Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа нийгмийн баталгааг хангах, хүүхдэд ээлтэй байгууллага хамт олныг бий болгох, ахуйн осол гэмтлээс хүүхдийг урьдчилан сэргийлэх зорилгын хүрээнд Нийслэлийн 94 дүгээр цэцэрлэгтэй хамтран ажиллахаар боллоо.
Тус цэцэрлэгийн зүгээс ГССҮТ-ийн эмч, эмнэлгийн ажилтан, албан хаагчдын хүүхдүүдийг харъяалал харгалзахгүйгээр сурч боловсрох нөхцлөөр хангах, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллах юм.
Хамтын ажиллагааны гэрээнд ГССҮТ-ийн Ерөнхий захирал Э.Галбадрах, Нийслэлийн 94 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Б.Алтаннавч нар гарын үсэг зурсан бөгөөд хүүхдийн эрүүл мэнд, боловсрол хүмүүжил, харилцах арга зүйн талаар эцэг эх, асран хамгаалагч нарт зориулсан сургалт хийхээр төлөвлөжээ.
Түүнчлэн ГССҮТ-өөс тус цэцэрлэгийн ажилтан, албан хаагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах, цэцэрлэгт хамрагдсан хүүхдүүдэд үзлэг оношлогоо хийж шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэх, мөн осол гэмтэл болон хүчирхийллээс урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааг идэвхжүүлэх зэрэг нийгэм рүү чиглэсэн томоохон ажлуудыг зохион байгуулж ажиллах юм байна.
| ГССҮТ Нийслэлийн 94 дүгээр цэцэрлэгтэй хамтран ажиллахаар боллоо |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
2026-09-03 18:14:11
“Оюутан аврагч” хөтөлбөрийн хүрээнд сайн дурын гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагджээ
2026-09-03 16:55:02
Усны ослын дуудлага өнгөрсөн оноос 28.3 хувиар өсжээ
2026-09-03 16:41:40
Г.Лхагвадорж: ОюуТолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой болохоос төсөвт орох ёсгүй
2026-09-03 13:42:26
Нүүдэлчдийн наадмын модон барилдаанаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
2026-09-03 12:53:21
ОХУ-аас манай улсад экспортлох түлш шатахууны нийлүүлэлтээ тогтвортой хадгална гэдгээ мэдэгдлээ
2026-09-03 12:00:19
ХУУЛЬЧ Р.БУЛГАМАА: Ээж нь нас барж, аав нь шоронд орж, өнчирч үлдсэн охид мэлмэртэл уйлаад сууж байна
2026-09-03 11:31:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-03 10:59:01
Согтуурах, мансуурах донтолтын эмчилгээний тогтолцоонд шинэчлэл хийнэ
2026-09-03 10:46:16
Нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна
2026-09-03 10:24:57
Ц.Бэгзсүрэн 60 секундэд 58 сээр цохиж “Word Nomad Games 2026” рекордыг эзэмшлээ
2026-09-03 10:23:36
Олон улсын мэргэжилтнүүд ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран 30 хүүхдэд мэс засал хийжээ
2026-09-03 09:19:40
Элчин сайд Ж.Оюунбаатар, ХБНГУ-ын Симон Краеэтэй уулзав
2026-09-03 08:28:23
Ерөнхий сайд Н.Учрал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзав
2026-09-03 08:02:24
Х.Хатанболд дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-03 07:52:23
Н.Амгаланбаатар дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-03 07:47:13
Бадминтончид Төв Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртжээ
2026-09-03 07:20:00
Монгол, Хятад, Солонгос, Индонезийн нэгдсэн бизнес форум эхэллээ
2026-09-03 07:10:00
Япон Улсын ГХ-ийн сайд Т.Мотэги манай улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-09-03 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-09-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |