Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2023 оны гуравдугаарсарын 28-ны өдөр Шведийн Хаант Улс болон Бүгд Найрамдах Финланд Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарыг тус тус хүлээн авч уулзлаа.
Шведийн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Хелена Сонгеландтай хийсэн уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай холбогдуулан баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв. Тэрбээр, Шведийн Хаант Улс нь Нордикийн орнуудаас хамгийн түрүүнд Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон, манай улсын Европ дахь ойр дотно, чухал “гуравдагч хөрш“ орон. Манай хоёр улс ардчилал, хүний эрх зэрэг нийтлэг үнэт зүйлстэй болохыг онцлон тэмдэглэв.
Элчин сайд хатагтай Хелена Сонгеланд Шведийн Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух, мөн Монгол Улсад гурав дахь удаагаа ийнхүү зочлох болсонд туйлын баяртай байна гэв. Тэрбээр, Швед, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой ирэх жил тохиох бөгөөд талууд хамтран тэмдэглэж, хоёр орны хамтын ажиллагааг дэмжсэн олон арга хэмжээг зохион байгуулагдана гэдэгт итгэлтэй байна гэв. Мөн Улсын Их Хурал дахь Монгол-Шведийн парламентын бүлаг байгуулсанд талархал илэрхийлэв.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хоёр орны харилцаанд Парламент хоорондын хамтын ажиллагаа нэн чухал. Риксдагийн Тэргүүн дэд дарга Оса Линдстамын манай улсад 2022 оны 5 дугаар сард хийсэн айлчлал нь хоёр талын харилцаа, ялангуяа Парламент хоорондын хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой болсон. Энэ үеэр Риксдаг-т Монгол-Шведийн бүлэг байгуулах, худалдаа, эдийн засаг, боловсролын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зэрэг ярилцаж тохиролцсон зүйлсийг ажил хэрэг болгоход Элчин сайд хатагтай Хелена Сонгеланд дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Бүгд Найрамдах Финланд Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Лина-Кайса Микколатай хийсэн уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсад томилогдон ажиллах болсонд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв. Тэрбээр, Монгол, Финландын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх зэрэг нийтлэг үнэт зүйлст суурилан тогтвортой хөгжиж, энэ жил дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойгоо тэмдэглэж байна. Түүхэн ойг талууд хамтран тэмдэглэхээр болсон нь сайшаалтай болохыг онцлон тэмдэглэв.
Элчин сайд хатагтай Лина-Кайса Миккола Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд Монгол Улс нь Финланд Улс төдийгүй Европын Холбооны улсуудын чухал түнш орон болохыг тэмдэглэв. Тэрбээр, манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг өргөн хүрээнд тэмдэглэх эрмэлзтэй байгаагаа илэрхийлж, нэн ялангуяа боловсролын салбарт түлхүү анхаарал хандуулан ажиллахаа илэрхийлэв.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хоёр орны харилцаанд Парламент хоорондын хамтын ажиллагаа нэн чухал. Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Дамдинням тэргүүтэй гишүүд 2022 онд Финланд Улсад айлчилсан нь хоёр талын Парламент хоорондын хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой болсон гэлээ.
Талууд худалдаа, байгаль орчин, боловсрол, соёл зэрэг олон салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцлоо
| УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсад шинээр томилогдсон Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа |
|
Ц.Батбаяр олимп, дэлхийн медальт Ираны тамирчинтай барилдлаа
2026-10-26 16:56:11
Нөмрөгийн дархан цаазат газрын нөхцөлд тохирох биотехникийн арга хэмжээ авна
2026-10-26 16:30:50
Л.ЭНХ-АМГАЛАН: 12 хүүхдэд нэг компьютер оногдож байна
2026-10-26 15:34:24
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАНА
2026-10-26 15:25:05
ЯПОН УЛСЫН ЗГХЭГ-ЫН ЕНБД К.МИНОРУ: Японы Засгийн газар Монголын түймэрт өртсөн газар нутгийг сэргээхэд хамтарч ажиллана
2026-10-26 15:05:32
Самбо бөхийн хотын аваргын тэмцээнд “Winner” клубийн тамирчид амжилттай оролцлоо
2026-10-26 15:00:35
"Монгол морь-2026" наадмын тэргүүн байрыг Д.Энхбаяр хүртлээ
2026-10-26 14:59:38
ШИНЭ НОМ: АНИР ГҮМ ДУНДУУР
2026-10-26 14:30:00
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН АЯН – 2026” ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-10-26 13:16:51
"ГОО УЛИРАЛ" -Д СААТАХ ТАВАН ШАЛТГААН
2026-10-26 13:00:00
Ц.Амарсанаа спортын арбитрчаар томилогдов
2026-10-26 12:55:17
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |