• Өнөөдөр 2025-04-28

ЗУРХАЙ: Үс засуулбал эрч хүч ихэснэ

2023-03-31,   421

ХАВРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТУУЛАЙ САР
ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ШАР ХУЛГАНА ӨДӨР
Аргын тооллын: 2023 оны гуравдугаар сарын 31-ны баасан гараг
 
Наран ургах шингэх: 6:34-19:19
 
Үс засуулбал: Эрч хүч ихэснэ
 
Барилдлага: Түлэх
 
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
 
     Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой, эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурьдахуй болой.

ЗУРХАЙ: Үс засуулбал эрч хүч ихэснэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188