• Өнөөдөр 2025-04-28

Говь-Алтай аймгийн Халиун суманд ингэ ихэрлэжээ

2023-03-28,   1074

    Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багт аймгийн аварга малчин Шагдарын Бат-Эрдэнийн тэмээн сүрэгт ихэр ботго мэндэлжээ. Ингэ ихэрлэх нь ховор тохиолдол гэдгийг ахмад малчид ярьж байна. Түүнчлэн зарим хүн бод мал ихэрлэх нь муу гэж ярьдаг ч ингэ ихэрлэхийг эрт дээр үеэс сайн цаг ирэхийн бэлгэдэл хэмээн ярилцдаг ажээ.
 

Говь-Алтай аймгийн Халиун суманд ингэ ихэрлэжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188