• Өнөөдөр 2025-04-28

ГЕГ: Улсын хилээр адууны хатаасан өлөн, говийн чулуу нэвтрүүлэхийг завдсан

2023-03-28,   734

         Гаалийн ерөнхий газраас 2023 оны эхний улиралд 427 зөрчил илрүүлснээс долоон зөрчил нь хэрэг бүртгэл, дөрөв нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байна. Торгуулийн хэмжээ 380 сая төгрөг, нөхөн татварт 750 сая төгрөг ногдуулжээ. Зөрчлөөс дурдвал, 2023 оны гуравдугаар сарын 25-нд Монгол Улсын хилээр адууны өлөн, чулуу нэвтрүүлэхээр завдсаныг Хятадын цагдаагийн газартай хамтран илрүүлсэн талаар мэдээллээ.
 
Ингэхдээ  иргэн Бат-Эрдэнэ автомашины эд ангийг нуувч болгон ашиглаж их хэмжээний буюу 314.9 кг адууны хатаасан өлөн, иргэн Чулуун жолоочийн автомашинаас 310 кг говийн чулуу, иргэн Галхүүгийн автомашинаас 51.2 кг чулуу илрүүлсэн ба зөрчлүүдийг хуулийн байгууллагаас шалгаж байгаа аж. Эрээний боомтод бүртгэгдсэн дээрх зөрчлүүд нь чулуу, өлөн зэргийг машины дугуйн дотор болон эд ангид тоноглон нууж хийсэн байсныг рентген төхөөрөмж ашиглан илрүүлжээ. Манайд боомтоор нэвтрэх автомашин шалгах үйл ажиллагааны цогцолбор дуусаагүй, зорчигчийнх хэрэгжиж байгаа гэв.

ГЕГ: Улсын хилээр адууны хатаасан өлөн, говийн чулуу нэвтрүүлэхийг завдсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188