Улсын хэмжээнд хоол хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэгч иргэн,аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 53.1 дэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор хүний амь нас, эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдэл, хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, илэрсэн зөрчлийг арилгуулах, зөвлөмж, зөвлөгөө өгөх, хоол, хүнсээр дамжих хордлого, хордлогот халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 156 улсын (ахлах) байцаагч хяналт шалгалтыг гүйцэтгэлээ.
Хяналт шалгалтад 184 хүнсний үйлдвэр, цех, 1891 хүнсний худалдааны газар, 473 хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд нийт 2708 хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийг хамруулснаас 3284 зөрчил илрүүлж 67 хувийг барагдуулжээ.Ү үнээс нийтлэг илэрсэн зөрчил, дутагдлуудыг нэрлэвэл:
1.Барилга байгууламж, тоног төхөөрөмж, агуулах, тээврийн хэрэгсэл нь стандарт, техникийн зохицуулалтад нийцээгүй зөрчил нийт шалгагдсан газрын 411 буюу 15.2 хувьд,
2.Дотоодын хяналт шалгалтыг хэрэгжүүлэн ажилладаггүй зөрчил 351 буюу 13 хувьд,
3.Хүнсний бүтээгдэхүүний боловсруулалт, хадгалалт, тээвэрлэлтийн горимд хяналт хийж, бүртгэл хөтлөөгүй зөрчил 301 буюу 11.1 хувьд,
4.Хүнсний бүтээгдэхүүнийг тээвэрлэж буй тээврийн хэрэгслийн хөргүүр нь температур хэмжигчгүй, бүрэн ажиллаагүй, бүртгэл хөтөлдөггүй зөрчил 238 буюу 8.8 хувьд,
5.Гарал үүсэл тодорхойгүй, баталгаажилтгүй зөрчил 215 буюу 7.9 хувьд,
6.Хадгалах болон хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан зөрчил 172 буюу 6.4 хувьд,
7.Үйлдвэрлэсэн огноо, хадгалах болон хэрэглэж дуусах хугацаа тэмдэглээгүй, шошгын зөрчилтэй зөрчил 36 буюу 1.3 хувьд тус тус илэрсэн байна.
Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын явцад хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч 20 газрын худалдаалж буй төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнийн нийт 123 дээжийг СХЗГ-ын дэргэдэх Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лаборатори, Архангай, Баян-Өлгий, Өвөрхангай аймгуудын итгэмжлэгдсэн лабораторид 15 үзүүлэлтээр шинжилгээнд хамруулахад 120 дээж шинжилсэн үзүүлэлтийн түвшинд стандартын шаардлага хангасан. БНХАУ-аас импортолсон ногоон хулуу, хаш, амтат чинжүү зэрэг бүтээгдэхүүнд хийсэн лабораторийн шинжилгээгээр нитратын үлдэгдэл зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрч, чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй байгааг устгуулж ажиллалаа.
Хяналт шалгалтын явцад 13 төрлийн 669 нэрийн /давхардсан тоогоор/ 5262 ширхэг, 22141.1 мянган төгрөгийн үнэ бүхий хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн болон чанар, аюулгүй байдлын шаардлага хангахгүй бүтээгдэхүүнийг хүнсний хэрэгцээнээс хасуулсан бөгөөд үйлдвэрлэсэн огноо, хадгалах болон хэрэглэж дуусах хугацаа тэмдэглээгүй, шошгын зөрчилтэй 9 төрлийн 98 нэрийн /давхардсан тоогоор/ 1573 ширхэг, 7930.7 мянган төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг буцаан авхуулж, хүний амь нас, эрүүл мэндийг үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж чадсан.
Хүнсний бүтээгдэхүүнийг стандартын шаардлагад нийцүүлэн зөв хадгалах, сонгох, аюулгүй хүнс хэрэглэх талаар хэрэглэгч олонд чиглэсэн 285 зөвлөмж боловсруулж, 913 объектод хүргүүлэн, 6 шторк, 49 сэрэмжлүүлэг, 139 мэдээлэл, 308 мэдэгдэл, 708 постерыг олон нийтийн мэдээллийн сүлжээнд байршуулан, 17 удаагийн сургалтаар 749 иргэнд сургалт зохион байгуулан, 1002 объектын 2751 иргэнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласнаар улсын хэмжээнд нийтийг хамарсан хоол хүнсээр дамжих өвчний батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна.
| Хоол хүнсний аюулгүй байдлыг хангуулан урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ |
|
Ц.Батбаяр олимп, дэлхийн медальт Ираны тамирчинтай барилдлаа
2026-10-26 16:56:11
Нөмрөгийн дархан цаазат газрын нөхцөлд тохирох биотехникийн арга хэмжээ авна
2026-10-26 16:30:50
Л.ЭНХ-АМГАЛАН: 12 хүүхдэд нэг компьютер оногдож байна
2026-10-26 15:34:24
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАНА
2026-10-26 15:25:05
ЯПОН УЛСЫН ЗГХЭГ-ЫН ЕНБД К.МИНОРУ: Японы Засгийн газар Монголын түймэрт өртсөн газар нутгийг сэргээхэд хамтарч ажиллана
2026-10-26 15:05:32
Самбо бөхийн хотын аваргын тэмцээнд “Winner” клубийн тамирчид амжилттай оролцлоо
2026-10-26 15:00:35
"Монгол морь-2026" наадмын тэргүүн байрыг Д.Энхбаяр хүртлээ
2026-10-26 14:59:38
ШИНЭ НОМ: АНИР ГҮМ ДУНДУУР
2026-10-26 14:30:00
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН АЯН – 2026” ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-10-26 13:16:51
"ГОО УЛИРАЛ" -Д СААТАХ ТАВАН ШАЛТГААН
2026-10-26 13:00:00
Ц.Амарсанаа спортын арбитрчаар томилогдов
2026-10-26 12:55:17
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |