• Өнөөдөр 2025-04-28

Жонсны газрыг өөрсдийн мэдэлд авах зорилгоор даргыг нь айлган сүрдүүлжээ

2023-03-28,   683

            Удаа дараа ял шийтгэгдэж байсан этгээдүүд бүлэглэн бусдыг айлган сүрдүүлэх, заналхийлэх замаар эд хөрөнгийг нь авах гэмт хэрэг үйлдэх болсон талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
 
               Тодруулбал, өмнө нь удаа дараа ял эдэлж байсан Э, Б, Б, Б нар нь үгсэн тохиролцож Хэнтий аймгийн Батноров сум Улаан-Өндөр гэх газарт үйл ажиллагаа явуулдаг жоншны нөөц бүхий газрыг өөрсдийн мэдэлд авах зорилгоор ”Бичигт Ногоон тал” нөхөрлөлийн дарга ажилтай Б.М-ыг айлган сүрдүүлж заналхийлжээ. Тэдний эл үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж. Мөн тухайн этгээдүүдийг яллагдагчаар татах саналтай Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байна.

Жонсны газрыг өөрсдийн мэдэлд авах зорилгоор даргыг нь айлган сүрдүүлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188