
2026-10-29 12:50:38
Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн 51 албан тушаалтанд хариуцлага тооцуулжээ
2026-10-29 12:40:01
Д.Лувсаншаравын нэрэмжит "Хүүхдийн найрал дууны наадам"-ын шилдэг хамтлагууд тодорлоо
2026-10-29 12:26:59
Чөлөөт бөхийн “Астана-2026” дэлхийн аваргын алтан медалийн эзэд тодорч эхэллээ
2026-10-29 12:02:56
З.ЭНХБОЛД, Б.ЭНХ-АМГАЛАН НАРТ ХОЛБОГДОХ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ХЭВЭЭР НЬ ҮЛДЭЭЛЭЭ
2026-10-29 11:38:31
149-р сургууль нүүрс түлдэггүй “Ногоон сургууль” боллоо
2026-10-29 10:07:08
Хятадын их, дээд сургуулийн номын санд “Дуу тусгаарлагч бүхээг”-тэй боллоо
2026-10-29 09:55:02
Чөлөөт бөхийн дэлхийн аваргад өнөөдөр манай таван бөх барилдана
2026-10-29 09:42:40
Хотын дарга шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг уриаллаа
2026-10-29 09:30:14
Х.Болортуяа, Ц.Намуунцэцэг нар өнөөдөр "Астана-2026” ДАШТ-ий дэвжээнд гарна
2026-10-29 09:28:06
М.Нандин-Эрдэнэ “VANTA BLACK-17” эвентэд Али Гаджиевтэй тулалдана
2026-10-29 09:01:00
Д.МӨНХ-ОРГИЛ: АРДЫН УРЛАГ БОЛ МИНИЙ ХУВЬД ӨСӨХӨӨС СУРСАН ҮНДЭСНИЙ ХЭЛ
2026-10-29 07:35:32
Тусгай олимпын хорооны хөл бөмбөгийн эмэгтэй баг Хятадыг зорив
2026-10-29 07:20:00
Э.Дэлгэрмаа дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-29 07:10:00
ТУСЛАХУУДААСАА БОЛЖ “ТУГ ТАХИУЛАХ” ОЙРХОН БАЙНА ШҮҮ, УИХ-ЫН ГИШҮҮД
2026-10-29 07:00:00
ЗАДАРСАН ЗАСАГТАА ЗАГНУУЛСАН ЯДАРСАН УИХ
2026-10-29 07:00:00
Э.ДАВААНАСАНГИЙН ДАЙЧИН БАРИЛДААН ДЭЛХИЙН АВАРГЫН МЕДАЛИЙГ АВЧИРЛАА
2026-10-29 07:00:00
ЯПОНЫ ЗАСГИЙН ГАЗАР НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТ АНХААРАЛ ХАНДУУЛАХ БОЛСОН ШАЛТГААН
2026-10-29 07:00:00
ҮНЭ ХАНШ: ИДЭШНИЙ ҮХЭР ДУНДЖААР ГУРВАН САЯ ТӨГРӨГИЙН ХАНШТАЙ БАЙНА
2026-10-29 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |