• Өнөөдөр 2025-04-28

Г.Эрдэнэбаяр Ховдоос Хөвсгөл хүртэл унадаг дугуйгаар аялахаар болжээ

2023-03-28,   717

          Ховд аймгийн иргэн, дугуйтай аялагч Г.Эрдэнэбаяр дөрөв дэх удаагаа алсын замд гарах гэж байна. Тэрбээр анх 2020 онд Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймгийн Алтай таван богд хүртэл, 2021 онд Ховд аймгийн Цамбагарав уулнаас Дорнод аймгийн Буйр нуур хүртэл унадаг дугуйтай аялж, 3000 гаруй км замыг туулсан аж.
Мөн 2022 оны тавдугаар сард Улаанбаатар хотоос Ховд аймаг чиглэлд унадаг дугуйтай аялал хийж байжээ. Тэгвэл Г.Эрдэнэбаярын дөрөв дэх аялалын маршрут нь ирэх дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхэлнэ. Ховд аймгийн төв, Музейгээс Хөвсгөл аймаг чиглэлд 1100 км замыг туулах юм байна.
         Дугуйтай аялагч Г.Эрдэнэбаяр алс холын замд гарахдаа Монгол орны газар нутгийг говь, хангайн бүс, алтайн нуруу гэх мэт бүсчилэн үе шаттай явж байна. Тэрбээр байгалийн үзэмж, өвөрмөц тогтоцыг сонирхохоос гадна замдаа аймаг, сумдын хөшөө дурсгал, музейн үзмэрүүдийг үзэж сонирхдог аж.

Г.Эрдэнэбаяр Ховдоос Хөвсгөл хүртэл унадаг дугуйгаар аялахаар болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188