• Өнөөдөр 2025-04-28

Б.БАТ-ЭРДЭНЭ: Дорнод аймагт цагаан зээр хорогдсонтой холбоотойгоор Ажлын хэсэг ажиллаж байна

2023-03-26,   1219

       Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Петрочайна дачин тамсаг" компанийн ойролцоо их хэмжээний зээрийг сүрэг үрэгдэж, үхсэн зээрийн сүргийг булшлах гэж байгаа талаар цахим орчинд мэдээлэл түгээд буй.
 
 Үүнтэй холбоотойгоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ "Монгол Улсын Засгийн газар цагаан зээр хорогдсон асуудалтай холбоотойгоор Дорнод аймагт ажиллуулах Ажлын хэсэг байгуулсан. Тус Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн байгууллага, Экологийн цагдаагийн албаны шалгалтын хэсэг, Байгаль орчин, салбарын хяналтын ажлын хэсэг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, мал эмнэлгийн лаборатори бүхий ажлын хэсэг хамтран ажиллаж байна. Ажлын хэсгийн дүгнэлтийг хариу гармагц танилцуулна." гэв. 
 
 
 
 

Б.БАТ-ЭРДЭНЭ: Дорнод аймагт цагаан зээр хорогдсонтой холбоотойгоор Ажлын хэсэг ажиллаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-27 12:50:59
    Angarig: Ene arai dendnee uls oron us urgamal an amitanaa hairlaache deer suugaa darga nar negiig bodoj hoeriig tungaagaachee hund uiliin ur gej bdag yum shu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-26 19:18:49
    Эзэнгүй Монгол: Дорнод Монголын Хялганат хээр шарилжин хээр болж байгааг Петро Чайна компанийн үйл ажиллагаа явуулж буй газарт ямар ч нэмэлт багаж төхөөрөмж хэрэглэхгүйгээр 2 махан нүдээрээ харж болно. Энэ нутаг Монголын нутаг дэвсгэр гэж хэлэхэд тун хэцүү. Байгууллагын хаяг, машины дугаар...бүгд Хятадаар.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-26 18:50:50
    Зочин: Энд бичсэнээр бол засгийн газрын ажлын хэсэг зөвхөн цагаан зээр үхсэн асуудлаар л. Үүгээрээ далдуур хятадын компанийг хамгаалаад үлдэх байх даа. Үнэг чоно энд тэндээс өвчин авчирсан гэж ч магадгүй дээ. За ямар нэгэн шалтаг олох байлгүй. Тэр химийн бодис ямар учраас газрын гүнд шахаж байгаа болон ашиглах зөвшөөрөлтэй эсэх талаар одоогоор яригдахгүй байгаа нь хардалт даруулж байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-26 18:38:23
    Х: Ил харагдаж байгаас , өөр газар бас булшилсан зээрийн сүрэг булш байгаа .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-26 17:07:55
    1: tanai yamnii ajliig naad heden zaluu hiigeed bgaan bishuu arai l aimaar haragdaj bnalee ezengui toriin emgenel
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188